x

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хугацааг хойшлуулах саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ

Улсын хэмжээнд явуулах зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хүрээнд хийгдэх ажлуудын цаг хугацааны асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 80 тоот тогтоолд Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахаар заасан. Зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээг тодорхойлох, асуултын төслийг шийдвэр гаргагчдад болон иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулж, саналыг нь тусгаж эцэслэн батлах, улмаар асуултыг санал асуулгын програмд оруулж, туршилт тохируулга хийх, биечлэн уулзаж, нүүр тулсан ярилцлагын аргаар санал асуулгыг авах ажилд оролцогчдыг сургаж бэлтгэх зэрэг ажлуудын далайц, хүрээ хэмжээ өргөн, цаг хугацааны хувьд шахуу байгааг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд хэлэлцээд, дээрх тогтоолоор товлосон хугацааг сунгаж, “2023 ны гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор” гэж өөрчлүүлэх саналаа Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Мөн Зөвлөлдөх санал асуулгын асуултын анхны төслийг боловсруулах гурван Ажлын дэд хэсэг байгуулахаар болов. Эдээр Ажлын дэд хэсгүүд нийгмийн, эдийн засгийн болон улс төр, засаглалын чиглэлээр тус тусын асуултын төслийг боловсруулж, Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх юм.

Нийгмийн чиглэлээр ажиллах Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан, Эдийн засгийн Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, Улс төр, засаглалын Ажлын дэд хэсгийг гишүүн Г.Галбадрах ахалж ажиллахаар болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 1 цаг 7 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 1 цаг 19 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 1 цаг 28 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 1 цаг 35 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 1 цаг 38 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 1 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 49 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 53 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 1 цаг 59 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 13 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 13 цаг 41 мин Долгион бид хоёр 13 цаг 48 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 14 цаг 9 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 15 цаг 20 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 17 цаг 23 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 17 цаг 25 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 17 цаг 26 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 17 цаг 26 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 17 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top