Улаанбаатар хотод үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын хөндийгөөр цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: Дөрөвдүгээр сарын 8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.