x

УИХ сэжиг таамгаар шийдвэр гаргах эрхгүй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг хэлэлцэнэ.

Өнгөрөгч баасан гаригт уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, “Түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн боловч мягмар гаригт хуралдсан Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн билээ. Харин МАН-ын бүлэг энэ асуудлаар шийдвэр гаргахаас зайлсхийж байгаа (эсвэл гаргасан ч байж болно). Ямар ч байсан албан ёсны шийдвэр танилцуулахаас түдгэлзсэн байдаг. Энэ ч бас нэг төрлийн “шийдвэр” мөн л дөө.  

Тэгэхээр өнөөдөр, маргаашийн чуулганаар Н.Номтойбаяр гишүүний хувь заяаг шийдэх нь ээ.

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдаж, УЕП-ыг танилцуулгыг сонссон авч “Мөрдөн байцаалтын нууц” гээд тодорхой нотлох баримт үзүүлсэнгүй ээ гээд завсарлага авсан. Даваа гаригт бүлэг хуралдсан ч Н.Номтойбаярын асуудлаар санал хураалгаж чадалгүй өндөрлөсөн байдаг. 

Уг нь бол УИХ-ын гишүүдэд танилцуулдаггүй “нууц” гэж байх ёсгүй. Тэр нууцаа харин хэрхэн авч үлдэх нь УИХ-ын өөрийнх нь асуудал. Дэд хорооны гишүүд ч бас УИХ-ын бусад гишүүдээс илүү эрх дархтай, эсвэл “нууц хадлалдаг” гэсэн асуудал байхгүй. Тэгэхээр УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулдаг байна уу, яадаг байна ямар ч байсан УЕП гишүүдэд бүрэн дүүрэн мэдээлэл өгөх ёстой болж байна. Ингэж байж УИХ баталгаа нотолгоотой баримтад үндэслэж, хуулийн дагуу шийдвэрээ гаргах ёстой.

Халдашгүй байдлын дэд хорооны даргын хэлсэн шиг "Шалгуулаад нэрээ цэвэрлээд ирсэн нь дээр" гэдэг хуулийн үндэслэл байдаггүй. Ц.Нямдорж сайд уг нь үүнийг мэдэхийн дээдээр мэднэ л дээ. Ядаж л хуулийн байгууллага ямар ажиллагаа явуулах гэсэн чинь Н.Номтойбаярын бүрэн эрх яаж саад учруулсан гэдэг баримт хэрэгтэй.

Гэтэл одоогийн байдлаар УИХ-ын гишүүдийн хувьд “Арай ч хүн алчихаагүй байлгүй дээ” гэсэн зүйл л яриад байгаа. Нэг хэсэг нь “арай үгүй байх” гээд, нөгөө хэсэг нь “алчихсан ч байж магадгүй” гээд шийдвэр гаргах гэж байх шиг байна. Гэтэл УИХ таамаг дэвшүүлдэг газар биш. УЕП ч гэсэн. Бүх асуудалд хуулийн дагуу хандаж, хуулийн дагуу шийдвэрээ гаргах ёстой. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүдэд шаардлагатай мэдээллийг нь өгөх ёстой. Хэрэгт холбоотой гэх нотлох баримт байгаа бол түүнийгээ ч гэсэн ярих ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд, УЕП хоёр тэс өөр зүйл яриад байна. 

Уг нь бол УЕП-ын УИХ-д танилцуулсан үндэслэлийн нэг нь "Г.Батхүүгийн нас барсан хэргийг шалгах явцад худал мэдүүлэг өгсөн" гэж яриад байгаа. УЕП "УИХ асуудлыг хэлэлцээгүй цаг нууцыг залдахгүй" гээд мэдээлэл хийгээгүй учраас Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдээллийн хүрээнд л ярьж байна л даа. Гэтэл Н.Номтойбаярын бүрэн эрхийг хэлэлцэх гэж байгаа гишүүд нь "Арай ч хүн алчихаагүй байгаа" гэсэн юм яриад байдаг. Энэ хоёр чинь тэс ондоо хэрэг шүү дээ. Тиймээс УЕП зориуд санаатайгаар төөрөлдүүлж шийдвэр гаргуулах гээд байна уу, УИХ-ын гишүүд нь өөрсдөө ийм "мулгуу" юм уу?

Нэг зүйлийг залруулахад УИХ-ын түүхэнд “хүн амины” хэрэгтэй холбоотой гишүүний бүрэн эрх хэлэлцэж байгаа анхны тохиолдол энэ биш. 1998 онд Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт УИХ-ын гурван гишүүний (нэг нь Хууль зүйн сайд) эрхийг түдгэлзүүлээд явуулж байлаа. Гэсэн ч дараа нь хувийн компани нь татвар төлөөгүй, өмдний тэлээ бэлгэнд авсан хэргээр яллагдаж, нэг нь шоронд хоригдож байх хугацаандаа өвчин нь сэдэрч амиа алдсан билээ. “Хүн нь байвал хэрэг олдоно” гэдэг болсон хэрэг.

Энэ түүх тухайн үед олонхи байсан Ардчилсан холбоо эвслийн хувьд гашуун сургамж болсон. Тиймээс УИХ дахь АН-ын зөвлөл ч гэсэн энэ асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой. АН-ын дэд дарга “алагдсан” гээд хэнээс ч хамаагүй өшөө аваад байж болохгүй. Ялангуяа 2000-аад оны МАН шиг энэ хэргийг ирэх сонгуульд ашиглана гэж тооцоолж байгаа бол бүр ч болохгүй. Ямартай ч ардчилал, хүний эрхийг тунхагладаг АН-ын хувьд явах ёсгүй ганц зам энэ мөн. Харин эрх барьж байгаа улс төрийн хүчин хууль журмын дагуу асуудалд хандаж байна уу, үгүй юу гэдгийг хажуунаас нь харж, хэлж өгөх ёстой хүч нь АН мөн.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.69.70)
    УИХ гэмт хэрэгтэнийг хаацайлах үүр уурхай биш гишүүд дархан эрх эдлэх ёсгүй хууль дуудахад зангиагаа зүүгээд гутлаа тослоод очих ёстой гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах үүрэгтэй хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ саяхан АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 8 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 15 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 19 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 29 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 34 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 36 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 40 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 12 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 12 цаг 22 мин Долгион бид хоёр 12 цаг 28 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 12 цаг 49 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 14 цаг 0 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 16 цаг 4 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 16 цаг 6 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 16 цаг 6 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 16 цаг 7 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 16 цаг 9 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 16 цаг 9 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top