x

Эрүүдэн шүүх улс төрийн шоглоом

Хүний нүднээс далд, нийгмээс тусгаарласан хүмүүсийг бид амархан мартдаг. Маш олон хаалттай хаалганы цаана сэжигтэн хүнийхээ хувьд хэн ч биш болж, нэмээд гадаа гэр бүл нь давхар тарчилдаг. Хүний эрх зөрчигдөж байгаа бүх нөхцөл байдлыг эрүү шүүлт гэж үздэг ч Монголд хэм хэмжээ боллоо. Манай Үндсэн хуулиар хүн шударгаар шүүлгэх, эрүү шүүлтээс ангид байх эрхтэй ч Үндсэн хуулийн цэц “өгзөг барих”-аас өөрийг хийдэггүй. 

Улс төрчдийн марзагнал

С.Зоригийн хэрэгт холбогдсон нөхрийг залхаан цээрлүүлж байгаа бичлэгийг үзсэн УИХ-ын гишүүд дундаас нь гарч гүйлдээд, даралт нь ихсээд сүйд болсон. Амьдралдаа уучлалт гуйж үзээгүй Ц.Нямдорж заналтайгаар уучлалт гуйж ч байх шиг. “1937 он сэргэснийг нүдээрээ үзлээ. Би энэ хэрэг дээр тултал нь явна. Монголын хуульчид хэзээ ч хүнийг ийм муухай харгис хэрцгий аргаар эрүүдэн шүүж яргалдаг явдлыг гаргуулахгүй байхын тулд системийн чанартай өөрчлөлт хийх шаардлага харагдаж байна” гэж хүртэл дөвчигнөсөн. Үнэн хэрэгтээ Хүний эрхийн комисс гэдэг “ганган” байгууллага жил бүрийн тайландаа эрүү шүүлт ямар байгааг тусгадаг. Түүнийгээ гишүүдэд өгдөг, Хуульзүйн байнгын хороонд ч танилцуулдаг. ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг “Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн 350 эрүүгийн хэргийн тогтоох хэсгийн үндэслэлийг харахад 10 гаруйхан нь л олон улсын гэрээ конвенцийн дагуу хэрэг маргааныг шийдсэн байсан. Тэр дотроос ганц дээр нь л Эрүүдэн шүүхийн конвенцийг барьсан” гэж ярихыг бүгд сонссон. Гэхдээ улс төрчид “хэрэгтэй үе”-дээ эрүү шүүлтийн бичлэг үзээд “ухаан балартаж унадаг”, хэрэггүй бол “наадахаа яасан олон ярьдаг юм” гээд ХЭҮК-ыг загначихдаг.

Амь тавьсан шүүх засаглал

Эрүү шүүлт олон хэлбэртэй. Нэг нь хууль бусаар цагдан хорих. Манай хуулиар цагдан хорих дөрвөн үндэслэл бий: Оргон зайлахыг завдсан эсвэл оргон зайлсан; хам хэрэгтэн, гэрч, хохирогч, цагдаа, шүүгч, прокурорын амь насанд заналхийлсэн; дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй үндэслэл бүхий баримт байгаа; урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн бол. Эдгээр үндэслэлийн аль нэгээр нь шүүх л хүнийг хорих эрхтэй ганц байгууллага. Гэхдээ эхний удаа гуч хүртэл хоногоор хорих шийдвэр гаргаад прокуророос хугацааг нь сунгах шаардлагатай хуулийн үндэслэл гаргавал хуульд зааснаар шийдэх ёстой. Харин одоо цагдан хорионы шүүх хурал эхлэхээс өмнө прокурор нь шүүгч дээр цагдан хорих саналаа хэрэгтэйгээ хамт барьж ордог. Хуралдааны танхимд орохоосоо өмнө ямар үндэслэлээр хорихоо хоорондоо ярьж тохирдог үзэгдэл газар авсныг өмгөөлөгч нар ил цагаан ярих болж. Ийм практик тогтоочихсон хойно прокурор, шүүгч, өмгөөлөгчийн мэтгэлцээн дээр тогтдог шүүх засаглалаа хоёр нь бүлэглээд амийг нь тасалжээ гэсэн үг. 

Улс төрийн захиалга

Хууль бусаар сар жилээр цагдан хорих явдал 2000 оноос эхтэйг "Эмнести интернэшнл" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа ярьжээ. Одоо төгс хэлбэрээ олж Үндсэн хуулийн дээр гарчихсан энэ арга барилын золиос хэн хэн болсныг эргээд санахад жихүүдэс төрөм. Олны санаж байгаагаар бол “Ард Батсүх”-ээр эхэлж эргүүлэгтээ өмгөөлөгч Л.Санжаасүрэн хаман авч эрчээ нэмсээр өнөөдрийг хүрэв. Үндэслэлгүй цагдан хорих нь хэрэг илрүүлэх гэхээсээ илүү хувийн шалтгаантай байдгийг ч бид хэлүүлэлтгүй ойлгодог болж. Ар араас нь барьж хорьсоор яваад хэн, хэзээ эрүү шүүлт эдэлснийг ч мартах шахаж. Сүүлийнхээс гэвэл НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, НДЕГ-ын газрын дарга асан Ч.Чулуунчимэг хоёр. Гуч хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй 461-д очсон тэднийг дээрх дөрвөн үндэслэлийн алинаар хорьсноо шүүх хэлээгүй. Бас л үндэслэлийг нь олонд хэлэлгүй хориод жилийн нүүр үзэх дөхсөн “Азаргын гол чонот” ХХК-ийн Б.Отгонбаатараас бараг байцаалт ч аваагүй өдий хүрсэн сурагтай. Мөнөөх Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрт хорих арга хэмжээ авахдаа прокурорыг нь сольж байгаад шийдвэр гаргуулсан гэдэг. Ямар нэг хууль зүйн үндэслэлгүй энэ мэт эрүү шүүлтийг улс төрийн захиалга гэдгээс өөрөөр харах боломжгүй.

Амьтай ярьдаг хууль

Хэнд хэрэглэдэг нь тодорхой бус цагдан хорих хуулийн дөрвөн үндэслэлтэй ч хугацаанаас нь өмнө суллах хуулийн заалт байхгүй. Үүний балгаар АМХЭГ-ын Д.Амарсайханаас өөр хэн “төрийн хамгаалалт”-д амиа алдсаныг мэдэхгүй. Цаашдаа хэд үрэгдэхийг ч таашгүй. 2015 онд баталсан “Тэмүүжингийн” гэх хуулиар эрүүдэн шүүх чиглэл өгсөн улс төрийн албан тушаалтан болон шүүгч, прокуроруудтай хариуцлага тооцох заалт оруулсан ч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “хичээн зүтгэж” үгүй хийснээр “амьтай ярьдаг” хуулийг ахиад амилуулсан. Эрүүдэн шүүх явдал хэрэг бүтргэх мөрдөн байцаах шатанд хавтгай байгааг ХЭҮК-ын тайлан болон олон улсын байгууллагууд хэлж сануулсаар атал ийм ухралт хийснийг эрүүл ухаанаар тайлбал “улс төрийн шоглоом” гэдгээс өөр хариу олдохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тухайн хэргийн нотлох баримтыг цуглуулж хөдөлшгүй болгосон тохиолдолд хорих шаардлагатай гэдэг. Гэтэл өнөөдөр ямар нэг сэжүүр гаргаж ирээд удаан хугацаагаар хорьдог, хорих хугацааг дураараа сунгах замаар эрүүдэн шүүж шоглосоор. Чухам ингэх гэж л тэгсэн байх. 

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.87.251)
    энэ юу болоод байна аа энэ тухай бид тэмцэхгуй бол маргааш чамайг тэд хорино
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ саяхан АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 8 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 15 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 19 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 29 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 34 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 36 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 40 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 12 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 12 цаг 22 мин Долгион бид хоёр 12 цаг 28 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 12 цаг 49 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 14 цаг 0 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 16 цаг 4 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 16 цаг 6 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 16 цаг 6 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 16 цаг 7 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 16 цаг 9 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 16 цаг 9 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top