x

Ж.Батсуурь: АН гацаанаас гарах бүрэн боломжтой

УИХ-ын гишүүн, АН-ын Эв нэгдлийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурьтай ярилцлаа.

-АН-ын нэгдэл нийгмийн хүлээлтэд байна. Богино хугацаанд эв цавандаа ороход Эв нэгдлийн ажлын хэсэг ямар үүрэгтэй ажиллах вэ?

-УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдал хүлээж, парламентад 11-н суудал авсныг бүгд мэдэж байгаа. Намын дүрэм болоод зарчмын дагуу сонгуулийн маргаашаас хариуцлагын асуудал яригдах ёстой. Дээрээс нь намын шинэчлэл, зохион байгуулалт, бодлого, дүрэм журмаас гадна дараагийн сонгуульд бэлтгэх ажлууд ч өрнөдөг. Гэтэл энэ үйл явц өнөөдрийг хүртэл хойшилчихлоо. Өнгөц харвал нийгэмд өмнө нь болж байгаагүй үйл явцуудтай холбоотой. Яг сонгуулийн дараа ковид гарч, хорио цээр, АН цахимаар хуралдсан зэрэг асуудлууд бий. Нарийн ярих юм бол өнгөрсөн 2.5 жилд манай намын дараагийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн эрчимтэй явагдлаа. АН-ын удирдлагад байсан хүмүүс хүссэн хүнээ намын даргад гаргах хүсэлтэй байдаг ч юм уу. Эсвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайдаар ажиллаж байсан хүмүүс нөлөөллөө тогтоох гэж оролдох байдлаар сунжирч хугацаа алдсан.

АН шинэчлэлээ хийгээд явсан бол нийгмийн өмнө эрх баригчдын дураараа авирлах үйлдлүүдийг хазаарлах байлаа. Тэдний ковидод зарцуулсан их хэмжээний мөнгө, Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд, нүүрсний хэрэг, ЖДҮ зэрэг хэдэн их наядаар яригдах төсвийн хулгайг газар авахуулахгүй байсан. Ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх үйл явцад сөрөг хүчний байр суурь үнэхээр суларсан. АН-ын даргыг сонгох цаасан болон цахим сунгаа гэж намаа шинэчлэх олон оролдлого болсон ч Эрх баригчид сөрөг хүчнийг хүчгүй байлгах бодлоготой байсныг ч үгүйсгэхгүй. Одоо АН гацаанаас гарахад хамгийн бодит үр дүн авчрах хөшүүрэг нь УИХ дахь АН-ын бүлэг. Ард түмнээс мандатаа авч сонгогдсон 11 гишүүн АН-ыг төрд төлөөлж байна шүү дээ. Иймд АН-ын бүлэг нам дотроо улс төрийн манлайллаа үзүүлэх зорилгоор намын доторх хуваагдмал байдлыг оройлж байгаа удирдах бүрэлдэхүүнтэй уулзсан. Талцаж, хоорондоо таарч тохирохгүй байгаа талуудын мэдээллийг нь солилцож нээлттэй ярилцаж байна. Ингээд Эв нэгдлийн ажлын хэсгийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг өргөтгөж 39 гишүүнтэй байгуулсан. Мөн 39 хүний зөвлөх бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон намын удирдлагад байсан хүмүүс орсон байгаа. Ажлын хэсэг ямар нэгэн лидер буюу бие хүн дагаагүй гэдгийг онцолж хэлмээр байна. Ерөөсөө АН-ын 200 мянган гишүүд маань фракц бүлэглэлүүдэд биш, АН-д тулгараад байгаа асуудлуудад дүн шинжилгээ хийнэ.

-Одоо ер нь хугацаа тун бага үлдлээ. ҮБХ-ны гишүүдээ дахин сонгож, намын бүтцээ шинэчлэх юм уу?

-2020 оны сонгуульд оролцсон ҮБХ албан ёсных байгаа. Үүнээс хойш цахим, цаасан гэж хуралдаад ротацид орж байсан хүмүүсийн үгийг ч сонсоно. Ойролцоогоор намын удирдах бүрэлдэхүүнд давхардсан тоогоор 500-гаад ҮБХ-ны гишүүд багтаж байгаа. Ажлын хэсгээс гарсан шийдвэрүүдээ эдгээр хүмүүстээ танилцуулаад явна. Ингээд бүгдээрээ бүх талаасаа

“Өс хонзон, өгөө аваа, албан тушаал яриад байгаа хүмүүсээ орхиод ирээч ээ, намынхаа эв нэгдэлийн асуудлыг хэлэлцэж шийдье” гэсэн байр суурьтай хандаж байгаа. Эв нэгдлийн ажлын хэсэг гурван удаагийн хурлаа хийгээд дүрэм журам, зарчмаа тохирсон. Ажлын дэд хэсгүүд байгуулагдаж, идэвхтэй ажиллаж байна.

-Ан -ын Эв нэгдлийн ажлын хэсгийг С.Эрдэнэ эсэргүүцээд байгаа юм уу?

-С.Эрдэнэ өөрийгөө хүчин төгөлдөр гээд байгаа боловч Улсын дээд шүүх (УДШ) талуудаас өгсөн хүсэлтүүдийг долоон удаа буцаасан. Түүнийг АН-ыг төлөөлөх эрхгүй гэсэн УДШ-ийн шийдвэр гарчихсан. Өмнө удирдах бүрэлдэхүүн, ҮБХ-ны гишүүд маань “Энэ удаад болчих болов уу. УДШ-ийн шийдвэрийг нэг харчихъя” гэх байдлаар горьдлого тээгээд яваад байсан. Асуудал нэг талдаа гарсан болохоор одоо горьдох юм байхгүй.

АН бол хувийн бас төрийн өмч биш. Итгэл үнэмшлээрээ төлөөллийн ардчиллаа хэлэлцүүлэх, ҮБХ олонхоороо хуралдаад шийдвэрээ хүргүүлж чадах бүрэн бололцоо байна.

Өмнө нь хуваагдсан улсууд “Би төлөөлөх эрхтэй” гэдэг байв. Одоо тэдний аль нь ч төлөөлөх эрхгүй гэдгийг нь тогтоочихсон болохоор АН-ыг төлөөлөх эрхтэй дээд байгууллага нь ҮБХ юм. Фракц бүлэглэлийн толгойлогчид өмнө хуралд ирцээр бойкотолдог байсан. Харин өнөөдөр ҮБХ-ны гишүүд ирц хангалттай болоод олонхоороо хуралдаад шийдвэрээ хүргүүлэхэд АН гацаанаас гарах бүрэн боломжтой байна.

-Өнөөдөр АН-ын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт болно гэл үү. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-МҮХАҮТ-д өнөөдөр 12:00 цагт болох Зөвлөлдөх уулзалтанд АН-ын ҮБХ-ны гишүүд, удирдах бүрэлдэхүүнд байгаа улсуудаа урьсан. Бүгдээрээ нүүр, нүүрээ харалцаад шийдвэрээ гаргаж ҮБХ хурал, их хурлаа зарлаж асуудлуудаа нээлттэй ярилцана. Үнэхээр шаардлагатай бол намын даргыг сонгодог дүрэмдээ өөрчлөлт оруулъя. Мөн олонхынхоо зарчмаар гүйцэтгэх удирдлагаа сонгоод УДШ-д албан ёсоор өргөн барья. Хуучин дарга нь эсвэл фракцийнх нь хүн зөвшөөрөхгүй бол ирдэггүй байсан. Одоо яг ҮБХ-ны гишүүд маань идэвхийлэн ирж оролцож байна. Ер нь болоод буй үйл явдлыг бүгд ойлгож байгаа учраас ардчиллын төлөө ажиллаж, зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн хүмүүс хуралдаад шийдлээ гаргана. Ингээд дараа дараагийн төрийн үйл хэрэгт оролцъё гэсэн байр суурьтай Эв нэгдлийн ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна даа. ҮБХ-ны гишүүд өнөөдөр зөвлөлдөх уулзалтандаа ирээд бие даасан хараат бус шийдвэр гаргаж, УДШ-д өгнө. Тамга нь хүчинтэй, хүчингүй гэж ханарахгүйгээр дүрмээ чангатгах ёстой бол чангатгаад, шинэчлэх ёстой бол шинэчлээд ротациа хийгээд хариуцлага үүрүүлээд явна. Хуучин нам удирдаж байсан улсууд зөвлөх багт орно. Дахиж тал талын аль нэгийг нь дэврээгээд намын дараагийн удирдлагад гаргаж ирэхгүй байх зарчим барьж байгаа. АН бол олон нийтийн байгууллага. Тиймээс чадалтай, хамтын удирдлагын зарчимтай намыг шинээр байгуулахыг эрмэлзэж байна даа.

-Намын даргаа яаж дэвшүүлэх вэ. Хугацаа хэлэх боломжтой юу?

-Ер нь ҮБХ-ны 400 орчим гишүүн олонхоороо хуралдах юм бол намын дүрэм, журмаа өөрчлөх эрх нь бий болно. Өмнө нь намын даргаа сонгоход алдаатай зүйл олон байсан. Жишээлбэл, таван хүн нэр дэвшчихдэг. Арай олон санал авсан нь намын дарга болчихдог байсан. Харин одоо дийлэнхийн дэмжлэг авч чадах тэр хүнээ л намын даргаар сонгоно. Энэ чадна, илүү туршлагатай, тэр мөнгөтэй, нөлөөтэй гэдгээс илүү олонхийн санал авсан хүнээ УДШ-д бүртгүүлэхээр хүргүүлнэ.

-АН шинэ залуу үеэ гаргаж ирэх тал дээр дэндүү хойрго. Хэдэн хөгшчүүл нь намын удирдлагыг тавьдаггүй, зууралдаад байдаг гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?

-Миний бие АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч байсан хүнтэй нэр дэвшээд өрсөлдөж байхдаа яг энэ сэдвийг гаргаж тавьж байсан. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад олон намын тогтолцоонд шилжээд 30 жил болжээ. Манай “ах” нар сайд, дарга хийж байсан хүмүүс 30 жил АН-ыг бодитоор нь ялуулаагүй. Тэгэхээр 31 дэх жилдээ ялуулчихна гэсэн итгэл үнэмшил нийгэмд байхгүй. АН-ын гишүүд, фракц бүлэглэлүүдийн дунд ч алга. Гэхдээ тэд том албан тушаал хашиж байсан, тодорхой хэмжээний хөрөнгө чинээтэй хүмүүс болохоороо ахиад дэвших хүсэл эрмэлзэлтэй байсныг үгүйсгэхгүй. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд “АН дунд, залуу үеийнхнийгээ дэмжих ёстой юм байна. Эрх барьж байгаа намтай өрсөлдөж чадахуйц нийгмийн давхаргыг гаргаж ирэх ёстой юм байна” гэсэн мэдрэмж авсан байх.

-Улс төрийн хүрээнийхэн тогтолцооны өөрчлөлт хийнэ гэж ярих боллоо. Нүүрсний хулгайн хэрэг мандлаа. Нийгэмд болж буй үйл явдлуудаар УИХ-ын ээлжит бус сонгуулийг 2023 онд явуулах суурийг нь тавилаа гэх юм. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол эрх баригчдын л ярьж байгаа таамаг төдий зүйл. Тогтолцооны өөрчлөлт хийх тал дээр одоогоор өргөн барьсан хууль байхгүй. Сөрөг хүчний хувьд үүнд нөлөөлөөд байх зүйлгүй. АН-ыг богино хугацаанд бэхжүүлж, зохион байгуулалтад оруулах нь Эв нэгдлийн ажлын хэсгийн үүрэг. Нам зохион байгуулалтад орсноор, дараагийн сонгуульд оролцох, эрх баригчдын барьж байгаа хуульд бүлгээрээ дамжуулж санал бодлоо илэрхийлээд явах боломжтой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 27 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 39 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 48 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 55 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 58 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 1 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 9 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 13 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 1 цаг 19 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 12 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 13 цаг 1 мин Долгион бид хоёр 13 цаг 8 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 13 цаг 29 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 14 цаг 40 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 16 цаг 43 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 16 цаг 45 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 16 цаг 45 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 16 цаг 46 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 16 цаг 48 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top