x

Жорлонгийн детектив

Учирт битүүлэг нэгэн хэргийн түүхийг ярьж өгье. Тэр жил, хашаатай бол хашаатай, нохойтой бол нохойтой, “Түц”-тэй бол түцтэй, тэгж ярих юм бол пүрүүстэй ч байсан байж мэдэх нэгэн айл гэнэтхэн алга болчихсон юм. Одоо болтол хэргийн учиг тайлагдаагүй гэж байгаа.

Хэрвээ гэрийн эзэн Тавхай ч юм уу, хэн нэгэн нь алга болсон бол “Сураггүй болсон иргэд”-ийн жагсаалтад оруулан эрж хайх байв. Гэтэл хашаа, нохой, түц,пүрүүс, тэр байтугаа хашааны газар нь хүртэл алга болчихжээ. 

Цагдаагийн газрын дүрэм ёсоор бол алга болсон зүйлийг эрж хайхын тулд ямар нэгэн ангилалд оруулан бүртгэх ёстой байдаг. Тэр үеийн цагдаагийн дарга “Х” янз бүрийн арга сэдэж “Сураггүй болсон хүн”, “хулгайд алдагдсан эд хөрөнгө”-ийн жагсаалтад бүртгэж үзсэн боловч газар дээр очоод гацжээ. Хууль номд “Сураггүй болсон газар” гэсэн ойлголт, түүнийг эрж байсан туршлага огт байсангүй. 

Ингээд хэргийг “нууцын нууц” гэсэн бичигтэй шкааванд хийгээд орхив. Хачирхалтай нь тэдний араас сураглах, нэхэмжлэх хүн амьтан огт гарсангүй. Ингээд доорхи түүхийг ярьсан дадлагын оюутан түүнийг олох хүртэл мартагджээ. 

...Хамаг юм жорлон дүүрснээс эхэлсэн ажгуу. Хэдийд ч юм бэ, Тавхайн элэнц эцгийн үед ч юмуу ухсан тэр жорлон үнэхээр уужуу эд байж. Ухсан хүмүүс нь насаараа өтгөн шингэнэ эүлдээгээд тэнгэрт хальжээ. Тавхайн аав, ээж ч жорлон гээч юм дүүрдгийг огоот мэдэлгүй явсаар мөнх бусыг үзжээ.

Жил болгон талбай дүүрэн ургадаг жимс ногоо, нуга бэлчээрт дүүрэн идээшилж явсан хонин сүрэг алга болоод хаашаа ордог болохыг бас хэн нь ч сонирхож байсангүй.Тэрч байтугаа, тогоо тогоогоор хийгээд алга болсон хоол, хөргөгч дүүрэн байсан идэш ууш ч яг одоо хаана байгааг ч төсөөлж байсангүй. 

Гэтэл тэр бүгд мөнөөх жорлонд ороод байжээ. Анх жорлонг ухахад хорвоо ертөнц дээр байсан бүхэн Тавхайнхны гэдсээр дамжин тийшээ орсоор байгаад дүүргэчихсэн нь тэр байж. 

Дүүрсэн жорлонг ухуулдаг болохыг Тавхай дуулж мэдсэн байлаа. Ингээд жорлонгоо ухуулах хүн хайлаа. Монгол хүн баах гэж төрснөөс баасаа цэвэрлэх гэж төрөөгүй тул гадны хүн хэрэгтэй болов. Мэдээж, муу нэртэйгээрээ нэг хятад иргэн олдож. Хятадууд ялгаатай нь “Хүн идэх ч ёстой, баах ч ёстой, бас баасаа цэвэрлэх ч ёстой” гэж боддог хачин улс байв.

Тавхайнхан үүнд нь болоод хятадуудыг их үзэн ядна. “Идэж уугаад гаргасан баасаа цэвэрлэх гэж төрөөд байхдаа ч яахав дээ” хэмээн гэртээ жигшин хэлэлцэнэ. Хэлэлцэх төдийгүй ойр хавийнхандаа баална.

Хэргийн гол гогцоо болсон нэгэн мэдээллийг орхих шахаж. Энэ явдал өвөл болсон байгаа юм. Жорлон овойж хөлдсөөр байгааг хонхойж байх учиртай газраа түмбийгээд ирсэн гэдэг. Хавтаст хэргээс алга болсон нэгэн мэдээллээс үзвэл, Тавхай бээр хамгийн сүүлд жорлондоо ороод гарахдаа баасаа гаргахын оронд гэдсэндээ баас нэмж аваад гарч ирсэн гэх. Гагцхүү яаж гэдгийг нь төсөөлж чадаагүй байцаагч энэ мэдээллийг хавтаснаасаа аваад хаяжээ. 

Ингээд хүрз барьсан луухаан ирээд жорлонг ухах болов. Илжиг хөтөлж ирсэн нь цуг ухалцах бус харин гарсан хөлдүүсийг ачих тэргэнд хөллүүлэх юм гэнэ. Хөлс мөнгөө тохироод төлбөр ч хийгдэж, ажил эхлэв.

Жорлончин этгээд хамгийн түрүүн Тавхайд онц таагүй үйлдэл үзүүлсэн мөсөн баганыг хэмх цохиод унагахын хэрд сэтгэл нь сонин болоод явчихжээ.Саяхныг хүртэл холдуулж хаяхын түүс болж байсан тэр зүйлс сэтгэлд нэг л ээнэг санагдаад байв. Төрөл саднаа “яс махны тасархай” гэж нэрлэдэг ч санаанд орж байх шиг. Ямар ч байсан биеэр нь дамжаад гарсан ямархан нэг амин холбоотой зүйлийг нь хятад хүн хайр найргүй хэмхчин нураах мэт мэдрэмжээ арайхийн барьж байлаа.

Энэ зуурхэн нэгэн этгээд тасхийтэл шүгэлдэх нь Тавхайг ойрын хөрш нь дуудсан хэрэг юм. Тэрээр Тавхайн санаагүйг сануулж, бодоогүйг бодуулдаг мэргэн нэгэн гэх. Хөрш нь “Жорлон гэдэг чинь ялгадас биш эрдэнэ, хаягдал биш үнэт бордоо. Наадахаар чинь хятадууд газраа бордоод асар их ургац хураадаг гэж байгаа. Ийм үнэт баялгаа хүнд зүгээр өгч байдаг, чи мөн тэнэг хүн ээ” гэж айлгах, сануулахын завсарт хэлжээ. 

Ингээд, Тавхай хулгаж ядсаар мөнөөх жорлончин дээр очиж баасаа хувааж авах санаагаа арай ядан цухуйлгав. Хачирхалтай нь өнөөх хятад зөвшөөрлөө. “Хувааж байгаа юм чинь хамтын хүчээр аваачиж хаяна шүү дээ” гэснийг нь сонсоод л өнгөрөв. Гол нь холдуулж хаяхын түүс болж байсан баасныхаа талыг нь хувьдаа авсан гээд бодохоор магнай тэнийж “...Аюулхай цээжиндаа дүүрэн баяртай” гэсэн үгтэй дуу аманд нь ороод салахгүй байлаа.

Орон дээрээ хэвтээд униа тоолж байтал өөр нэг мэргэн санаа орж ирлээ. Тэр нь “Миний хашаанд, миний гаргасан баасыг цэвэрлэх гэж байгаа юм чинь жорлонгийн хүрз, ялгадас зөөдөг тэрэг, чирдэг илжигнээс нь хувь эзэмшиж болох юм биш үү. Хэрвээ миний баас байгаагүй бол эд сул зогсоод алдагдалд орно. Би чинь зүгээр нэг баадаг гар биш, баахынхаа хэрээр ажил олгогч юм байна шүү дээ. Хэрвээ би баахаа байчихвал энэ муу луухаан турж үхэх байсан байна” гэсэн гүн ухааны нээлт бүхий санаа. Хөршөөсөө очиж асуувал, түүний мэргэн болж байгааг гайхаад, “өөр шиг нь ухаантай болох цаг холгүй байна” хэмээн баяр хүргэжээ.

Ингээд мөнөөх хятад дээрээ очив. Цаадах дуугүй сонсож байснаа бас л зөвшөөрөх нь тэр. Тавхай жорлонгийнхоо бааснаас салах гэсэн биш ялгадасныхаа тавин хувийг, нэмээд мөнөөх хятадын хүрз, тэрэг, илжигний 40 хувийг эзэгнэх болсныхоо учрыг олж ядан, дэмий л аз заяагаа биширчээ. Хөрш нь түүнийг “Чи бол маш аз заяатай хүн. Гагцхүү миний үгэнд л сайн орох хэрэгтэй” гэж сануулсан бөлгөө. Тэрээр цээж тооцоо хийж үзвэл, жорлончинд төлсөн мөнгөө хэд нугалан олж ирэхээр байлаа.

Ажил үргэлжилж байтал мөнөөх жорлончин Тавхайг дуудлаа.

Ай түншээ.Тан шиг эрхэм хүний ялгадсыг эгэл төмөр хүрзээр цэвэрлэж яахин болох билээ. Иймд “Бээрбээри” брэндийн хүрз авлаа. Брэндийн хүрзийг жирийн модоор ишлэх нь тусгүй тул “Лүүвтоон” фирмийн саваа залгалаа. Түнш та үүнийг хамтран эзэмшиж байгаа тул үнэ өртгийн өөрт ногдох хэсгийг төлнө үү” гэлээ. Тавхай “ийм үнэтэй юмаар жорлон ухах хэрэг байна уу” хэмээн эргэлзэвч үнсний хутгуураас өөр багаж өөрт үгүйг санаж амаа барилаа. Хөршөөсөө очиж асуувал “их мөнгө гаргаж байж их мөнгө олдог” хэмээн сургажээ. Өөрийнх нь жорлонг ухах багажний үнэнд пүрүүс машинаа өглөө. 

Түүнчлэн Тавхай бээр жорлон цэвэрлэх хамтарсан пүүсийн Араб илжиг, ферари морин тэрэгний хамтран эзэмшигч болсноо мэдэж авлаа. Энэхүү гайхамшигт эд хөрөнгийн төлөөсөнд Тавхайн ТҮЦ хүрэлцэхгүй тул гэр, хашаагаа нэмж өглөө. 

Жорлончин хөлүү ялгадсыг хүрздэн ухсаар хашаанд нь байшингаас том овоо босчээ. Өөрийнхээ баас болон баасаа цэвэрлэх хэрэгслийн хамтран өмчлөгч болсон тэрээр машингүй, түцгүй, хашаагүй болсон боловч үнэ цэнэтэй ялгадасныхаа 50 хувийг эзэмшиж үлдсэн билээ.

Гэнэт түнш нь түүнийг дуудлаа. “Та энэ баасан овоолгын тал хувийг эзэмшиж байгаа учраас зөөж хаях зардлынхаа талыг гаргах учиртай” гэж тулгалаа.

Тавхайн уур хүрлээ. Тэрээр яг юуг нь хэлж мэдэхгүй боловч ямар нэг юм буруу байна гэж ойлгоод байлаа. Бодоод үзэхээр, хийсэн бүх алхам зөв бөгөөд ашигтай нь илэрхий боловч эцсийн дүндээ ашиггүй гардаг нууцыг ухаарсангүй.

Ингээд гэнэт хамтран ажиллагчаа хулхидан хөөж явуулах санаа төрлөө. Хөрш нь энэ удаа түүнд “Сорон мөлжигч, харийн луйварчинг хөөж явуулах цаг яг мөн” хэмээн зөвлөжээ.

Жорлончин хятад хөөгдөн оджээ. Хөлдүү баасан овоолгоо налан суугаа Тавхайгийн ухаантайг  мэргэн хөрш нь гайхан “Гол нь хамаг өмчөө аваад үлдсэн чинь сайн байна. Ийм баялгаа харийнханд алдах шахжээ” хэмээн  урамшууллаа.

Үнэт хүрз нь арчилгааны зардлын тал хувийг гаргаагүй Тавхайгаас болоод хугарсан гэнэ. Араб илжиг ч хагас хоолтой байсаар турж үхсэн хэмээн түнш нь түүнд хэлжээ. Морин ферари тэрэг ч тэр мэт болжээ. 

Тавхай хашаагүй, гэргүй, түцгүй, пүрүүсгүй болсон ч сэтгэл хангалуун “Өвөг дээдсийн хэдэн үеэрээ арвижуулсан буяныг харийн хүнд алдчихаагүй нь маань зол завшаан” хэмээн ярьсаар өвөлжиж.

Харин урин хавар ирж мөс цас хайлахад жорлонгийн овоолго гэсэж хайлсаар аюул болжээ. Хүмүүс Тавхайг тэндээс холдохыг зөвлөсөн боловч явсангүй “Өнөө зальтай хужаа маань эзгүй хойгуур ирээд ачаад явчихыг хэн байг гэхэв” хэмээн тайлбарлажээ.

Тавхайн хашаа байсан газар хаваржин зусангаа өмхий үнэртээд намар тиишээ эрүүлжив. Харин Тавхайн барааг харсан хүн үгүй. Түүнийг жорлондоо живсэн гэх юм билээ.

Өнөөдөр тэдний буурин дээрхи үржил шимтэй газар нь  мөнөөх цэцэн мэргэн хөршийн хашаанд багтжээ. Мөнөөх жорлончин, хөрш хоёр хамтраад тэдний буурин дээр нарийн ногооны хүлэмж барьсан гэсэн яриа ч явж л байдаг, хэн мэдлээ?

Харин Тавхайнх ул мөргүй алга болсон нь бол үнэн юм. 

Б.Цэнддоо /baabar.mn/ 2019.12.04

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.64.251)
    оюу толгой жорлон биш лдээ будаач гэхээр сахлаа будав гэгчээр Тэгэхдээ чам шиг нь сахлаа будах нь юу биш лдээ
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 11 цаг 29 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 11 цаг 51 мин 1924 оны Үндсэн хууль 13 цаг 32 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 13 цаг 42 мин Энгийнийг ухаалгаар 13 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 15 цаг 18 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 цаг 30 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 16 цаг 44 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 16 цаг 51 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 17 цаг 57 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 цаг 18 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top