x

Х.Нямбаатар: Төрд хадгалагдаж байгаа мэдээллийг гурван хэсэгт ангилахаар боллоо

Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. 

Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай байгаа хуулийг УИХ-аас эцэслэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хувь хүний мэдээллийг хамгаалах, Цахим гарын үсгийн, Кибер аюулгүй байдал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг тус тус эцэслэн баталсан. Ингэснээр цахим үндэстэн болох хууль эрх зүйн орчин бүрдлээ. Эдгээр хууль ирэх оны тавдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.

Төрд хадгалагдаж байгаа мэдээллийг гурван хэсэгт ангилахаар болж байгаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль батлагдсанаар

  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хот болон газар зохион байгуулалт төлөвлөлт түүнд оруулж буй нэмэлт өөрчлөлт, газар эзэмшигчийн бүхий л мэдээлэл

  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын болон үйл ажиллагаа

  • Шинээр баригдаж байгаа барилгыг хэзээ улсын комисс хүлээж авах, ашиглалтад орох,

  • Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ байгуулсан гэрээ газар ашигласны төлбөр,

  • Улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хандив,

  • Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдэл,

  • Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчдын талаар, (Дарга нарын хүүхэд төрийн зардлаар гадаадад сурч, мөнгөө эргэж төлдөггүй гэсэн мэдээлэл олон яригддаг. Энэ чиглэлээрх зохицуулалт юм) зэрэг мэдээлэл нээлттэй болж байна. 

Таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэл болгож байгаа. Төр нийтийн зарлан мэдээллээ 16 насанд хүрсэн иргэн бүрд и-мэйл хаягаар хүргэнэ. Гадаад паспорт, жолооны үнэмлэхийн хугацаа хэзээ дууссан талаар болон сурагчдын амралт хэзээ эхлэх зэрэг мэдээллийг хүргэх юм " гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 2 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 4 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 9 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 11 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 12 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 17 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 17 мин Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа 18 мин Азийн загалмайн шашинтнуудын түрлэг 20 мин Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ? 27 мин Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 34 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 1 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 41 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 2025-04-25 АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2025-04-25 Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2025-04-25 Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2025-04-25 Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ
Top