x

Хөгжлийн банкны зээлээр хамаарал бүхий компаниудынхаа ЖДҮ зээлийг төлсөн гэв

Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 25 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр үдээс өмнөх шүүх хуралдаанаар "Монгол драй милк" ХХК-ийн зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалжээ. Яллагдагч Х.Бат-Эрдэнээс ("Алтай" группийн захирал) гурван удаа мэдүүлэг авсан байна. 

Яллагдагч Х.Бат-Эрдэнэ мэдүүлэгтээ: 

1. "Монгол драй милк" ХХК-ийг 2016 онд Энхболд 10 хувийг, миний бие 90 хувийг гаргаж үүсгэн байгуулж байсан. Зээлийн барьцааны асуудлыг би хариуцахаар болоод Эрдэнэбилэгт тус компанийг шилжүүлэхээр болсон. Зээлийн барьцааг би гаргаж байсан учир Хөгжлийн Банканд хэд хэдэн удаа очиж захирлуудтай нь уулзаж байсан.

Энэ төсөл маань 29 сая ам.долларын үнэтэй. 14 сая гаруй ам.долларыг гурван удаагийн гүйлгээгээр тодорхой хугацаанд авсан. Үүнээс дөрвөн сая долларыг өөртөө шилжүүлсэн. Энэ мөнгийг Алтай группээс гаргасан зардал, агуулах савны зардалд би авсан. Энэ зардлыг манай компанийн санхүүгийн ажилчид тодорхой тайлбарлах байх. Улс эх орон, Хөгжлийн Банкийг би хохироохгүй. Зээлээ төлж дуусгана. 

2. "Монгол драй милк" ХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан 10 гаруй тэрбум төгрөгийг би авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч өөрөө төлнө. Эхнэр Наранчимэг, хадам эх хоёрын дансаар авсан 3,150,000 ам.доллар, "Касе" ХХК-ийн дансаар авсан 530 мянган ам.доллар, Буяннэмэхийн дансаар авсан 500 мянган ам.долларыг эхний ээлжид төлнө. "Касе" ХХК-ийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр орж ирсэн мөнгийг би хариуцна. "Касе" ХХК-ийн дансанд  "Монгол драй милк" ХХК-аас хэдэн ам.доллар орж ирсэн бүгдийг нь би хариуцах болно. 

3. "Монгол драй милк" ХХК-ийн Хөгжлийн Банкны зээлийг яг юунд зарцуулснаа он сартай нь санахгүй байна. Танил найз нөхдөөс авсан зээлээ төлж байсан. Мөн манай хамаарал бүхий компаниуд жижиг дунд үйлдвэрийн сан болон банкнаас авсан зээлийг төлж барагдуулсан зүйл байгаа. "Монгол драй милк" ХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан зээлийг би хариуцна... гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 10 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 12 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 13 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 16 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 18 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 23 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 24 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 25 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 26 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 28 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 29 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 30 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 31 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 34 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 17 цаг 11 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 17 цаг 13 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 17 цаг 13 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 17 цаг 15 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 17 цаг 17 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 17 цаг 18 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top