АНУ-ын Техас мужийн Жоржтаунд бүх байшин нь 3D-принтерээр бүтээсэн тосгон бий болж, 75% нь аль хэдийн зарагдсан гэж CNBC мэдээлжээ. Энэхүү инновацлаг төслийг 3D-хэвлэлийн стартап "Icon" болон "Lennar Corporation" хамтран хэрэгжүүлсэн бөгөөд арилжааны хувьд амжилттай хэрэгжиж байна.
3D-принтерийн технологийн давуу тал
- Нэг байшингийн үнэ – дунджаар $400,000
- Барих хугацаа – 2 хоног
- Материал – бетон
- Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй
- Гал түймэр, салхи шуурганд тэсвэртэй
Байшингууд дугуй булантай байх бөгөөд энэ нь 3D-хэвлэлийн технологийн онцлогтой холбоотой. Харин дээврийг нь төмрөөр хийж байгаа бөгөөд принтер дээр хэвлэх технологи хараахан хөгжөөгүй байна.
Автоматжуулсан үйлдвэрлэл
Төслийн эхэнд хоёр 3D-принтер ашиглаж байсан бол одоо роботчилсон 11 машин өдөрт 24 цагийн турш ажиллаж байна. Эдгээр принтерүүд нь хэд хэдэн ажилчны ажлыг орлож, барилгын зардлыг бууруулах ач холбогдолтой.
Оршин суугчдын сэтгэгдэл
Тосгоны шинэ эздийн зүгээс гомдол гаргаагүй бөгөөд байшингууд өвөл дулаахан, зун сэрүүн, цахилгааны хэмнэлттэй гэж онцолжээ.
3D-хэвлэлийн технологи дэлхий даяар эрчимтэй хөгжиж буй бөгөөд саяхан Nike брэнд 3D-принтерээр хэвлэсэн шинэ загварын шаахай танилцуулсан байна.
Эх сурвалж: CNBC