Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагийн санаачилгаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр халаалтын системийг шинэчлэн солих ажил хийгдлээ.
Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын зуухыг солих ажлыг гуравдугаар сарын 13-нд эхлүүлж, өнөөдөр ашиглалтад оруулжээ.
Шинэчлэлийн хүрээнд Повертүүл ХХК 24 кВт-ын хүчин чадалтай агаарын дулааны насос суурилуулсан бөгөөд энэ нь гадна агаарын энергийг дулаан болгон ялгаруулдаг, эрчим хүчний 50-60 хувийн хэмнэлттэй систем юм. Уг системийг гар утсаар удирдах боломжтой гэдгийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэв.
Хүлээн авах арга хэмжээнд:
- БОУАӨЯ-ны Ногоон технологи, инновацийн хэлтсийн дарга А.Чинбат,
- Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн Г.Намхайдорж,
- Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн удирдлагууд оролцлоо.