Сүүлийн 20 жилийн хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь дөрөвдүгээр сард, харин 54.2 хувь нь тав, зургадугаар сард тохиолдсон байна. Өөрөөр хэлбэл, нийт түймрийн гуравны хоёр орчим нь хаврын улиралд гардаг нь тодорхой болжээ.
Энэ хугацаанд бүртгэгдсэн гал түймрийн 83.7 хувь нь Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Булган, Төв, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт гарсан нь эдгээр бүс нутгийг ой, хээрийн түймрийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс гэдгийг илтгэж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас хаврын хуурайшилттай өдрүүд үргэлжилж буй энэ үед:
-
Байгууллага, аж ахуй нэгжүүд ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, ногоон бүсэд ил задгай гал гаргахгүй байх,
-
Иргэд зуслан, аялал зугаалгаар явахдаа шүдэнз, тамхины галыг анхаарч, задгай гал түлэхээс татгалзах,
-
Хүүхдүүдийг анхааралгүй орхихгүй байх, ойр орчимд цурман зурвас гаргах зэргээр түймрийн эрсдэлийг бууруулахыг уриалжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар.