x

М.Чимэддорж: Улс төр бол харилцан буулт хийх урлаг юм

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал 2023 нэгдүгээр сарын 13-ны өдөр "ТУУШИН" зочид буудлын "СОЁМБО" танхимд болох гэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, эдийн засагч М.Чимэддорж намын гишүүддээ хандан ил захидал илгээжээ. 

Захидалд,

"Улс орныхоо хөгжил дэвшил, тусгаар тогтнолоо баталгаажуулах их үйлсийн төлөө олон арван жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, зүтгэж яваа Ардчилсан намын нөхөддөө, намын өнөөгийн нөхцөл байдлыг шийдвэрлэх их эвлэрэлийн төлөө түүчээлж яваа намынхан ҮБХ-ны гишүүдэд хандаж сэтгэлийнхээ гүнээс ундран гарсан цөөн хэдэн үгээр уриалга дэвшүүлье. Хүлээн авна уу.

Өнөөгийн эгзэгтэй цаг үед улс төрийг хамгийн чухал байж болох ганц өнцгөөс тайлбарлаваас: Улс төр бол харилцан буулт хийх урлаг юм. Хэрэв ойлголцож, зөвшилцөж, буулт хийж эс чадваас салан одох, хүчээр асуудлаа шийдэх хоёрхон зам үлдэнэ. Намын дотоодод үүсээд байгаа асуудлыг нэгэнт хүчээр шийдэх боломж үгүй тул салан одох ганц зам л үлдэнэ. Буулт хийж чаддаггүй хөндлөн хэвтээд байгаа хэн ч байлаа асуудлыг хүчээр шийдэх хандлагатай хүн юм. Тийм хүн төрийн эрхэнд гарвал хүний эрх чөлөө, ардчилсан тогтолцоог устгана гэсэн үг. Дахин сайтар болгооно уу.

Эвийг эрхэмлэхийн эхний алхам нь бусдадаа үл мартагдах муу үгийг хэлэхийг тэвчихээс эхэлнэ. Аливаа асуудлаар санал зөрүүтэй, бусдаасаа ялгаатай байр суурьтай байж болно. Энэ нь тэр хүний итгэл үнэмшил, эрх ашгийн алинаас ч шалтгаалж болно. Гэвч энэ нь хүний адаг гэсэн үг биш. Хөрөнгө чинээнээс нь, хүйсээс нь, хөгшин залуугаас нь болоод байгаа юм биш. Субьектив үг хэлэхээс татгалзая.

Дэвшүүлсэн санал, байр суурь нь бусдын эрүүл саруул шүүмжээр, эсвэл олонхийн саналаар няцаагдаж болно. Энэ нь тэр хүнийг муу ч хүн болгохгүй, сайн ч хүн болгохгүй. Бас ялагдагч ч болгохгүй. Харин өөр бодолтой цөөнхийн нэг болгоно. Үүнийг хүлээн зөвшөөрөөд олонхын саналаа дагаад явах, аль эсвэл энэ олонхиос өөр олонхийг сонгоод явах, тэр ч бүү хэл өөрийн олонлогио бий болгоод явах эрхийг нь хориогүй юм. Тиймээс ардчиллын энэхүү суурь дүрмийг ухамсарлаж цөөнх болсон тохиолдолд өөрийн сонголтоо хийх нь зөв юм шүү.

Оюун бодлоо уралдуулан байж хүрсэн дүгнэлт, санал чинь олонхийн саналаар дэмжигдэн баталгаажиж байгаа бол асуудлыг шийдвэрлэхэд олонхи л болгож байгаа юм шүү. Хожмын өдөр эргээд харахад буруу зүйлд санал нэгдсэн ч байж болно. Үүнийг цэргийн хэлээр бол фронтод илүүрхээд дайнд ялагдав хэмээдэг. Энэ учир шалтгааныг дахин нэг санаж цөөнхийнхөө байр суурь, үзэл бодлыг анхааран сонсож олуулаа гэдэг нь зөв биш байж болохыг дахин нэг тунгаахыг хүсье.

Нэгтгэвээс, хувь хүнрүү муйхарлан дайрахгүйгээр асуудлынхаа гүнд шумбан орцгооё. Харилцан буулт хийж олонхийн саналаар асуудлаа шийдье. Олонхи нь олуулаа шүү гэж цөөнхөө нүд үзүүрлэхгүй, цөөнх нь ялагдал гэж гомдохгүй хамтдаа урагшилцгаая.

Та бүхний мэргэн оюунаар шүүгдсэн шийдэл, шийдвэр Ардчилсан Намын сэргэлтийн эхний цэг байх болно" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 53 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 1 цаг 5 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 1 цаг 14 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 1 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 1 цаг 24 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 1 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 35 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 39 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 1 цаг 46 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 13 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 13 цаг 28 мин Долгион бид хоёр 13 цаг 34 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 13 цаг 55 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 15 цаг 6 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 17 цаг 9 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 17 цаг 11 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 17 цаг 12 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 17 цаг 12 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 17 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top