ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагыг бригадын Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтын төвд зохион байгууллаа.
Энэхүү тав хоногийн сургалт нь аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах зорилготой байсан бөгөөд эрэн хайх, аврах салбарын 30 алба хаагч хамрагдаж онол, дадлага хослуулсан сургалтад хамрагджээ.
Сургалтын үр дүн
- 7-9 метрийн гүнд нийт 67 удаагийн шумбалт хийв.
- Шинээр элссэн болон өмнө нь өвлийн шумбалтын бэлтгэлд хамрагдаж байгаагүй аврагчдыг дадлагажуулсан.
- Усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэрэг ур чадвар эзэмшүүлэв.
Энэхүү сургалт нь алба хаагчдын цас, мөстэй үед усан орчинд ажиллах бэлэн байдлыг нэмэгдүүлж, аврах ажиллагааны үр дүнг сайжруулах ач холбогдолтой байлаа.