x

Хамаатан садан, ах дүү нь дарга болж, тендер “хусахгүй” болох хуулийн төсөлд гишүүд хагартлаа уурлаж байна

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар шуурхайлж байна. Товчхондоо улс төрд нөлөөтэй, өндөр албан тушаалд сууж буй эрхмүүдийн ураг төрөл, амраг садангийн хүмүүс удирдах алба хашихгүй. Бас зээлд хамрагдахгүй. Тэр бүү хэл тендер шалгаруулалтад оролцох боломжуудыг нь ч энэ хуулиар хааж өгөх юм. Хуулийн ийм өөрчлөлт Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шууд үйлчилнэ. Ингэснээр тэд эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа цаашид ашиглах ямар ч боломжгүй гэсэн үг.

Тийм болохоор УИХ-ын гишүүд нүднээс далдуур ёстой нэг ойж буухыг үзүүлж өгч байна. Тэд “Ах, дүү, хамаатан садан минь тендерт оролцохгүй, дарга даамал болохгүй юм бол энэ гишүүнээр чинь яах юм бэ. Гишүүн байхын хэрэг ч алга, больё” гэж цухалдаж байгаа аж. Улмаар “Энэ хууль батлагдах юм бол миний эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав, ээж, төрөл төрөгсөд, хамаатан садангуудын минь Үндсэн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчнө. Бид төрийн өндөр албан тушаал хашихад тэд маань ямар буруутай юм бэ” гэж үзэж байгаа юм билээ. Үүгээр зогсохгүй өөр хоорондоо хуулийг батлуулахгүй байх талаар сэм ярилцацгааж, улс төрийн акци өрнүүлэхээр тохироо хийж байгаа сурагтай.

Энэ үйл явдлаас харахад, УИХ-ын гишүүд ард түмнийг төрд төлөөлж байгаа гэдгээ огт ухамсарладаггүй юм байна. Бидний төлөө зүтгэнэ гэж өчүүхэн төдий ч бодож явдаггүй нь илэрхий байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийнхөө жинхэнэ нүүр царайг харуулчихлаа. Гэтэл гэнэн ард түмэн бид нь өнөө хэдийгээ бодохдоо “Ард түмний төлөө зүтгэж, улс эх орноо хөгжүүлэхээр гарч ирсэн” гэж ойлгож бас итгэдэг. “Хөөрхий минь миний л амьдралыг сайжруулахын тулд нойр хоолгүй зүтгэж, янз бүрээр хараалгаж, зүхүүлж байна даа” гэж дотроо өмөөрдөг байв. Тэгвэл ганц хуулинд оруулах өөрчлөлтөөс тэд эрх ашгийнхаа төлөө яаж оволзож, тэмцэж байгааг харлаа. Ард түмэнд зориулж амласан бүхэн нь худлаа юм байна.

Үүний баталгаа нь “Хэрэв манай ах, дүү нар тендер авч, албан тушаалд очихгүй юм бол би энэ гишүүнээр чинь яах юм бэ” гээд өөрийгөө бариад өгчихлөө шүү дээ. Өндөр албан тушаалтны хүүхэд, ойр дотныхон төрийн албанд хаа сайгүй бий. Бүр худ ургууд нь хүртэл дарга, даамал хийцгээж байна. Тэгвэл төрд бэхэжсэн “ургийн мод”-ыг үндсээр нь булга татах энэ хууль гишүүдийн дунд хаясан тэсрэг бөмбөг шиг л болж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 30 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 43 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 51 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 58 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 1 цаг 1 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 1 цаг 6 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 12 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 17 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 1 цаг 23 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 12 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 13 цаг 5 мин Долгион бид хоёр 13 цаг 11 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 13 цаг 32 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 14 цаг 43 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 16 цаг 47 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 16 цаг 48 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 16 цаг 49 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 16 цаг 50 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 16 цаг 51 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top