Нийтлэл
Дорд үзэхийг эсэргүүцэн тэмцсэн 17 жил
Эрх мэдэлтэнгүүд, дарга нар гэр хорооллынхныг, мөнөөх детройтын хар арьст иргэд шиг, дорд үзэх үзлээ ерөөсөө тавьж өгөөгүй. Тэд, хэдийгээр гэр хорооллыг тойруулан бетонон хана босгочихоогүй ч гэлээ, харин ухамсар, оюун бодол дотроо “хана” босгосон байлаа.
2019-12-12
Бид уг нь шударга байсан юмаа
Тунхаглан заралсан үнэт зүйлс маань шил архины үнэд хүрэхээ больжээ. Эрх чөлөө маань ердын наймааны хэрэгслэл болжээ. Тэртээ гучин жилийн өмнө ардчилсан тогтолцоог дэмжиж, тэмцэж явсан үй олон монголчууд өнөөдөр гомдож гасалж сууна.
2019-12-10
“МАН гэр хороололд засаглаж чаддаггүй”
Гэр хороололд нийслэлийн сонгогчдын цөм хэсэг нь энд амьдардаг. 216 мянган өрх, сая иргэн тэнд амьдарч байгаа. Харамсалтай нь аль ч төрийн үед гэр хорооллын иргэдийг “сонгогч” гэж харж байснаас бус хүн гэж харсан нь цөөхөн.
2019-12-06
Ач буяныг нь хүртчихээд АРДЧИЛЛЫГ зүхэж суух ч гэж дээ
Ц.Нямдоржийн “Би ерөнхийлөгчтэй таардаггүй хүн л дээ” гэх ч юм уу, МАН-ын бага хурал дээр намын даргыгаа "Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг өөрийн хүнээр томиллоо" гэж загнах эрхийг ч бас түүний тэгтлээ үзэн ядаад байдаг ардчилал олгосон юм.
2019-12-06
Жорлонгийн детектив
Хөрш нь “Жорлон гэдэг чинь ялгадас биш эрдэнэ, хаягдал биш үнэт бордоо. Наадахаар чинь хятадууд газраа бордоод асар их ургац хураадаг гэж байгаа. Ийм үнэт баялгаа хүнд зүгээр өгч байдаг, чи мөн тэнэг хүн ээ” гэж айлгах, сануулахын завсарт хэлжээ.
2019-12-05
Ашиг сонирхол нийлсэн улстөрчдийг Үндсэн хууль ч дийлэхээ больсон шүү!
Үндсэн хууль бол иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах үүргийг төр нь ард түмнийхээ өмнө хүлээн “андгай өргөсөн” баталсан гэрээ юм. Гэтэл байгалийн баялгийн орлогыг булаалдан тэмцэлдэх бүлэглэлүүд ашиг сонирхлоо нэгтгэн, эрх мэдэлтэй л бол Үндсэн хуульд зоргоороо халдан, хүссэнээрээ өөрчилдөг жишиг тогтоолоо.
2019-12-04
Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр МАН саяхан баталсан Үндсэн хуулиа луйвардах нь ээ
МАН-ын нэр хүнд унаж, УИХ-ын гишүүд нь ЖДҮ гэмт хэрэгт холбогдож, 60 тэрбумын сүлжээнд багтсан учраас “нийт гишүүдийн авсан саналын нийлбэр” нэрээр нэг хэсэг нь намаа чирж сонгуульд орох гэж байх шиг байна. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ... хамгийн том попчид нь хамгийн өндөр саналыг цуглуулна гэж тооцоолсон хэрэг.
2019-12-03
КОРТИЗО́Л
“Зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” суртлыг хийхдээ өмнөх нийгэмд коммунистууд хамгийн их гаршсан. Октябрийн хувьсгалыг Орос шиг харанхуй газар л бүтээж болох тухай Лениний ярьсан Яг ийм фонон дээр өнөөгийн Монголын шилжилт ба УИХ-ын удаа дараагийн сонгуулиудыг уншигчид өөрсдөө төсөөлөөд үз дээ.
2019-12-02
Жинхэнэ бизнесмэнүүд жокердуулахаа больж, тэмцэх хэрэгтэй!
УИХ, Засгийн газрын гишүүдийн бараг 90 хувь нь бизнесмэнүүд. Тэдний ярьдаг гол бодлого нь топ хөрөнгө оруулагчдын өмч хөрөнгө ба гэрээг хэрхэн хураах тухай л сэдэв болов.
2019-11-28
НУУЦ НҮҮP II
Эрхэм уншигч танд "МОНГОЛ: 11 ҮГЭЭР." хэмээх нэгэн шинэ бүтээлийнхээ дээжээс барихдаа урамтай байна .Энэ бол “Монгол: 11 үгээр” хэмээх ном. Миний бие “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлэхийг хичээсэн болно.
2019-11-25
Даатгал бол 100 хүний даатгалаар нэг хүний эрсдлийг төлдөг систем
Даатгалын үндсэн шинж бол сардаа 100 мянган төгрөгийг НДШ-д өгсөн бол сардаа 5 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг систем. 100 мянган төгрөг төлөөд түүндээ таарсан үйлчилгээ авдаг бол энэ даатгал биш. Өөрөөр хэлбэл, 100 хүний төлсөн даатгалаар нэг хүний эрсдлийг нөхөн төлөхийг даатгал гэдэг.
2019-11-25
Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой
Өөрөө сайн дураараа өгдөггүй юм гэхэд нийгмээрээ энэ хүнийг шахаж шаардаж, жагсч цуглаж байгаад ч болтугай ажил, албан тушаалыг нь өгүүлж чадвал “Монголчууд арай ч бүгдээрээ Д.Одбаяр шиг биш ажээ. Бас ч гэж шударга ёсны мэдрэмжтэй, хөгжилгүй буурай ч гэлээ нэр төрөө эрхэмлэдэг ард түмэн юм” гэдгийг дэлхийн бусад орны ард түмэнд харуулах ёстой.
2019-11-22
Гудамж биднээс хариугаа авдаг
Нүдээ аниж, нуугдаж зугтааж өнгөрдөг гудамжны асуудлууд, алдаанууд эргээд та биднийг дөнгөж байна. Хэн нэг нь тэр тогны утсыг анзаарсан бол, хэн нэг нь хүүхдийн тоглоомын талбайн стандартыг үе үе шалгуулах “хэл ам” хийдэг байсан бол бид олон гунигт мэдээг тойрон гарах байлаа.
2019-11-21
Оюутолгой ба Монголын улс төр
Ч.Отгочулуу: Хэрвээ хэрвээ Дубайн гэрээг хийгээгүй бол бид өнөөдөр Хятадаас улс төрийн зээл авчихсан, нөлөөнд нь орчихсон байх байсан биз. Дубайн гэрээг батлаагүй бол ОУВС Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх боломж хомс, ОУВС орж ирээгүй тохиолдолд Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголтгүй.
2019-11-20
Нийгмийн даатгалын шимтгэл "Хоёрдогч татвар" биш
Сая УИХ-аар 2020 оны төсвийг батлахдаа НДШ-ийг хоёр хувиар нэмсэнийг иргэд эсэргүүцэж, "Бидний төлсөн татвар хангалттай" гэсэн постерийг нийгмийн сүлжээгээр явуулж эхэлсэн. Учир нь НДШ бол татвар биш, даатгал. Хэрвээ татвар юм бол төр ч гэсэн захиран зарцуулах гэх нь зайлшгүй.
2019-11-19
Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав
Хэрэв Та яг одоо зовлондоо гутарч гомдлоо гаргамаар байгаа бол сайн дураараа буянаа бузарлаж өөрөө нүгэл хураасан өөртөө эхлээд гомд, өөрийгөө цээрлүүл, өөрийг чинь буруу хүмүүжүүлсэн, хүн болгож нийгэмшүүлээгүй эцэг эхдээ гомд, өвөө эмээдээ гомд, гэр бүлдээ гомд, дараа нь төрдөө, ардчилалдаа гомд!
2019-11-18
МОНГОЛ: 11 ҮГЭЭР
Манай томхон хийдийн хамбын ярьснаар, Буддын хурал номын газартцагаан сараар ээж аавыгаа явуулан жилийн ноён нуруугаа үзүүлэн, заслаа хийлгэдэг Христосын пастор нэг бус ажээ. Иймэрхүү үзэгдлээс уламжлан “Харвардын коммунист” хэмээх ёжтой нэр томъёо монгол хэлнээ орж ирэв.
2019-11-15
Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн шинэчлэл багтсангүй
Ерөнхий сайд өөрийн танхимынхаа гишүүдийг өөрөө томилж чөлөөлөх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахдаа МАН “Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөнө” гэсэн бас нэг илүү зүүлт хийж орхилоо. Ерөнхий сайд танхимынхаа өмнөөс хариуцлага хүлээж байгаа тохиолдолд тэд Ерөнхий сайддаа захирагдана уу болохоос юун УИХ-ын гишүүдийн өмнө тангараг өргөж амлалт авах.
2019-11-15
Төрийн тэргүүн, төрийн эргэлтийг яагаад дэмжээд байгаа юм бол?!
Ардчиллыг гэмт үйлдэл байсан мэтээр гүтгэн гутааж, хувьд очсон бүх өмчийг хурааж аваад 90 оноос өмнөх байдлыг сэргээнэ гэдэг чинь Зөвлөлтийн Монголыг бий болгоно л гэсэн үг. 90 оноос өмнө Монгол улс Зөвлөлт Холбоот Улсын “колони” орон байсан юм шүү дээ!
2019-11-13
Хүнээ мартсан төр буюу 2020 оны төсвийн төсөл
УИХ 2020 оны төсвийн хэлэлцүүлгийг хийх явцдаа ЖДҮХС-д хуваарилсан 50 тэрбум төгрөгийг төсвөөс хасчээ. Ингэснээр албан тушаалтнуудын албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг буурна гэж үзсэн үү, эсвэл өөрсдөө хөнгөлөлттэй зээл хүртэх боломжгүй болсны хариуг жижиг дундынхнаас авч байгаа хэрэг биз.
2019-11-12