x

Д.Амарбаясгалан: Дундаж давхарга улам бүр нимгэрч, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, баян ядуугийн ялгаа нэмэгдсээр байна

“Нийгэм, улс төр, эдийн засагт тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болов. 

Хуралд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид оролцжээ.

Хурлын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрээр "Дэлхийн улс төр, эдийн засагт тектоник шилжилт үүсээд байгаа энэ цаг үед гадаад, дотоод олон нөхцөл байдлын улмаас багагүй сорилт бэрхшээл тулгарсан нэгэн оныг үдэж, шинэ 2023 онтой золголоо. Бэрхшээл сорилт нэг талаас шинэ боломж болж, цаг алдалгүй ашиглаж, ирээдүйг харсан шинэ алхмуудыг заавал хийх түүхэн цаг үе тохиогоод байна. Улс орны хэмжээнд нэн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, оновчтой шийдэл олж, гарц гаргалгааг олохоор зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар УИХ тогтоол гаргасан. Үүний тулд эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, улс төр, бизнес, эдийн засгийн хүрээнийхэнтэй асуудлыг шүүн хэлэлцэх нь зүйтэй.

Улс төр, засаглалын тогтолцооны гажуудал, төрийн албаны чадавхын сулрал, албан хаагчдын хариуцлага, ёсзүйн доройтол нийгмийг хамарсан эмзэг асуудал болоод байна. Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэг, нийгмийн тэгш бус байдал, орлого амьдралын эрс ялгаа, ажилгүйдэл, ядуурал иргэдийг бухимдуулж байна. Эдийн засгийн оновчгүй бодлого, хэт төвлөрөл, орчны бохирдол, түгжрэл гэх мэт олон жил хуримтлагдсан асуудлуудыг засаж сайжрулах цаг нэгэнт болсон.  Хөгжлийг гацааж, ирээдүйг сүүдэртүүлж, иргэдийг бухимдуулж байгаа гаж үзэгдлүүдийг цэвэрлэхгүйгээр цаашаа явахгүй” гэдгийг хэллээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Шилжилтийн үед эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй засаглал үүсэж, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн байна.

Ардчилсан засаглалын гажуудал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналтгүй байдал нь өнөөдрийн нийгмийг бүтээсэнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч хүч болж, төрд дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалдаг нийгмийн хамгийн хариуцлагатай хэсэг болох дундаж давхарга улам бүр нимгэрч, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна.

Манай улсын нийт хүн амын 1/3 нь ядууралд нэрвэгдэж, дундажаас доогуур давхарга нийт хүн амын 70 хувийг бүрдүүлж байна. Хадгаламж эзэмшигчдийн ердөө 3 хувь нь нийт хадгаламжийн 75 хувийг эзэмшдэг болжээ. Өндөр орлоготой иргэдийн хэрэглээ бага орлоготой иргэдийнхээс 5 дахин өндөр байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 39 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 52 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 1 цаг 0 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 1 цаг 7 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 1 цаг 10 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 1 цаг 15 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 21 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 25 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 1 цаг 32 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 12 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 13 цаг 14 мин Долгион бид хоёр 13 цаг 20 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 13 цаг 41 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 14 цаг 52 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 16 цаг 56 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 16 цаг 57 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 16 цаг 58 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 16 цаг 59 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 17 цаг 0 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top