x

Шүүгчдийг “шударга бай” гэж цалинг нь өсгөснөөс “цалингийнхаа төлөө хүн ал” гээгүй юм шүү

Өнгөрөгч лхагва гаригт УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг хяналтын журмаар хэлэлцэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4,5 жилийн хорих ялаас зургаан сарын ялыг хасч шийдвэрлэжээ. Мөн өдрийн өглөө 07.00 цагт УОК-оос хийсэн "Ковид-19 цар тахлыг дотооддоо алдсан" тухай мэдээлэл, үүнээс үүдсэн айдас хүйдэс М.Энхсайханыг “улс төрийн хоригдол” болгосон УДШ-ийн шийдвэрийг дараад өнгөрөв. Одоо нийтээрээ бие биенээ буруутган шүүгээд юун М.Энхсайхантай мантай.

Яг үнэндээ цар тахал биднийг “хэрхэн амьд гарах вэ?” гэдэг барьцгүй бодолд шахаж, бачимдуулж, өөр зүйлд анхаарлаа хандуулах боломж өгөхгүй байгаа нь үнэн ч заримдаа бодол санаагаа өөр бусад зүйлд автуулах нь дархлаанд тань тустай байхыг бас ч үгүйсгэхгүй.

Сануулахад өнгөрөгч зургадугаар сард түүнийг ялласан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Монгол Улсын сайдаар ажиллаж, Тавантолгой төслийн нэгжийг удирдаж байхдаа албан хэрэгцээндээ ашиглаж байсан Лексус 570 маркийн автомашин байсан гэдгийг анзаарч, анхаарсан хүн хэд хичнээн байсныг мэдэхгүй юм.

ЭХЯ-наас түүнд албан хэрэгцээндээ унах автомашин авахад нь зориулж 160 сая төгрөг төсөвлөж өгсний 130 саяар нь уг машиныг худалдаж авсан /зөрүү 30 сая нь эргээд яамныхаа төсөвт орсон гэсэн үг/ тухай М.Энхсайхан сайд тайлбар хийсэн. Яг үнэндээ М.Энхсайхан энэ машиныг амин хувийнхаа хэрэгцээнд унасан ч юм биш. Тавантолгойн төслийн хөрөнгө оруулагчдыг урих явцад тэднийг Тавантолгойн ордтой танилцуулахын шаардлага гаргдаг учраас төслийн нэгжийн хэрэгцээнд авсан машин л даа.

Гэтэл АТГ түүний боловсруулсан /уг гэрээг УИХ-аар батлаагүй гэдгийг ч бас энд хэлэх хэрэгтэй/ Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “Монгол Улсад ямар хэмжээний хохирол учруулсан” тухай судлах явцдаа М.Энхсайханы албан хэрэгцээндээ унаж байсан уг автомашиныг 75 сая төгрөгөөр үнэлж /таван жил ашигласны дараа тогтоосон үнэ/, зөрүү 55 сая төгрөгийг “улсад онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн албан тушаалын гэмт хэрэг тохсон байдаг.

Прокурор мөн энэ үндэслэлээр түүнд яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сарын ял оногдуулсан билээ.

Харин түүнийг анх яллагдагчаар татаж, гурван жил шахуу хугацаанд шалгасан, гэрээний төслийг боловсруулахдаа “улсын эдийн засгийг хорлон сүйтгэсэн” буюу “терроризм үйлдсэн” гэх зүйл анги нь баримтаар тогтоогдоогүй учраас хэргийг тусгаарласан /үргэлжлүүлэн шалгуулахаар/ байдаг. Нэгэнт байгуулагдаагүй гэрээний "хорлон сүйтгэл" ч гэж юу байх билээ. 

Үүнээс хойш хоёр удаагийн шүүх хурал /давах болон хяналтын шатны/ болж М.Энхсайханд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг “үндэслэлтэй” хэмээн үзсэн юм байна. “Онц их хэмжээний хохирол” гэдэг нь Эрүүгийн хуульд зааснаар 50 мянган нэгжтэй тэнцэх /50 сая төгрөг/ буюу түүнээс давсан хохирлыг хэлдэг. Ийм арга замаар Монголын шүүх, прокурор, АТГ-ын мөрдөгчид хүч нийлэн М.Энсайхан гэдэг хүнийг “улс төрийн хоригдол” болгож чадлаа.

Хэрэв Монголын хууль ийм бол албан тушаалтны албан хэрэгцээндээ унаж байсан автомашины элэгдэл, хорогдол болгон “улсад учруулсан хохирол”, "хорлон сүйтгэл" болж таарах нь. Тэгээд Монголд албан хэрэгцээндээ автомашин унадаг төрийн албан тушаалтан, дарга цэрэггүй бүгдээрээ ирээдүйд “төрийн дайсан”, “улс төрийн хоригдол” болох юм байна.

Харамсалтай нь энэ хэрэг ингэж шийдэгдсэн нь шүүх, прокурор, эсвэл АТГ-ын мөрдөгчдийн дангаараа хийсэн үйлдэл биш гэдгийг үүнийг бичигчийн оронд хэн ч байсан нүдээ аниад хэлж чадна. Дээрээсээ улс төрийн захиалгатай явж буй хэрэг.

Гэвч “итгэл хамгийн сүүлд үхдэг” гэгчээр шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл арай ч ийм чинээндээ тулна гэж санасангүй. Анхан, давахын шүүхүүд нь алдаа гаргадаг /дарамтанд орох, худалдагдахыг ингэж хэлж болдог бол шүү дээ/ байлаа гэхэд Улсын дээд шүүх нь арай  ч ийм улай дуудаж, цагаандаа гарсан шийдвэр гаргана гэж итгэсэнгүй. Тиймдээ ч сүүлийн хоёр өдөр олон нийтийн сүлжээгээр “Энхсайханыг сулла” гэж сулхан дуугарч эхэллээ.

Хоёр парламентын өмнө УИХ-аар шүүхийн төсвийг батлахдаа шүүгчдийн цалинг урьд байгаагүй ихээр өсгөж, анхан шатны шүүгчээсээ Дээд шүүхийн шүүгч хүртэл 2,6 саяас тав, долоон сая хүртэл нэмэгдүүлсэн байдаг юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч санаачилж, тухайн үедээ нийгэмдээ нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байж бий болгосон шинэ жишиг. Гэхдээ тэр үед шүүгчдийн цалинг ингэж өсгөсөн нь "Хэнд ч битгий худалдагд, хэн нэгний халаасанд бүү ор. Зөвхөн шударга үнэний талд бай" гэсэн нэг талаас эдийн засгийн баталгаа, нөгөө талаас нийгмийн шаардлага, шахалт байв. Түүнээс биш “цалингийнхаа төлөө хүн ал” гээгүй юм шүү!

Б.СЭМҮҮН  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • иргэд (64.119.26.156)
    ТЕГ-ыг ЕС байхдаа татан буулгаж улс оронд асар их аюул нүүрлүүлсэн гэж ярьдаг үнэн үү?энэ хужаагын хүүхэдийг хэн ингэж үхэн хатан өмөөрөөд байна олон түмэн анхаараарай,энэ этгээдийг өмөөрөх хамгаалах ямарч шаардлага байхгүй,шоронд нь түргэн явуул
    2020 оны 11 сарын 16 | Хариулах
  • Монгол Иргэн бид (66.181.184.59)
    ЗА ЗА БОЛЬДОО ... МОНГОЛ УЛСААС УРВАЖ Хятад талд давуу байдал олгосон УРВАГЧ:-ын ялыг хөнгөрүүлэх нь шударга ёс юм уу... ХУЖААД Л" тал засаж байна даа...ккк
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
  • Лорд (122.201.24.112)
    За ингээд 1937 он хүрээд ирлээ
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
  • Zochin (192.82.72.18)
    Ene helmegduulegchdiin ur huuhed yaaj hunii nuur harj amidarnaa
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
  • аха (64.119.18.14)
    яг үнэн дээ хууль шүүийнхнээс болж Монгол улс дампуурсан тэд Зоригийн хэргийг замхруулж үй тлрн хулгйдыг өмөөрсөн үхлийн новшннуд бүгд тасд орно
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
  • Төрөа (64.119.19.163)
    Монголын шүүх хуулиинхан угаасаа л хээль хахуулиин хүүдии болсон дээрээс монгол хүнии бөгс долоосон адгиин ДОЛДОЙ зан гэм зэмгүй олон хүнии АМЬ НАС АМЬДРАЛААР тоглож бнадаа
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
  • Болд (124.158.96.182)
    Жонхуугийн луйвар, бусад том луйврыг яаж ч чадахгүй байж......Новшийн аймхай шүүгчид. Жонхуугийн жонхууг идэх гэж үхэлдэн хуйвалдаж байна.
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
  • Хүний гар хөл болсон шүүгчид тэдний үр хүүхдэд шудрага бусаар хүнийг шүүсэн бүх гай нь эргээд ирнэ дээ (66.181.191.98)
    Karma is a bitch гэдэг байхаа
    2020 оны 11 сарын 13 | Хариулах
  • Irgen (202.126.88.234)
    Хүн хэлмэгдүүлчихээд яаж хоол хоолойгоор нь давж бүтэн нойртой хоносон юм болоо? Хар амиа бодсон хулчгар прокурор, шүүгч нар улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл болж байсан түүхтэй!!!
    2020 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (202.9.46.106)
    Угаасаа Хамгийн адгийн амьтан шүүгч болдог! Хоосон ходоодныхоо төлөө Юу ч хийхээс буцахгүй аймшигтай амьтад штээ!
    2020 оны 11 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 10 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 12 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 13 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 16 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 18 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 23 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 24 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 25 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 26 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 28 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 29 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 30 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 31 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 34 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 17 цаг 11 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 17 цаг 13 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 17 цаг 13 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 17 цаг 15 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 17 цаг 17 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 17 цаг 18 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top