x

Гудамж биднээс хариугаа авдаг

Хайран хүү тоглож яваад хөлбөмбөгийн хаалганд дарагдцан. Тоглож яваад тогонд цохиулцан. Зүгээр явж байгаад хашааны шорон үзүүр дээр унаад эрсэдсэн. Зүгээр явж байгаад тараншэй руу унацан. Зүгээр явж байгаад... тоглож яваад...

Бүхий л үр дагаварт буруутан олддог. Дээрх тохиолдлуудад бол төр буруутай. Гэхдээ бид илүү буруутай. Яагаад?

Бид гэртээ...

Та бид гэртээ унжсан бүтээлгийг тэгшилж, сөрдийсөн буланг даруулаад явдаг. Хогоо түүж, тоосоо арчина. Тэрийг ч байранд нь тавьж, энийг нь хураана. Харин гэрийнхээ хаалгыг хаангуутаа хогоо шидэж, шүлсээ хаяж эхэлнэ. Хүүхдүүдээ тэгж үлгэрлэнэ. Гэр минийх, харин гудамж хэнийх ч биш. Гудамжийг, орцыг яаж ч болно. Хогоо орхиж, шээж, бааж...

Гэтэл гудамж талбай биднээс хариугаа авч чаддаг аж. Мэдээж эрсэдсэн, гэмтсэн хүмүүсийг, ар гэрийг нь энд хэлж байгаа юм биш. Нийт хүмүүс, тэдний хандлагаас гэсэн утгаар хэлж байна. Нүдээ аниж, нуугдаж зугтааж өнгөрдөг гудамжны асуудлууд, алдаанууд эргээд та биднийг дөнгөж байна. Хэн нэг нь тэр тогны утсыг анзаарсан бол, хэн нэг нь хүүхдийн тоглоомын талбайн стандартыг үе үе шалгуулах “хэл ам” хийдэг байсан бол бид олон гунигт мэдээг тойрон гарах байлаа.

Зөвхөн энэ мэт амьгүй зүйл ч бус нийгмийн хандлагыг ч бид тоохгүй орхиж нүдээ анисаар гэртээ зугтан ордог билээ. Харанхуй гудамжинд дээрэмдүүлэх, эмэгтэйчүүд хүүхдүүдийг айлгаж ичээх, орк жолооч нарт загнуулах гэхчлэн бас л мундахгүй их дарамтыг бид нийгмээсээ хүртсээр байна. Бас л бидний өөрсдийн хандлага, чихээ тагласны л хариу энэ. 

Иргэний оролцоо

Иргэний оролцоо гэдэг ойлголт бий. Хийхэд инээд хүрмээр амархан боловч үр дүн нь үнэхээр гайхалтай их. Харин хийхгүй орхисноос болж юу юу ч амсав даа бид. Ердөө утсаа аваад л хороо руу гаа, дүүрэг рүү гээ залгах л асуудал юм шүү. Эсвэл ажилдаа явах ирэх замдаа, дэлгүүр орохдоо, хүүхдээ салхилуунгаа хороогоороо ороод гарах л ажил. Хэлсэн зүйлийнхээ ардаас ахиад нэг залгая. Хөршүүдтэйгээ лифтэнд, орцонд, гудмандаа санаагаа солилцоё. Болохгүй байгаа, өргөс шиг нүдэнд тороод байгаа бүх зүйлийг өөрснийхөө төлөө анзаардаг болоё.

Мэдээж ийм сэтгэлтэй хүмүүс бидний дунд угаасаа л байсан. Гэхдээ цөөхөн юм. Бид нийтээрээ ийм үзэлтэй, төлөвшилтэй болмоор байна. Хэнхэг гэж битгий бод. Гадаадын сайхан орнуудын иргэд ийм л байдаг. Гудамжиндаа хог ч хаядаггүйг бид цөмөөрөө мэднэ. Тэнд зорчихдоо тэдэн шиг л тэдний гудамжийг хайрладаг хэрнээ эх орондоо ирээд хүний газар шиг нулимж, эвдэрснийг эс анзаарч явдаг нь юуных вэ? Харин ч эсрэгээр баймаар юм. Учир нь энэ гудамжинд бид өөрсдөө, хүүхдүүд нь, ач зээ нар минь зорчиж, тоглож, амьдарна. Онгорхой тараншейний нүхийг тойрч гаралгүй заавал хороондоо хэлэе. Та биш ч таны ээж уначихвал яах вэ? Тогны утас ил гарчихаж уу, тэгвэл та бидний хүүхдүүд бариад авбал яана. Тэднийхээ л төлөө. 

Артаньяан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 11 цаг 24 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 11 цаг 46 мин 1924 оны Үндсэн хууль 13 цаг 27 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 13 цаг 38 мин Энгийнийг ухаалгаар 13 цаг 44 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 15 цаг 13 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 цаг 25 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 16 цаг 39 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 16 цаг 46 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 17 цаг 52 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 цаг 13 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top