x

Өнгөрч буй жаран

2020.01.01

Одоо 17-р жаран дөнгөж дундаа орж, дуусах нь 2046 онд атал сүүлийн үед миний, манай, бидний жаран гэж олон хүн ярьж бичих болов.  Цувран урсаж буй он жилүүдээс өнөөдрийг хүртэлх хоёр жаран, хоёр зууныг дамнасан жаран жилийг сугалан авч онцлох нь түүхийн ямар нэгэн үе төгсгөж дараачийнх эхэлж байгааг тэд харж, ядахдаа зөнгөөрөө мэдэрснийх байж болох уу?

Энэ бол миний жаран. Би оны төгсгөлөөр төрсөн болоод тэр үү, 1959 ба 1960 оны завсарт яваад байдаг. Үүнээс болж 30,40,50-иад оны "түүхэн" хүмүүсийн тоонд багтдаг ч нэг удаа 60,70,80-аад оныхны бүртгэлд тууж явсан удаатай. 

Юутай ч 1959,1960 он бол Монголын түүхэнд шинэ цагийн эхлэл байжээ. Ардын аж ахуйтны хувийн малыг нийгэмчлэх кампанит ажил 1959 онд үндсэндээ шувтарч нэгдэлжих хөдөлгөөн яллаа. Хожим Ю.Цэдэнбал дарга үүнийг 1921 оны ардын хувьсгалтай тэнцэх түүхэн үйл явдал гэжээ. Түүхэн, гэхдээ буруу байсныг маханд оочирлож, аавууд нь хөдөөнөөс яаж идэш оруулдаг байсныг мэдэх манай үеийнхэн хэлнэ. Яг энэ үеэс малгүй болсон хөдөөнийхөн Улаанбаатарыг бараадаж улмаар орчин үеийн хот, барилга, аж үйлдвэртэй болсон. Зөрүүлээд залуучуудыг хэдэн мянгаар нь хөдөө рүү илгээлтээр явуулсан нь атар газар эзэмших хөдөлгөөн. Энэ бүхэнтэй зэрэгцээд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол гарч алдарт соёлын довтолгооныг  эхлүүлжээ. Багшийнхаа зарласнаар бямба гаригт ангиараа одоогийн Чингэс зочид буудлын хажуудах халуун усанд очиж ордог байснаа бодоход би энэ тулаанд оролцсон юм байна. 1950,60 оны зааг дээр XX зууны Улаанбаатарын агуу бүтээн байгуулалт эрчээ авч 40, 50, 220, 120 мянгатын орон сууцны хорооллууд сүндэрлэв. Нийслэлийн төв өнөөгийн төрхөө олсон. (Өнөөдөр эвдээд дууслаа!). Урлаг соёл, ялангуяа уран зохиол бол цэцэглэсээн. Дараа жил нь социалист үндсэн хуультай болж, дахиад нэг жилийн дараа БНМАУ НҮБ-д элсэв.

1959 онд өөр ямар содон үйл явдал болсныг эргэн санавал (би юугаа санахав, энд тэндээс хайж үзэхэд) "Ардын элч", "Морьтой ч болоосой" кинонууд дэлгэцнээ гарч, Астрид Линдгрены “Дээвэр дээр суудаг Карлсон, жаалхүү хоёр” номыг анх орчуулан хэвлүүлсэн байна. Бас цэвэр усны хамгийн анхны  2,6 км хоолойг 1959 онд Энх тайвны өргөн чөлөөнд татжээ. Солонгосын өнчин хүүхдүүдийг долоон жилийн дараа, 1959 онд нутаг буцаасан. Цагдаагийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан хамгийн анхны тохиолдол тэр жил гарчээ. Бас Вьетнамд бэлэглэсэн морь хэдэн сарын дараа нутагтаа гүйж ирсэн гэдэг. 1959 оны есдүгээр сард монголч эрдэмтдийн олон улсын анхдугаар хурал Улаанбаатарт болсныг бүгд мэднэ.

Тэр үед Монголоос гадуур юу болсныг сонирхоод нэгэн зүйлийг олж мэдлээ. АНУ-ын архивын газраас саявтар ил болгосон нэгэн баримт бичигт (SAC (Strategic Air Command) Atomic Weapons Requirements Study for 1959) америкийн бөмбөгдөгч онгоцууд 1959 онд атомын бөмбөг хаяхаар төлөвлөсөн ЗХУ, Зүүн Европ ба Хятад дахь байнуудын жагсаалтанд “Ulaan Baatar, China” гэж оруулсан байна. China гэжээ! Хэрвээ Зөвлөлт, Америк хоёр дайтаад эхэлсэн бол миний жаран эхлэхгүй байж. Би капитализм, социализмын эвлэршгүй зөрчил тэмцлийн золиос болох шахсан байна. Ядахдаа хөдөөгүүр гайгүй өнгөрөх байсан байх гэж өөрийгөө золиосолж бодсон шүү.

Миний жарны эхний гучин жил - 1960, 1970, 1980-аад он бол жинхэнэ социализмын он жилүүд.  Нярай, нялх, хүүхэд, тэгээд залуу байжээ. Коммунизм хэмээх гэрэлт сайхан ирээдүйн төлөө итгэлтэй явсан монголчуудын нэг би. Энэхүү жарны яг тэг дунд 1989,1990  онд ардчилсан хувьсгал гарчээ. Түүний хойшхи 30 жилийг бүгд мэдэх учраас олон үгээр яахав. Хоёр өөр нийгэмд яг тэнцүү хуваагдсан жаран жил.

Одоо 2019, 2020 оны зааг. Чухам одооноос 1959, 1960 он, эсвэл 1989, 1990 оных шиг биш юмаа гэхэд дутахааргүй том өөрчлөлт гарах ёстой юм биш үү? Тэгвэл мэдээж 2020 оны сонгуулиас эхэлнэ.

Д.Цэрэнжав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.95)
    жаран чавганц
    2020 оны 01 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 4 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 13 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 1 цаг 58 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 2 цаг 11 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 2 цаг 19 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 2 цаг 26 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 2 цаг 30 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 2 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 2 цаг 40 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 2 цаг 45 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 2 цаг 51 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 14 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 14 цаг 33 мин Долгион бид хоёр 14 цаг 39 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 15 цаг 0 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 16 цаг 11 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 18 цаг 15 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 18 цаг 17 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 18 цаг 17 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top