x

Ахмад сонгогчдыг “уургалах” МАН-ын гурван бодлого хэрэгжиж эхэллээ

Өнгөрсөн оны сүүлийн улиралд улс төр судлаач, эрдэмтэд МАН-ын захиалгаар иргэдийн улс төрийн байр суурийг тодорхойлох судалгаа хийжээ. Тус судалгаагаар МАН-д үнэнч ахмад сонгогчид “улаан” сонголтоос нүүр буруулж, өөр улс төрийн хүчнийг илүүд үзэж буй нь тодорхой болсон аж. Харин эл судалгааны үр дүнд МАН-ынхан дүгнэлт хийн ахмадад, тэр дундаа хөдөөгийн сонгогчдод чиглэсэн халамжийн бодлого түлхүү хэрэгжүүлэх зорилго тавьсан нь сүүлийн өдрүүдэд илүүтэй мэдрэгдэж байна. 

Өнөөдөр нийгмийн гол сэдэв болж буй тэтгэврийн зээлийг тэглэх амлалт ч үүний нэг хэсэг. Хэдийгээр ҮАБЗ хэлэлцэж, Ерөнхийлөгч мэндчилгээндээ дурдсан боловч цаад утгаараа МАН-д ашигтай шийдэл болох нь ойлгогдоно. Тэгээд ч ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь МАН-ыг удирдаж буй эрхмүүд гэдгийг дурдах нь зүй. Тэр утгаараа ҮАБЗ дээр МАН-ын хоёр дарга дээрх санаачилгыг гаргасан байх өндөр магадлалтай. Ерөнхийлөгч ч тэтгэврийн зээлийг тэглэх үндэслэлээ “Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасан” хэмээн тодорхойлсноос үзвэл хаанаас дэвшүүлсэн санал болох нь тодорно. УИХ-ын дарга засгийн “гал тогоог” хариуцаж байхдаа өөрийн биеэр Салхитын мөнгөний ордыг улсад хураан авч, тус ордын дээжийг төв банкинд гардуулсан зэргээс энэ нь улам лавширна. Нөгөөтэйгүүр улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч 2020 оны сонгуулиар МАН-ыг дэмжиж, 2021 онд МАН Х.Баттулгыг дэмжих тохироо явлаа гэсэн хардлага тээж эхэллээ.

Аль нь боловч ахмад сонгогчид руу чиглэсэн МАН-ын бодлого гараанаас хөдлөв. Үүгээрээ МАН 233 мянган сонгогчийн саналыг бүтэн халааслахгүй юмаа гэхэд талынх нь санаа бодлыг эргүүлж чадвал халамжийн зорилго биелнэ. Дээр нь аав, ээжийнх нь зовлонг нимгэлэх гэж буйд талархсан иргэд МАН-д саналаа өгнө гэж тооцвол парламентын сонгуульд ялахад чухал нөлөөтэй гэж тооцсон биз. Үүнээс гадна эрх баригчдын ахмадын нийгмийн халамжийг нэмэх нэг чиглэл нь тэтгэврийг 50 мянган төгрөгөөр өсгөх шийдвэр байв. Засгийн газрын шийдвэрийн дагуу оны эхнээс 21.2 мянган ахмадын тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 1990 онд төрүүлсэн хүүхдийн тоогоороо тэтгэвэрт гарсан ахмадуудыг ялгаварлаж байсан шударга бус хуулийг зассанаар 130 гаруй мянган хүн өнөөгийн тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхүйц тэтгэвэр авах болсон нь МАН-д саналаа өгөх сонгогчийн тоог нэмнэ. Үүн дээр 420 мянган ахмадын тэтгэврийг нэмэхэд зориулж 150.6 тэрбум төгрөг хуваарилсан нь санал “зулгаахад” түлхэц болно. Мөн энэ оноос малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлж тэтгэвэр тогтоолгох болсны цаад утга нь ахмадуудад чиглэсэн сонгуульд оноо цуглуулах бас нэг бодлого.

Уг нь үүнийг УИХ 2019 оны эхнээс хэрэгжүүлэхээр хуулийг нь баталж, төлөвлөсөн ч ОУВС-гийн шаардлагад уягдаад хойшлуулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийг хэлэлцэх үеэр “Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийг нөхөн төлүүлэх шийдвэрийг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа үед хэрэгжүүлж болохгүй. Улсын төсөв дийлэхгүй” хэмээн хойшлуулж байсан.

Гэтэл МАН ОУВС-гийн хөтөлбөр дуусаагүй байхад бодлогоор хэрэгжүүлэхээр зүтгэлээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн жил тохиож буйтай холбогдуулан ахмадад чиглэсэн нэг “шугам”-аа нээхээс өөр аргагүй болсон гэж дүгнэж болно. Малчин гэдгийн цаана хөдөөгийн сонгогч байгаа нь тодорхой учраас сонгуулийн өмнө “нүдээ олсон” ажил болж харагдана. Мөн малчдад тавих шаардлага, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн бүрдүүлэх материал ялгаатай байгаа нь хөдөөгийн малчин сонгогчид зориулсан бодлого гэдгийг илэрхийлж байгаа.

Ийн МАН захиалсан судалгааныхаа мөрөөр “залруулга” арга хэмжээ авч эхэллээ. Тэдэнтэй өрсөлдөхөөр цээжээ дэлдэн буй АН-ын оноо цуглуулах оновчтой бодлого хаа байна вэ. Ахмадаа алагчилсан зөвлөмжийг ҮАБЗ гаргаж МАН хэрэгжүүлэхээр зүтгэж эхэлснийг улс төрд ганцаараа тоглолт хийж буй О.Баасанхүү шүүмжилж АН-ынхнаас урьтан оноо цуглуулаад эхэлчихлээ. Угаасаа ахмадууд “улаан” сонголттой хэмээн АН-ыг гомдоллож байх зуурт МАН алдаагаа залруулж “улаан сонголтоо уургалахаар” чармайж байна. Цаашилбал ахмадын халамжаар залуу үеийг ч цаламдахаар бэлтгэж байна. Харин ирэх сонгуульд ямар ч дүрмээр ялна гэж том дуугарч буй АН-д “улаан”-ыг урвуулах байтугай “цэнхэр” сонголтоо хадгалж үлдэх бодлого байна уу. 

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 17 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 25 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 32 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 35 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 46 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 50 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 53 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 57 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 12 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 12 цаг 39 мин Долгион бид хоёр 12 цаг 45 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 13 цаг 6 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 14 цаг 17 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 16 цаг 21 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 16 цаг 22 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 16 цаг 23 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 16 цаг 24 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 16 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top