x

Сүх гэдэг хүүхэд байжээ сүүлдээ тэгээд...

Хувийн намтрыг нь өөрөө ч танихгүй болтол нь засаж, эцэстээ худал үнэн нь ялгагдахаа больсон монгол хүн бол Дамдины Сүхбаатар. Эцэг “Цагаан дээлт” Дамдин нь бургас түүж яваад сүх олсноо бэлгэдэн хүүдээ “Сүх” нэрийг хайрласан. Хожим баатар цол хүртсний учир “Сүхбаатар” гэх болсон гэж эхэлдэг домгоос аваад “Сүхбаатар” гэдэг шүтээн ямархан замыг туулаад одоо ямар байдал хүрээ бол..? 

Шүтээн болох зам

Большевикууд улаан хувьсгалаа Монголд үргэлжлүүлэхийн тулд боломж бүрийг алдахгүйг хичээж байлаа. Энэ зорилгодоо Д.Сүхбаатарыг чадмаг ашигласан. Түүнийг 1923.02.20-нд таалал төгссөнөөс зургаан хоногийн дараа оршуулгыг нь большевик агуулгаар дэглэж, Монгол-Европ ёсыг хослуулан гүйцэлдүүлсэн юм. Ингэхдээ 1919 онд нас барсан большевик Я.Свердловын оршуулгын үйл ажиллагааг чадах чинээгээр хуулсан харагддаг. Улаан хувьсгалыг бэлгэдэн авс тэргүүтнийг нь улаан даавуугаар бүтээжээ. Оршуулах ёслол дээр үг хэлсэн Монгол дахь Зөвлөлт Оросын Бүрэн эрхт төлөөлөгч Н.М.Любарский талийгаачийг “Ардын хувьсгалын удирдагч” зэргээр өргөмжилсөн байдаг. Түүний дараа С.Буяннэмэх талийгаач ард түмний эрх ашгаас урваагүй учир Д.Бодоогоос эрс ялгаатай, шилдгүүдийн шилдэг нь гэжээ. Ерөөс энэ оршуулгад хэлэгдсэн үгс урлаг, уран сайханд хувиран өнөөг хүрэхдээ “үнэн” болох ерөөлтэй байлаа. 

Большевик хөрөг

Монголбанкаас 1939 онд гаргасан мөнгөн тэмдэгтэд анх Д.Сүхбаатарын хөргийг залжээ. 1941 оны мөнгөн тэмдэгт 1940 оны Үндсэн хуулиар батлагдсан сүлд мөн Д.Сүхбаатарын хөрөгтэй. Үүнээс хойш 1983 онд хүртэл гарсан дэвсгэртүүд өнгө дизайн бас монгол, кирилл үсэг зэргээрээ ялгагдах боловч нэгтийн дэвсгэртээс бусад дээр Д.Сүхбаатарын хөрөг байлаа. Орос цэрэг цамц өмсөж, саравчтай малгай тавьсан Д.Сүхбаатар баруун мөрөн дээрээ юуны ч юм туузтай энэ зураг. Д.Сүхбаатарын харьцангуй олон гэрэл зургаас чухам яагаад үүнийг сонгосныг тааж ядах юмгүй. Тэрээр энд большевик шиг тэр тусмаа чекисттэй илүү адилхан харагддаг. (Л.Троцкий, Ф.Дзержинский нарын түүхэн болоод уран сайхны дүрүүдийг эргээд нэг саначихаарай) Ардчиллаас хойш зуутаас дооших дэвсгэртэд Д.Сүхбаатарын отог жинстэй хөргийг хэвлэсэн нь давхар баталгаа болох биз. Тэрээр Богд хаант Монгол улсын Зоригт баатар бэйс цолтой тэнгэрт хальсан юм.

Зөвлөлт Сүхбаатар

Хамгийн анх дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн түүхэн монгол хүн ч Д.Сүхбаатар. Ерөөс большевикууд түүнийг монголчуудын гүнгэрваанд Ленинтэй хамт залж үзэл сурталдаа ашигласан юм. 1942 онд Зөвлөлтийн А.Зархи, И.Хейфиц, З.Хацревин, Б.Лапин, Монголын Т.Нацагдорж, Б.Дэмбэрэл нар хамтран бүтээсэн уран сайхны киног оросоор “Его зовут Сухэ-Батор”, монголоор “Сүхбаатар” гэдэг. Энэ киноны Сүхбаатарын дүрд Зөвлөлтийн хамаг шагналыг хамсан Л.Н. Свердлин тогложээ. Царай зүсээсээ аваад ааш аяг, намба донжоороо огтоос монгол биш энэ дүр В.И.Ленинтэй уулздаг. Энэ сцен соцреализмд зураг хөрөг, шүлэг найраг, кино зохиолд буугаад зогсохгүй Монголын ХХ зууны хамгийн том түүхэн үйл явдал юм шигээр толгой эргүүлсээр иржээ. Мөн түүнчлэн Ленинд гардуулах бичгээ нуудаг нүхтэй ташуур байсан мэтээр ойлгогдсоор өнөө хүрсэн. Социалист Монголын гурван ч музейд Сүхбаатарын гэх тайлбартай голыг нь нүхэлсэн нэжгээд ташуур байгааг Б.Ринчен илрүүлсэн байдаг. Арван хоёр бүлэг энэ киноны бараг сцен бүхэн нь Зөвлөлтийн түүхчдийн зүтгэлээр түүх болон дэвтэрлэгдэж, судар адил цээжлэгдсэн юм.

Сэрэг дүр

Д.Сүхбаатарыг нас барахад дурсгалын хөшөө босгох зарлиг гарсан байдаг. Өдгөө Батлан хамгаалах яамны хашаанд буй гэрэлт хөшөө буюу чоддин суваргыг “Д.Сүхбаатарын анхны хөшөө” гэж үздэг. Харин 1944 онд МАХН-ын Төв хороо Д.Сүхбаатарын музей байгуулах шийдвэр гаргаж 1946 оны 3-р сарын 1-нд МАН-ын 25 жилийн ойг тохиолдуулан одоогийн Улаанбаатар хотын музейд нээлт хийжээ. Музейд ямархан үзмэр байсан, тэдгээр нь өдгөө хаана явааг мэдэх хүн ховордоо биз ээ. Тэр зундаа Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан босгосон Д.Сүхбаатарын морьт хөшөө хүрэлдүүлчихээд хуучин бууриндаа байгаа. Нэрэмжит талбайг нь монгол гэрийн хоймроор төсөөлбөл хөшөөг чанх хойш сарвайлган байрлуулсан ёр бэлгэдэл нь өнөөдөр ч агуулгаа алдаагүй. Зөвлөлтөд бурантаглуулж явсан Монголын заяа өдгөө Оросоос шууд хамааралтайг Д.Сүхбаатарын хөшөө сануулдаг. Энэ хөшөө хэдэн дүүтэй. Яг ижил морьтой нь Сүхбаатар аймгийн Баруун-Уртад байдаг бол Удирдлагын академи, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хоёрт босоо дүрүүд бий. Д.Сүхбаатар мөн л анх сэрэг дүрээ босгуулсан монгол болсныг хэлүүлэлтгүй ойлгосон биз ээ. 

Эхнэрийнхээ энгэрт

Музей, хөшөө хоёроос өмнө бэлэн байсан зүйлсийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгох ажил эхэлжээ. 1924 оноос эхлэн большевикууд албан байгууллагуудад Д.Сүхбаатарыг дурсах цуглаан зохиож эхлээд 1930 онд Улсын төв театрын өмнөх талбайд түүний нэрийг зээлдэн өгсөн байна. Төдөлгүй 1934 онд Монголын бүх цэргийн улаан буланг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосныг хожим ард олон “Жанжин клуб” хэмээн нэрлэжээ. 1941 оны тавдугаар сарын 16-нд төрийн дээд шагнал Сүхбаатарын одонг бий болгосон. Хожим Д.Сүхбаатарын бэлэвсэн гэргий Н.Янмжаа талийгаач нөхрийнхөө одонгоор шагнуулж зогсохдоо чухам юу бодсныг одоо хэн ч таахаасаа өнгөрөө биз ээ. 1943 онд офицерийн сургууль байгуулснаа мөн л Д.Сүхбаатарын нэрэмжит болгов. Мөн тэр жилээ түүний уугуул нутгийг 1943 онд Сүхбаатар аймаг хэмээв. Үүнээс хойш Д.Сүхбаатарын нэрийг зүүх уралдаан өрнөжээ. Монголын пионерийн байгууллагаас аваад сум нэгдэл, онц сурлагатан оюутны тэтгэлэг ч Сүхбаатарынх байлаа. 1959 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Сэлэнгэ аймгийн төвийг Сүхбаатар гэж нэрлээд хотын стутастай олгожээ. Ингэснээр Сүхбаатар Монголын хоёр дахь хот болсон бөгөөд урьд автомашины дугаарын үсэг нь аймгийнхаа нэрний илэрхийлэл бус “СБ” байсны учир ийм юм. Үүнтэй зэрэгцээд хөвүүдэд Сүхбаатар нэр өгөх явдал ч дэлгэрсэн байдаг. Далаад оны хөвүүдээс хойш ийм нэртэн ховордсоор байгааг Иргэний бүртгэлийн сайтаас харж болно.

Одоо тэр хэн юм бэ?

Монголчуудын тархинд Сүхбаатараар дамжуулан суулгасан большевикуудын үзэл суртлыг бид халсан ч бие хүнийх нь “үнэн ба түүх”-ийг нь өнөөдөр бүрэн тодруулсан юм алга. Тийм сонирхол ч үгүй бололтой. Харин ч шинэ цагийн хэлбэр дүрсээр баяжуулж хуучин худлыг шинэ үнэн болгоход хөрөнгө мөнгө зарсаар. Өнөөдөр Улаанбаатарын төв талбайг бүхэлд нь харчих. Сүхбаатарын гэрт Чингис дайраад ороод ирсэн юм уу эсвэл үндэсний баатрын байр сууриа булаалгасан Сүхбаатар Чингисийн хормойноос чаргууцалдаад ч байгаа юм уу? Сүх гэдэг хүүхэд байсан сүүлдээ тэгээд баатар болсон, одоо харин яг хэн юм бэ?!?

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.64.251)
    тууз зуусэнч гэх шиг нусан буу чинь юугаа ч мэдэхгуй байж том бултрэх юмаа Сэлэмний меревч малаа мэдэж ав одоо болв уу цаашаа хараад цавиндаа хошуугаа хийгээд цагираглаад хэвтэж байхдаа таарсан мал вэ
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.78.55)
    соц хүүчин түүхээс салах цаг аль хэдийн болсон ман намын новшнууд эргүү монголчуудыг тэнэг хэвээр нь байлгах ашигтай байх үиг байгаа юм
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • mongol (43.242.242.6)
    чавганц хужаа баабарт огт хамаагүй
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох үйл явдлын тойм... 1 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 6 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 12 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 16 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 23 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 11 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 12 цаг 5 мин Долгион бид хоёр 12 цаг 11 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 12 цаг 32 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 13 цаг 43 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 15 цаг 47 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 15 цаг 48 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 15 цаг 49 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 15 цаг 50 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 15 цаг 51 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 15 цаг 52 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 15 цаг 53 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 15 цаг 53 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 15 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top