x

Эммануэл Макрон: Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэрээ бэхжүүлэхэд туслахад бэлэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон "Биднийг халуун дулаанаар хүлээн авч, түүхэн айчлалын зохион байгуулж буйд талархаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та бүхэнд баярлалаа. Бид дөнгөж сая үр дагавар нь зөвхөн Европоор хязгаарлагдаагүй ОХУ-ын Украинд явуулж буй дайны талаар дурдлаа. Түрэмгийлэлд өртсөн улсыг дэмжих шийдэмгий байр сууриа, түүнчлэн олон улсын хууль тогтоомжийн дагуу Европ тивд энхтайваныг буцаан авч ирэх зорилтынхоо талаар мөн танилцууллаа.

Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хууль дээдлэх ардчилсан тогтолцоонд суурилсан бүрэн эрхт ёсыг эрхэмлэдэг танайд ч, манайд ч цаазын ялыг халснаар Монгол Улс олон улсын энхтайван, аюулгүй байдлыг тогтоож байдаг олон талт системд бүрэн хувь нэмэр оруулдаг. Үүнд баяр хүргэе.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэд хэдэн зүйлийн талаар бид ярилцлаа. Монгол нутагт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцлаа. Монгол Улс нүүрсээс татгалзахад туслах, эрчим хүчний эх үүсвэрээ бэхжүүлэхэд туслахад бэлэн байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагуудтай нягт ажиллах зэрэгт дэмжихэд бэлэн байна.

Эрхэм Ерөнхийлөгч таныг Франц Улсад аравдугаар сард ирэхэд маш их баяртай байх болно. Урьд өмнө болж байгаагүй Чингис хааны үзэсгэлэнг Францад нээнэ. Тэнд тантай уулзахад таатай байх болно" хэмээлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол улсад төрийн айчлал хийж буй Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой албан ёсны уулзалт хийлээ. Албан ёсны хэлэлцээр өндөр ач холбогдолтой, үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Монгол улс Франц улсын манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг. 

Албан ёсны хэлэлцээрийн үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Бид хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцлаа.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Энэ оны аравдугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан, монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэн гаргахад дэмжлэг үзүүлж буй Францын засгийн газар, хамтын ажиллагаанд талархал илэрхийлж байна" гэлээ. 

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны бат бөх түншлэлийг талууд нотлов. НҮБ-ын Дүрмийн зарчмууд, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан олон улсын энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхээ талууд мөн нотлов.

Мөн Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын зорилт, санаачилгыг дэмжиж, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллахаа тохиролцлоо. 

Түүнлэн Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана.

Манай улсад төрийн айчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнөөдөр буцна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.142)
    Мөрөөдөл
    2023 оны 05 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top