x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа.

1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл парламентаас сонгогдсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаандаа Монгол Улс шинэ нийгэмд шилжих, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгоод Үндсэн хуулийн ойн өдөр анхны Ерөнхийлөгчдөө онцгойлон баяр хүргэлээ.

Ардын Их Хурлын чуулганаар 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Санал тэнцсэн тул Ерөнхийлөгчийн саналыг сонсоход Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй байх ёстой гэдгийг онцлон хэлж байжээ.

Санал тэнцсэн үед анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн “Нэг хүний мэдэлд удирдлага хэт төвлөрч дарангуйлан захирах ёс тогтохоос болгоомжлох, төрийн нуруу төвшин, төрийн эрх мэдэл зохих шалгуур, харилцан тэнцэлтэй байхыг манай нийгмийн сэтгэлгээ хүсэн хүлээж байгаа тул Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж хэлсэн үгийг нь хүндэтгэл болгон Ерөнхий сайд түүнд дурсгалаа. Энэхүү дурсгалын хувийг Үндэсний түүхийн музей, Монгол Улсын Засгийн газарт тус тус хадгалуулах ажээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хууль батлах үеийн бүрэн протоколыг эмхэтгэсэн арванхоёр ботийг дурсгалаа.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат "Ерөнхийлөгчийн засаглалтай байя гэдэг санал тэр үед нэлээд хүчтэй явсан юм. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх үеэр олны анхаарал төвлөрсөн асуудал бол засаглалын хэлбэр. Ардчилсан нийгэмд олуулаа хэлэлцэж шийдэх нь хамгийн чухал. Ард түмний санал асуулгаар парламентын засаглалыг 60 хувь нь дэмжиж байсан. Би санаанаасаа хэлээгүй ээ, ард түмнийхээ олонхийн саналд түшиглэх нь зүйтэй л гэж үзсэн. Нэг хүний санал хүлээн зөвшөөрөгдөөд батлагдаж байсан. Та бүхэн гярхай харж, үнэлээд олон жилийн дараа түүхийн баримт болгосонд талархаж байна. Энэ бол Үндсэн хуульдаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл. Олон жилийн дараа ийн хүндэтгэл үзүүлж буй нь том соёл, том хүндэтгэл юм" гэж хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 1 цаг 7 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 1 цаг 19 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 1 цаг 28 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 1 цаг 35 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 1 цаг 38 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 1 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 49 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 53 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 1 цаг 59 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 13 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 13 цаг 41 мин Долгион бид хоёр 13 цаг 48 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 14 цаг 9 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 15 цаг 20 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 17 цаг 23 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 17 цаг 25 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 17 цаг 26 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 17 цаг 26 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 17 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top