x

Э.Бат-Амгалан: Хүний амь насны хохирлын доод хэмжээг 82.5 сая төгрөгөөр тогтоосон

2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрээр "Шүүх шинжилгээний хуулийн гол зорилго нь хэрэг маргааныг үнэн бодитой шийдвэрлэх, нийгэмд гарч байгаа гэмт хэрэг маргааныг шинжээчийн дүгнэлтийн дагуу бодитой шийдвэрлэхэд чиглэж байгаа.

Нөгөө талаар хэрэг маргаанд оролцогч холбогдогч нар ял завшихгүй, хэлмэгдэхгүй байх асуудлыг зохицуулах юм. Тус хуульд инженер техникийн асуудал, хөрөнгийн үнэлгээ зэрэг нарийн мэргэжил шаардсан шинжилгээний талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн.

Шүүх шинжилгээний ерөнхий газарт анх удаа хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийх нэгжийг байгуулан ажиллаж байна. Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож, нөхөн төлүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.

Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирсон хүний сэтгэл санааны хохирлыг Эрүүгийн хуульд заасан 85 төрлийн гэмт хэргээр нөхөн төлүүлэхээр тусгасан. Шүүх шинжилгээний байгууллага шүүгчийн дүгнэлтээр шинжилгээ гаргана. Шүүхээс тухайн дүгнэлтийг үндэслэн хохирсон иргэний сэтгэл санааны нөхөн төлбөрийг төлүүлнэ" гэлээ. 

Харин хүний амь насны хохирлын хэмжээг хэмжээг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулж байгаа тухайд "Нас барсан иргэний суурь буюу доод үнэлгээг БНСУ-д 150 орчим сая төгрөгөөр үнэлж байна. Шүүх маргааны шатанд нотлох баримтуудаа бүрдүүлж өгснөөр энэхүү үнэлгээ өсөх боломжтой. Хуулийг дордуулахгүйгээр хэрэглэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, дээрх суурь үнэлгээг тавьж өгсөн. Энэ нь 82.5 сая орчим төгрөгийн үнэлгээ болж байгаа.

Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг 72 гэж үзвэл 22 настай иргэн нас барлаа гэж бодвол 50 жил хөдөлмөр эрхлэх боломж харагдаж байгаа. Тиймээс 550 мянга буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нугалж, 50 жилээр үржүүлж, 137 сая орчим төгрөгийн суурь үнэлгээ тогтох юм. Тухайн хүний ар гэрт аль ашигтай байдлаар энэхүү аргачлалыг зохицуулна.

Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорсон хүүхдүүдэд энэхүү аргачлалыг хоёр дахин нугалж өгөх суурь үнэлгээг тавьсан. Ингэснээр 137 сая төгрөг 270 орчим сая төгрөг болно. Энэ нь зөвхөн шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нас барсан иргэнд олгох мөнгөн дүн юм. Үүний дараа тухайн хүний хийж хэрэгжүүлэх боломж бололцоог нотолж, маргалдаж, шүүх дээр үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой. Мөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 

Хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт хохирогч бол, насанд хүрээгүй хүүхэд, амьжиргааны түвшин хэт доогуур хүмүүс энэхүү төлбөрийг төлөхгүй. 

Шүүх шинжилгээний байгууллага 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газрын агентлаг болж ажиллахаар болсон. Орон тоог шинэчлэн тогтоож байгаа. Шүүх эмнэлгийн шинжээч нарын хараат бус байдлыг тус хуулиар зохицуулж байгаа. Шинэ хууль батлагдсанаар нийгэмд шударга ёс тогтож, хүний эрх чөлөө хангагдана гэдэгт итгэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 1 цаг 3 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 1 цаг 16 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 1 цаг 24 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 1 цаг 31 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 1 цаг 34 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 1 цаг 39 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 45 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 50 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 1 цаг 56 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 13 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 13 цаг 38 мин Долгион бид хоёр 13 цаг 44 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 14 цаг 5 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 15 цаг 16 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 17 цаг 20 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 17 цаг 21 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 17 цаг 22 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 17 цаг 23 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 17 цаг 24 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top