Цаг уурын байгууллагаас өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар, 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуургатай байхыг мэдээллээ.
Хүчтэй салхи, шороон шуурга гамшгийн хэмжээнд хүрэх тул хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд танилцууллаа.
Тэрээр "Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн малд болон автомашинтай явж байгаад төөрсөн дуудлага ирсэн. Онцгой байдлын алба хаагчид 14 иргэний амь насыг авран хамгааллаа.
Иргэд малчид, жолооч нар мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа цаг агаарын мэдээллийг сонсож байх, бага насны хүүхэд болон өндөр настай хүнийг хараа хяналтгүй орхихгүй байх, малаа гэртээ ойрхон бэлчээх, мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцаслаж, тээврийн хэрэгсэл болон холбоо барих найдвартай байдлыг хангахыг анхааруулж байна.
Цаг агаарын байдлаас шалтгаалан авто замд халтиргаа гулгаа үүсэж, даваа гүвээ хаагдаж болзошгүй байна. Иймд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, нөөц шатахуун, дулаан хувцастай явах, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг зөвлөе.
Иргэд, малчид салхи шуурганд төөрөхөөс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хүчтэй салхи, шуурганы улмаас галын аюулгүй байдал алдагддаг тул ой хээрт ил гал түлэхгүй байх, бага насны хүүхдэд чүдэнз болон асаагууртай явуулахгүй байх, үнс нурмаа зориулалтын тагтай саванд эсвэл нүхэнд хийж булах хэрэгтэй.
Гэр, хашаа байшин, саравч, худгийн ойр орчимд 100-гаас доошгүй өргөнтэй зурвас татах, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулъя" гэлээ.