Хонгконг улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, Хүүхдийн гэмтлийн мэс засалч, нурууны мэс засалч эмч Лиу Кинг Лок, мөн согог засалч, сувилагч Анн Вонг нар энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) ажиллалаа.
Тэд тус төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгуур эрхтний төрөлхийн болон олдмол согогийн оношилгоо, эмчилгээний арга технологийн талаар эмч нарт сургалт явуулжээ.
Мөн ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нартай уулзаж, нурууны төрөлхийн мурийлт, гажиг согогийн эмчилгээнд шаардлагатай ортез, протез болон тусгай хэрэгсэл үйлдвэрлэх workshop байгуулах талаар ярилцсан байна.
Тус уулзалтаар:
- Ортез, протез бэлтгэх нарийн мэргэжилтэн сургах,
- Нурууны мурийлт болон хүүхдийн бусад согогийн мэс засал, мэс заслын бус эмчилгээний хөгжлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Тэрбээр мөн Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаныхантай уулзаж, хүүхдийн гэмтэл согогийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр хийх ажлуудаа төлөвлөжээ.