x

Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг "Их дуулга" ангиллын дөрөв дэх цуврал тэмцээн энэ сарын 21-нд Гүржийн Тбилиси хотноо эхэлнэ. Тус тэмцээнд 53 орны 400 гаруй жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ. Энэ нь 2025 онд зохион байгуулсан "Их дуулга" ангиллын тэмцээнүүдээс хамгийн олон оролцогчтой нь болж байна. Өмнө нь Парист 50, Бакуд 36, Ташкентад 23 орны жүдочид зодогложээ.

Монгол Улсаас ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 жүдоч оролцохоор өнөөдөр Тбилисийг зорилоо.

Монголын багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй тамирчид:

  • 60 кг: К.Ёолк, Э.Ариунболд
  • 66 кг: Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн
  • 73 кг: О.Уранбаяр, Л.Анхзаяа
  • 81 кг: О.Шинэбаяр
  • 90 кг: Ц.Ган-Эрдэнэ, Б.Мөнхбаяр
  • -100 кг: Б.Хүдэрчулуун
  • +100 кг: Б.Гончигсүрэн

Эмэгтэй тамирчид:

  • 48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од
  • 57 кг: М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа
  • 70 кг: Д.Есүй
  • -78 кг: А.Дуламсүрэн
  • +78 кг: А.Адъяасүрэн

Өмнөх амжилтууд

  • 2021 оны Тбилисийн "Их дуулга" – Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогт-Очир нар алт, ОУХМ Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж байсан.
  • 2022 онд манай баг оролцоогүй.
  • 2023 онд ОУХМ Б.Эрдэнэбаяр түрүүлж, гавьяат тамирчин Ё.Басхүү, Б.Гончигсүрэн нар мөнгө, Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн.
  • 2024 онд 12 жүдоч оролцсон ч медальгүй үлдсэн.

Монголын баг Тбилисийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хүчтэй өрсөлдөх бөгөөд энэ удаагийн тэмцээн Парис-2024 олимпын өмнөх чухал сорилго болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв 1 цаг 36 мин Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв 1 цаг 37 мин Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй 1 цаг 38 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ 1 цаг 40 мин Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ 1 цаг 42 мин Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхилоо 1 цаг 46 мин Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ 1 цаг 47 мин Оюутнууд усны чиглэлээр нэгдэн, холбоо байгууллаа 1 цаг 48 мин Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа 1 цаг 49 мин Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага буурч 565.8 тэрбумын алдагдалтай гарчээ 1 цаг 50 мин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв 1 цаг 52 мин Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ 1 цаг 53 мин Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалчид ГССҮТ-д ажиллав 1 цаг 53 мин Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын системийг шинэчилжээ 1 цаг 54 мин Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ 5 цаг 3 мин Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно 6 цаг 8 мин Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна 6 цаг 10 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна 6 цаг 11 мин Нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян үргэлжилж байна 6 цаг 15 мин 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь 6 цаг 16 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... "Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Эмгэнэл Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо
Top