x

Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг ба Хууль зүйн сайдын тохуурхал

Хөөн хэлэлцэх хугацааг харин ч уртасгасан. Яллагдагчаар татах нь шүүхэд шилжүүлэхээс дор хаяж хоёр сарын наана. Яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байсныг харин ч шүүгдэгчээр тооцох хүртэл болгож уртасгасан юм... Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган дээр ингэж хэлжээ.

Мөн өдөр нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “хүргэн” Г.Дэнзэнг “Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр ял, хариуцлагаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарчээ.

Эргэн сануулахад 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эрүүгийн хэргийг хэрэг бүртгэх ажиллагаа явагдаж, яллагдагчаар татсан тохиолдолд /гэм буруутай нь тогтоогдсон/ хөөн хэлэлцэх хугацааг зогсоохоор хуульчилсан байв. Хөөн хэлэлцэх хугацаанд нь багтааж гэмт хэргийг илрүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохоо зогсоно гэсэн үг. Энэ нь хуулийн байгууллагад нэгэнт илэрсэн хэргийг мөрдөн шалгах хугацааг нь тавьж өгч байгаа юм.

Харин МАН Засгийн эрх авсны дараа буюу 2017 онд баталсан хуулиар хөөн хэлэлцэх хугацааг “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл” тоолохоор болж, Ц.Нямдорж сайдын хэлснээр “сунгасан” гэнэ. Ингээд “хүргэн” Г.Дэнзэнгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа анхан шатны шүүх дээр өндөрлөж, Г.Дэнзэн ял, хариуцлага хүлээлгүй өнгөрлөө. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох гэдэг нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар тооцдог. Энэ хоёрын хооронд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал бас л гэм зэмгүй өнгөрнө гэсэн үг. Үүнийг Ц.Нямдорж сайд “хөөн хэлэлцэх хугацааг сунгасан” гэж яриад байгаа юм. Тэгж “сунгасан” нь тэгээд хэнд ашигтай болсон байна вэ дээ.

Үнэн хэрэгтээ Ц.Нямдорж сайд хоёр өөр зүйлийг нийлүүлж яриад нийтийн толгойг эргүүлэх сурсан ажлаа л хийж байна л даа. Нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нэг тусдаа ойлголт. Ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн, ямар ял хүлээхээс нь шалтгаалж хуульд хөөн хэлэлцэх хугацааг өөр өөрөөр тавьдаг. 5-8 жилийн ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна ч гэдэг юм уу. Арай хөнгөн ялтай гэмт хэрэг бол хөөн хэлэлцэх хугацаа нэг жил гэх мэт. Энэ бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа.

2015, 2017 оны Эрүүгийн хуулиуд аль аль нь 2002 оны Эрүүгийн хуулийг бодвол ялын бодлого харьцангуй хөнгөн болсон, хорих ялын дээд хэмжээ ч буурсан. Үүнээсээ шалгаалаад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч бас хасагдсан. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын “хөөн хэлэлцэх хугацааг би уртасгасан” гэдэг угаасаа худал юм.

Харин хөөн хэлэлцэх хугацааг тооцох гэдэг нь огт өөр зүйл. Түрүүний хэлсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох буюу давж заалдах шатны шийдвэр гартал тоолох уу, эсвэл яллагдагчаар татагдсан даруйд хөөн хэлэлцэх хугацааг зогсоох уу? Энэ бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ял хариуцлага хүлээх эсэх, өөрөөр хэлбэл шударга ёсны зарчимтай холбоотой асуудал.

Нэгэнт хэргийн хөөн хэлэлцэн хугацаанд багтаад гэмт хэргийг илрүүлж, гэм бурууг нотолж чадсан бол ял, хариуцлагаас чөлөөлж болохгүй гэдэг эхний зарчим. Энэ нь 2015 онд баталсан Эрүүгийн хуульд байж. Яллагдагчаар татсан тохиолдолд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж. Хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байтал хугацаа дуусахаас нэг сарын өмнө хэргийг илрүүлсэн, гэм бурууг нотолсон бол хөөн хэлэлцэх хугацааг шууд зогсоогоод хэрэг шүүхээр шийдэгдэх хүртэл хуулийн байгууллага ажлаа хийнэ ээ гэсэн үг.

Гэтэл Ц.Нямдорж сайд “Хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэчихээр нөгөө хугацаа нь тоологдсоор яваад хэрэг шүүхээр шийдэгдэхээс өмнө хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаж байгаа юм. Ингээд нөгөө гэмт хэрэгтэн ял завших үүд хаалга нь нээгддэг.

Энэ удаад Г.Дэнзэнгээр жишээ авсан нь түүнийг “ял завшлаа” гэсэн хэрэг биш юм. Нэгдүгээрт шүүх хурал болоогүй, хоёрдугаарт Г.Дэндэн давж заалдах эрхээ ч эдлээгүй байхад “гэмтэй, гэмгүйн” тухай ярих боломжгүй. Үндсэн хуульд бичсэн байх аа, “хэн нэгний гэм бурууг шүүхээр тогтоогоогүй нөхцөлд гэм буруутайд тооцож болохгүй” гэж. Магадгүй энэ хэрэг гурван шатны шүүхээр яваад эцэслэн шийдэгдсэн тохиолдолд түүний “гэмтэй, гэмгүйн” тухай бид нийтээрээ хэлэлцэх боломжтой болох байлаа. Гэтэл энэ хэрэг ингэж дууссан нь, хэрвээ Г.Дэнзэн үнэхээр гэм буруугүй байсан бол өөрт нь ч гэсэн хохиролтой. Харин гэм буруутай байсан бол нийгэмд хохиролтой зүйл болж байна.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацааны дараа түүний нийгэмд учруулах хор хохирол арилсан гэж үзээд, хоёрдугаарт илрээгүй гэмт хэргийн тоог нэмэгдүүлэхгүйн тулд хуулиар тогтоосон зүйл. Харин илэрсэн гэмт хэргийг, гэмт хэрэгтнийг ял завшуулах, хариуцлагаас чөлөөлөхийн тулд бий болгосон зүйл биш гэдгийг дээр хэлсэн.

Гэтэл энэ улсын хуулийн салбарыг хорь гаруй жил толгойлж, таван удаа Хууль зүйн сайдаар ажилласан хүн ийм зүйлийг мэдэхгүй байна гэж байхгүй. Харин мэдэхгүй гэж бодсон хүмүүсийнхээ толгойг эргүүлэх гэж ингэж мэлздэг, зүтгэдэг байх. Тэгээд ч салбарын сайд нь ийм зүйл ярьж байхад бослого гаргах ёстой манай хуульчид нүдээ аниад, чихээ бөглөөд, чив чимээгүй сууж байгаа нь ёстой нөгөө “хүртэх ёстойгоо хүртэж байгаа” хэрэг юм биз дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (118.91.57.97)
    Zuw bichmeer yum
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 1 цаг 29 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 1 цаг 42 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 1 цаг 50 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 1 цаг 57 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 2 цаг 0 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 2 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 2 цаг 11 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 2 цаг 15 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 2 цаг 22 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 13 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 14 цаг 4 мин Долгион бид хоёр 14 цаг 10 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 14 цаг 31 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 15 цаг 42 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 17 цаг 46 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 17 цаг 47 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 17 цаг 48 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 17 цаг 49 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 17 цаг 50 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top