x

Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү УБЕГ-ын дарга У.Болдхүү тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, төрийн цахим үйлчилгээнд тулгамдаж буй саад бэрхшээлд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо. 

УБЕГ -ын үйлчилгээ нь иргэд болон хуулийн этгээдийн дунд хамгийн эрэлттэй байдаг. Иймд тус байгууллагын үзүүлж буй цахим үйлчилгээ болох хүүхдийн гадаад паспорт дахин захиалга, гадаад паспорт захиалахад чанартай зураг илгээх,  лавлагаа, тодорхойлолтыг англи, солонго хэл дээр гаргадаг болох, нас баралтын бүртгэлийг цахимжуулах зэрэг иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг үйлчилгээнүүдийг цахимжуулахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, дараарх 13 чиглэлд хамтран ажиллахаар тогтов. Үүнд: 

  1. Хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээнд “блокчэйн” технологи нэвтрүүлэх;
  2. Суурь мэдээллийн сангийн нөөцийг Дархан-Уул аймагт байрлах нөөц төвд байршуулах;
  3. Үндсэн системд нийлүүлдэг “API” сервисүүдэд өөрчлөлт хийгдэх, тасалдал, саатал үүсэхэд урьдчилан “мэдэгдэх” тогтолцоог бүрдүүлэх;
  4. “G-Sign” тоон гарын үсгийн системийг Танилт, нэвтрэлт (ДАН)-ийн системтэй нэгтгэх, тоон гарын үсгийн олголтыг эрчимжүүлэх;
  5. И-Бизнес платформын үйл ажиллагааг иж бүрэн болгож сайжруулах, бодит цаг хугацаанд мэдээлэл солилцох;
  6. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан үзүүлж буй үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах /хүүхдийн гадаад паспорт дахин захиалга, гэрлэлт дуусгавар болгох, гадаад паспортын чанартай “зураг” илгээх, API сервисүүдэд талбар нэмэх гэх мэт/.
  7. Лавлагаа, тодорхойлолтыг англи, солонгос зэрэг бусад хэл дээр гаргах;
  8. Нас баралтын бүртгэлийн процессыг бүрэн цахимжуулж, бодит цаг хугацаанд салбар хооронд мэдээлэл солилцох;
  9. Эд хөрөнгийн барьцааны гэрээ, түүний өөрчлөлтийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх /барьцаалбартай, барьцаалбаргүй/ үйл ажиллагааг цахимжуулах;
  10. Улсын бүртгэлийн “Киоск” машинд төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн цахим үйлчилгээний 24/7 цэгт байршуулах;
  11. Шүүхийн байгууллагын шийдвэрийг цахим хэлбэрт шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох;
  12. “Opendata.gov.mn”-д улирал бүр нээлттэй өгөгдөл байршуулах;
  13. Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн систем, Нээлттэй мэдээллийн “Shilen.gov.mn” зэрэг системүүдтэй бодит цаг хугацаанд мэдээлэл солилцох холболт хийх.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв 52 мин Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв 52 мин Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй 53 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ 56 мин Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ 57 мин Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхилоо 1 цаг 2 мин Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ 1 цаг 3 мин Оюутнууд усны чиглэлээр нэгдэн, холбоо байгууллаа 1 цаг 3 мин Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа 1 цаг 4 мин Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага буурч 565.8 тэрбумын алдагдалтай гарчээ 1 цаг 6 мин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв 1 цаг 7 мин Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ 1 цаг 8 мин Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалчид ГССҮТ-д ажиллав 1 цаг 9 мин Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын системийг шинэчилжээ 1 цаг 10 мин Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ 4 цаг 19 мин Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно 5 цаг 24 мин Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна 5 цаг 25 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна 5 цаг 27 мин Нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян үргэлжилж байна 5 цаг 30 мин 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь 5 цаг 31 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... "Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Эмгэнэл Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо
Top