x

Хүүхдийн сүү ба үндэстний ирээдүй

Хэрэв багадаа тэр хэрэгцээт шим тэжээлээ аваагүй бол том болоод олох орлогод нь хүртэл нөлөөлдөг гэнэ. Иод, төмөр, кальци гэх мэт бичил тэжээлийн элементүүд хүртэл эдийн засгийн хөгжилтэй холбогддог.

Хүний аз жаргал, амжилт нь хүүхэд байхдаа шаардлагатай шим тэжээлээ авсан эсэхээс ихээхэн хамаардаг ажээ. Хэрэв багадаа тэр хэрэгцээт шим тэжээлээ аваагүй бол том болоод олох орлогод нь хүртэл нөлөөлдөг гэнэ. Иод, төмөр, кальци гэх мэт бичил тэжээлийн элементүүд хүртэл эдийн засгийн хөгжилтэй холбогддог. Энэ дүгнэлтийг 2019 оны Нобелийн шагнал хүртсэн MIT сургуулийн эдийн засагчид Абхижит Банерже, Эстер Дуфло нар хийжээ. Тэд олон орны ядуу иргэдийн асуудал, ядуурлыг шийдэх төр засгийн оролдлогыг судалсан дээрх дүгнэлтээ 2010 онд хэвлүүлсэн “Poor economics” (Ядуу эдийн засаг) номондоо оруулжээ.

Ер нь нийгмийн тэгш бус байдал, ядуурлын эх сурвалж нь хүүхэд байхаас, зарим тохиолдолд бүр төрөхөөс өмнө бий болдог. Тийм ч учраас олон орны бодлого боловсруулагчид бага насны, тэр дундаа сургуулийн насны хүүхдүүдэд зориулж тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх болжээ. Жишээлбэл бага насны хүүхдүүдэд зориулсан үдийн цай, сургуулийн сүү гэх мэт хөтөлбөрүүд юм.

Хятад ба Өмнөд Солонгос

Хүүхдүүдийн шим тэжээлийн дутагдлыг нөхөх замаар ядуурлыг бууруулах, боловсролын чанарыг сайжруулах зорилгоор Хятад улс Сургуулийн сүү хөтөлбөрийг 2000 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Үндэсний, мужийн, хотын түвшинд энэ хөтөлбөрийг хариуцсан нэгжүүд, нийлүүлэгчдийг бий болгож, гэрчилгээ олгон баталгаажуулах зэрэг олон ажил тэд  зохион байгуулав. “Сургуулийн сүү” гэсэн шошго бий болгов. Таван жилийн дотор 28 муж, 60 хотын 10 мянган сургуулийн 2,4 сая сурагчдыг хамруулав. Өдөрт хоёр жижиг сав сүү уусан хүүхэд, сүү уугаагүй хүүхдээс илүү хурдан өссөн (6 сарын дотор 7,2 мм-ээр илүү), шүд нь илүү цагаан болсныг судалгаагаар тогтоов. Энэ хөтөлбөр өнөөгийн хятад залуус өндөр, эрүүл шүдтэй болоход нөлөөлсөн гэнэ ээ.

“Сургуулийн сүү” хөтөлбөр ирээдүй үеийн эрүүл мэндээс гадна, БНХАУ-ын эдийн засагт ч эерэгээр нөлөөлжээ. Сүүний чиглэлийн үйлдвэрлэл хөгжиж, үнэ цэнийн хэлхээнд (value chain) чанарын шинэчлэлт авчирчээ. Хятад улс 1999 онд 8 сая тонн сүү үйлдвэрлэж байсан бол 2002 онд 14 сая, 2017 онд 35 сая тонн болсон жишээтэй.

Өмнөд Солонгос улс НҮБ-ын Хүүхдийн Сангийн тусламжтайгаар 1953 оноос сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Солонгосын дайны дараа эхлүүлсэн энэ хөтөлбөр өрхийн санхүүгийн байдлаас нь үл хамааран бага, дунд, ахлах ангийн бүх сурагчдыг бүрэн хамруулж иржээ. Мөн 1970-аад оноос “Сургуулийн сүү” хөтөлбөр нэмж эхлүүлсэн байна. Сүү хөтөлбөртэй сургуулийн сурагчид хөтөлбөр эхлээгүй сургуулийн сурагчдаас 1,5 дахин илүү уураг авч буйг судалгаагаар тогтоожээ. Мөн сурагчид өдөрт авах ёстой кальцийн хэрэглээнийхээ талаас илүү хувийг энэ хөтөлбөрөөр дамжуулан авч байна.

Зарим орны судалгаануудаас харахад бага насны хүүхдүүд сүү, сүүн бүтээгдэхүүнээс зөвхөн шаардлагатай уураг, бусад шим тэжээлийг аваад зогсохгүй, мөн сүү, сүүн бүтээгдэхүүн насан туршдаа хэрэглэх зуршилтай болж байна. Ер нь энэ хөтөлбөрийн ач тусыг олон улсад хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна.

ad3a8a12b35ff8304f477b4aca2ab9e4.png

Эх сурвалж: Dairyasia.org, 2017

Монгол

Монголд “Үдийн цай” хөтөлбөрийг ЕБДСургуулиудад 2006 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг хүүхэд бүрт өгөх шим тэжээлээр биш зарцуулах төгрөгөөр хэмждэг ажээ. Нэг хүүхдэд ногдох зардлыг анх 300 төгрөг, жилийн дараа 600 төгрөгөөр хэмжих болов. 2019 оны хавар Үдийн цай хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийг УИХ баталжээ. Нийгмийн сүлжээгээр хоолны төсөв нэмэгдсэний хэрээр худалдан авах үнэ нь өсч байгаа тухай шүүмжлэл өрнөх боллоо. Улс төрчид хэдэн төгрөг зарцуулснаа л ярихаас, хичнээн калори, ямар шим тэжээл өгсөн, ямар үр дүнд хүрснээ ярих соёл Монголд тогтохгүй байна. Үдийн цай хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн албан судалгаа олдохгүй байна. Энэ хөтөлбөр сургуулийн хүүхдүүд, ялангуяа бага орлоготой өрхийн хүүхдүүдэд суралцахад нь нэмэр болдог гэж зарим эцэг эхчүүд л хэлж байна.

Ямар ч гэсэн энэ төрлийн хөтөлбөр нь бага насны хүүхдийн хоол тэжээл, витамины дутагдлыг нөхөх зорилготой билээ. МУ-ын хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаагаар 6-11 насны хүүхдүүдийн 7 хувь нь өсөлт хоцролттой, 3 хувь нь туранхай гарчээ. Харин нийт хүүхдийн 22 хувь илүүдэл жинтэй, 6 хувь нь таргалалттай байна.

Энэ нөхцөлд МУ “Үдийн хоол” хөтөлбөртөө, сүүг тусгайлан оруулах нь илүү үр дүнтэй болохыг бусад орны туршлага батлаж байна. Монголд сурагчдын ердөө 5 хувь нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг ажээ. (Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, 2018). Уг нь бид хүүхдүүддээ хангалттай сүү амархан өгч чадах юм.

d72fdb1f359de76e81328c209281eda5.png

Эх сурвалж: Dairyasia.org, 2017

Энэ хүснэгтээс харахад Хятад зэрэг улсуудад сүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд хүндрэлтэй бол, Монгол бүрэн боломжтой. Гэвч сүү нь байгаа ч, нийлүүлэх дэд бүтэц дутагдалтай байна. Сүү эмзэг бүтээгдэхүүн учир илүү нарийн стандарт, хяналт шаарддаг. Нийгмийн өмнө тулгарсан олон асуудлуудын суурь бол ядуурал бөгөөд үүнийг шийдэхэд ийм чухал үүрэгтэй ч, монголчуудын үл тоож буй нэгэн шийдвэр бол хүүхдийнхээ өдрийн хоолонд сүү оруулах хөтөлбөр юм.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 42 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 55 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 1 цаг 3 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 1 цаг 10 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 1 цаг 13 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 1 цаг 18 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 24 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 28 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 1 цаг 35 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 12 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 13 цаг 17 мин Долгион бид хоёр 13 цаг 23 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 13 цаг 44 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 14 цаг 55 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 16 цаг 59 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 17 цаг 0 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 17 цаг 1 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 17 цаг 2 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 17 цаг 3 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top