МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдсан байна.
Хуралдаанаар УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарыг санал болгосон байна. Ийн МАН-ын бүлгийн хуралдаанаар түүнийг УИХ-ын дэд даргаар томилох асуудлыг хэлэлцэж байгаа аж.
УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон билээ.
УИХ-ын дэд даргыг хоёр сар гаруй хугацааны дараа томилох гэж байна.