Киберспортын салбар 2024 онд хурдацтай өсч, шинэ хүчирхэг багууд тодорсоор байна. Энэ дунд Саудын Арабын засгийн газрын хөрөнгө оруулалт онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж Forbes Sport мэдээлжээ. Өнгөрсөн жилүүдэд хамгийн их шагналын мөнгө хожсон ТОП-5 багийг танилцуулж байна.
1. Team Liquid – $54 сая
Team Liquid нь клубын нийт шагналын сангаар дэлхийд тэргүүлж байна. Тэдний амжилтын гол тулгуур нь Dota 2, Counter-Strike, StarCraft 2, Rainbow Six Siege, League of Legends зэрэг олон төрлийн тоглоомд өрсөлдөж буй явдал юм.
- Dota 2: The International-ийн 2017, 2024 оны аварга, нийт $31 саяын шагнал
- Counter-Strike: Intel Grand Slam-ын аварга, нийт $5.9 саяын шагнал
- StarCraft 2, Rainbow Six Siege, League of Legends: Тус бүр $2 сая
2. OG – $38.7 сая
OG нь Dota 2-ийн The International-д 2018, 2019 онуудад түрүүлж, $27 саяын шагнал хүртсэн амжилтаараа жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Тэдний нийт орлогын 70% нь зөвхөн Dota 2-гоос бүрдэж байна.
3. Team Spirit – $32.9 сая
Team Spirit нь Оросын баг бөгөөд 2021, 2023 оны The International-ийн аварга болжээ. 2021 онд тэд $18.2 саяын шагнал хожсон бол 2023 онд ердөө $1.5 сая хүртсэн нь шагналын сан багассаных юм.
Түүнчлэн тэд Counter-Strike төрлөөр ч хүчирхэг багтай бөгөөд 2023 онд залуу тоглогч Данил Крышковцын ачаар тэмцээнд тэргүүлсэн байна.
4. Evil Geniuses – $28.5 сая
Evil Geniuses нь 1999 онд байгуулагдсан, олон төрлийн тоглоомд амжилт гаргасан баг.
- Dota 2: The International-ийн 2015 оны аварга, $22 саяын шагнал
- VALORANT: 2020 онд $1.3 саяын шагнал
- Анхны эмэгтэй дасгалжуулагч Кристин Чи багийг удирдаж байгаа нь онцлог юм.
5. Natus Vincere (NAVI) – $23.6 сая
Украины NAVI баг нь Dota 2, Counter-Strike төрлөөр 15 жил өндөр түвшинд өрсөлдөж буй баг юм.
- Counter-Strike: $11.4 саяын шагнал, бүх мейжор тэмцээнд оролцсон цорын ганц баг
- Dota 2: 2011 онд The International-ийн анхны аварга, $5.4 саяын шагнал
NAVI нь 2021 онд орос хэлтэй, 2024 онд англи хэлтэй бүрэлдэхүүнээрээ Counter-Strike-ийн мейжор аварга болж, Intel Grand Slam цол хүртсэн.
Эдгээр багуудын амжилт нь киберспорт дэлхий даяар хэрхэн өсөн тэлж буйг харуулж байгаа бөгөөд шагналын сан жил бүр нэмэгдэж буй нь улам олон залуусыг энэ салбарт татсаар байна.
Эх сурвалж: Forbes Sport, Office Life Media