Өнөөдөр /2025.04.09/ УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан болно. Өнөөдрийн хуралдаанаар, "Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Байнгын хорооны хоёр тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тодруулбал, Байнгын хороо үдээс хойш 14.00 цагаас хуралдаж, гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа нарт оноох сахилгын шийтгэлийг хэлэлцэх юм байна.
Хэлэлцэх асуудлыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулах бөгөөд Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар гишүүдийн ирцтэй холбоотой асуудлыг судалж, хариуцлага тооцох даалгавар өгсөн байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар чуулганы үйл ажиллагаанд ямар нэгэн хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, чөлөө аваагүй гишүүдийн ирцийг авч үзэхэд 40-өөс дээш цаг тасалсан нэг хүн байсан нь Х.Баттулга гишүүн. Журмаар тогтоосон,
-Сануулах,
-Иргэд, сонгогчдоос уучлалт гуйх,
-Цалингийн 20 хувийг гурав хүртэлх сараар хасах гэсэн гурван төрлийн шийтгэлээс Х.Баттулгад цалингийн 20 хувийг хасах шийтгэлийг оногдуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Хоёр дахь гишүүн М.Нарантуяагийн иргэд, сонгогчдыг соошилаар доромжилсон асуудлыг хэлэлцэнэ. Түүний энэ үйлдэл нэг удаагийн үйлдэл биш, энэ асуудлаар ажлын хэсэг тогтоолын төслөө оруулж ирэх гэнэ.