Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.