x

З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой!

Сэтгүүлч Мөнгөнцэцэг “Төрийн мэдээ” хэмээх нэртэй, өөрийн мэдээний контентоор, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд дахин нэрээ дэвшүүлэх эрхгүй болсон байж болзошгүй тухай мэдээлэн нийгмийн сүлжээгээр шуугиулж байна.

Мөнгөнцэцэг; Монгол Улсын Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлтөөр, “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэсэн хуучин заалт нь хасагдаад “...зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх заалт оронд нь орж, тэгээд энэ заалт нь ирэх 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас хэрэгжих болсон нь Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх боломжгүй болгожээ хэмээн ярилаа.

Нээрээ, Ерөнхийлөгчтэй холбогдсон шинэ заалтыг 2025 оноос хэрэгжинэ гэсэн санал явж байсан шүү дээ! Гэтэл саналыг өөрчлөөд ирэх 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас хэрэгжинэ гээд баталчихсан байна шүү дээ! 

“Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгоно” гэсэн заалт Үндсэн хуулиас хасагдсан учраас Х.Баттулга дахин нэр дэвшүүлж болохгүй. Мөн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар Үндсэн хуулиар тогтоосон атал Х.Баттулгад долоон жил ноогдчихно. Энэ нь бас Үндсэн хуультай зөрчилдөнө.

Тэгэхээр Х.Батулга Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвших эрхгүй болсон тухай Мөнгөнцэцэгийн шуугиулаад байгаа нь үндэстэй аж.

Тэр тусмаа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд, Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт нь шинээр сонгогдох Ерөнхийлөгчид хамаарна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Магадгүй, Х.Баттулга, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн тамгын дарга З.Энхболддоо хэлсэн байх!? Тэгвэл ямар ч асуудал байхгүй л дээ. Харин Х.Баттулга дахин улиран сонгогдох хүсэлтэй байгаа бол, түүнийг З.Энхболд найгүй муухай араар нь тавьж, хулхидсан гэсэн хэрэг болно!!!

Миний бие нэг удаа З.Энхболдыг “төрийн тайган” хэмээн дуудаж алдаршуулахдаа физиологийн утгаар нь огт хэлээгүй. Түүний политикийг, “хаадын хаан” байсан Хятадын тайган нарын политиктой адилтган хэлсэн юм. Түүх мэддэг хүмүүс миний санааг зөв ойлгосон байна билээ.

Хятадын түүхэнд Жао Гао, Ван Жэнь зэрэг тайган нарын, гаргуун хорчин политикууд байсан юм. Тэд л ордны хор найрааг удирдан явуулж хаадын хувь заяаг шийдэж байв. Жишээ нь Цинь Ши Хуандийн тайган байсан Жао Гао гэгч нь тэргүүн сайдтайгаа хуйвалдан, үхсэн хааныхаа гэрээслэлийг замаас нь зувчуулан гуйвуулаад хууль ёсны хаан ширээ залгамжлагч хунтайж Фу Суг хулхидан, дүүг нь хаан ширээнд залсан байдаг.

Хэрэв зээ Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших сонирхолтой байсан бол түүний Тамгын Газрын дарга З.Энхболд яг л төрийн тайган Жао Гао шиг аашилжээ гэдэг нь ойлгомжтой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа З.Энхболд; “наймаа тохирсон” тул уг хуулийн төсөлд хориг тавихгүй, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх зэрэг мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан.

Одоо Ерөнхийлөгч яах бол? Үнэхээр л 2021 онд дахин нэр дэвших сонирхолгүй бол Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт хэрэгжихэд ямар ч гацаа гарахгүй. З.Энхболдын хэлсэнчлэн 2021 оноос бид зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ Ерөнхийлөгчтэй болоод л явчихна. 

Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улстөрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно.

Жишээ нь Х.Баттулга муйхарлаж “Би шинэ Үндсэн хуулиийн дагуу зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллана” гэвэл төрийн эрх мэдлийг сонгуулиар биш, хууль өөрчлөн булаан авсан хэрэг болох бөгөөд үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй тул Ерөнхийлөгчийн эрх мэдэл легитим болж чадахгүй.

Сонгууль сонгогчдын хувьд орлоготой бизнес болчихоод байгаа шүү! Сонгогчид сонгууль явуулахыг шаардана. 

Бас, Сонгуулийн Ерөнхий Хороо болон шүүхүүдийг өөрийн хүмүүсээр бүрдүүлэн, хуулийг өөртөө ашигтай тайлбарлан хүчээр нэр дэвших эрх олж авах гэж болзошгүй. Тэгвэл Элбэгдоржоос урагшлаад Очирбат гуай хүртэл бүх өмнөх Ерөнхийлөгч нарын дахин нэр дэвших эрхийг нээж өгөхөөс өөр аргагүй. Яагаад гэвэл, хууль ганцхан Баттулгад үйлчилнэ гэж байхгүй. Үүнийг улстөрийн намууд хүлээж авахгүй.

Үгүй бол бүр зориг шулуудан 2020-ны УИХ-ын сонгуулийн дараа үүсэх үймээн самууныг өөгшүүлж Ерөнхийлөгчийн засаглалыг нэг мөр тогтоон дарагуйлал руу огцом шилжиж мэднэ. 

Гэх мэтчилэн олон ээдрээтэй асуудал үүснэ. Ямар ч атугай З.Энхболд Ерөнхийлөгчөө 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа олонхи болох эрх баригчдын өмнө “тавган дээр тавиад өгчихсөн” нь л гарцаагүй. Шинэ эрх баригчдын амбиц Х.Баттулгын нэр дэвших эрхтэй эсэхийг шийднэ дээ.

З.Энхболд 2021 онд өөрөө дэвшинэ гэсэн алсын хараатай ч юм билүү?! З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой. 

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 33 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 46 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 54 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 1 цаг 1 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 1 цаг 4 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 1 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 15 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 19 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 1 цаг 26 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 12 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 13 цаг 8 мин Долгион бид хоёр 13 цаг 14 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 13 цаг 35 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 14 цаг 46 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 16 цаг 50 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 16 цаг 51 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 16 цаг 52 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 16 цаг 53 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 16 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top