x

Францын улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд дөнгөж сая газардлаа. Түүний айлчлал ерөнхийлөгчийн түвшний 37 жилийн дараах айлчлал болж байна. 1986 онд тус улсын Ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстэн манай улсад Ардын Их Хурлын урилгаар айлчлан ирж байжээ. 

68 сая хүн амтай улсын 46 настай ерөнхийлөгч ийнхүү манай улсад хөл тавьж байна.

Ерөнхийлөгч Эммануэл Макроныг ГХ-ны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс угтан авав.

Францын ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд албаны 50 гаруй хүн багтсан байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол, Франц улсын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

Тодруулбал, ногоон эрчим хүч, хиймэл дагуул, онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааг хоёр дахь шатанд гаргах, хавдрын эмнэлэг барих зэрэг асуудал байна.

Өнөөдрийн хөтөлбөрөөс дурдвал, ерөнхийлөгч Эммануэл Макроныг Төв талбайд албан ёсоор угтан авна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын ерөнхийлөгчид өнөөдөр 21:00 цагт бараалхана.

Дашрамд дурдахад,1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад төрийн айлчлал хийж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 15 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 16 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 19 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 21 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 26 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 27 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 28 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 29 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 31 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 32 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 33 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 34 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 37 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 17 цаг 14 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 17 цаг 15 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 17 цаг 16 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 17 цаг 17 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 17 цаг 19 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 17 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top