x

Ц.Анандбазар: Нэг хүн жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах тогтоолыг өргөн барилаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар УИХ-д өргөн мэдүүлжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Бид өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлэх, тэдний хяналтад оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. 2012 онд Монгол Улсын иргэдэд 1,072 хувьцааг өгсөн. Хувьцааны нэгж ашгийг оюутны төлбөр, даатгал, бэлэн мөнгөөр гэсэн байдлаар олгосон. Тухайн үед эдийн засаг том эргэлтэд орж, манай улсын нийт хөгжлийн өсөлт 17 хувьд хүрсэн. Энэ бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг жинхэнэ эздэд нь тэгш хуваарилснаас эдийн засаг эргэсний нотолгоо юм.

Өнөөдрийн хувьд нүүрсний хулгай гэдэг нэрийн дор цөөхөн хүний баяжих хэрэгсэл болж байна. Харин иргэдэд хүртээлгүй байгаа. Зоримог алхам хийж, шийдвэр гаргахгүй бол цаашид нүүрсний хулгайн асуудлыг ч шийдэж чадахгүй, шинэ жилээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг шиг газрын баялгийг иргэд тэгш эрхтэйгээр эзэмших боломжгүй болно. Тиймээс 1,072 хувьцааг нийт иргэдэд олгосноор нэг хүн 2,522 хувьцаа эзэмших эрхтэй болж байгаа юм. Ингэснээр жилд нэг хүн ногдол ашгаасаа хоёр сая төгрөг авах боломжтой болж байна. Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөгийг авах нь. 

2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшээгүй байгаа. Иймд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн нийт хүүхдэд хувьцаа эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших боломж нээгдэж байна. Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд төлөөллөө оруулах, үүгээр дамжуулан Тавантолгойн хулгайг бүрэн таслан зогсоох ач холбогдолтой.

Засгийн газраас санал авахаар саналаа өргөн барьсан. Ингээд санал орж ирвэл УИХ хэлэлцээд батлагдана" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 24 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 37 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 45 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 52 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 55 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 1 цаг 0 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 6 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 10 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 1 цаг 17 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 12 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 12 цаг 59 мин Долгион бид хоёр 13 цаг 5 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 13 цаг 26 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 14 цаг 37 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 16 цаг 41 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 16 цаг 42 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 16 цаг 43 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 16 цаг 44 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 16 цаг 45 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top