x

Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн шинэчлэл багтсангүй

64 гишүүнтэй УИХ дахь МАН-ын бүлэг дангаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. 2000 онд МАХН 72 суудалтай байхдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан яг тар зарчмаар явлаа. Сүүлчийн санал хураалтад УИХ дахь АН-ын зөвлөл болон МАХН-ын төлөөлөл оролцсонгүй.

УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайд өөрөө мэдэж танхимынхаа гишүүдийг томилдог, чөлөөлдөг байх, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах, мөн Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог сонгодог парламентын засаглал руу явах гэсэн гурван зарчмын саналыг Зөвшилцлийн ажлын хэсэгт тавьж, гуравдугаар хэлэлцүүлэгт орсон авч нэгээс бусад нь дэмжигдсэнгүй.

Ерөнхий сайд өөрийн танхимынхаа гишүүдийг өөрөө томилж чөлөөлөх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахдаа МАН “Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөнө” гэсэн бас нэг илүү зүүлт хийж орхилоо. Ерөнхий сайд танхимынхаа өмнөөс хариуцлага хүлээж байгаа тохиолдолд тэд Ерөнхий сайддаа захирагдана уу болохоос юун УИХ-ын гишүүдийн өмнө тангараг өргөж амлалт авах. Бас нэг хоосон хэлбэрдэлт л юм даа.   

Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах АН-ын саналыг ажлын хэсэг хүлээж авсан нэр зүүж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн ч нэгдсэн чуулган дээр ирээд бас л уналаа. Ингэхдээ ажлын хэсэг хувь тэнцүүлсэн /пропорциональ/ тогтолцоог авахдаа намд биш, нэр дэвшигчид санал өгдөг нээлттэй жагсаалтыг сонголоо гэсэн ч парламент дээр гишүүдийн 4/3-ын босго давж чадсангүй. Ингээд О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн МАН-ын бүлэг АН-ын зөвлөлд дахин “молиго” үмхүүлж, АН-ын зөвлөл хэлэлцүүлгээс гарлаа.

Процпорциональ тогтолцоо бол сонгогчдын санал гээгддэггүй хамгийн зөв тогтолцоо юмаа гэж Ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцан ярьсаар байгаад унагана лээ. Ядаж УИХ-ын 62 гишүүний өмнө өргөн барьсан “Сонгуулийн тогтолцоог УИХ хуулиар батлах” төслийн саналаараа эргэж орж ирсэн бол дэмжигдэх байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Ер нь бол сонгуулийнхаа тогтолцоог Үндсэн хуульдаа хийдэг улс орон байдаггүй, парламент нь тогтоох ёстой гэдэг зарчим нэлээд дээрээс яригдаж байсан ч нүд нь хаалттай, чих нь дүлий УИХ-д тэр ямар хамаатай билээ. Дахиад энэ хэвээрээ тойргоо услаад, сонгогчдоо худалдаж аваад явахыг МАН илүүд үзлээ л дээ.

Мажоритари тойргийн хамгийн муу тал нь сонгогчдын санал хамгийн ихээр гээгддэг, 51 хувийн санал авсан нам парламентыг 100 хувь бүрдүүлж, 49 хувийн саналтай нам парламентад суудалгүй үлдэх боломжтой тогтолцоо. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ талаар “2016 оны УИХ-ын сонгуульд 35 хувийн санал авсан АН-аас 20 гишүүн ороод ирсэн байхад хүчний харьцаа тэнцвэржиж, парламентын төлөвшил, залгамж чанарын хувьд ч илүү дээр  байлаа” хэмээн ярьсан байна лээ. Гэвч нэгэнт жижиг мажоритари тойргоос нэг удаа сонгогдсон гишүүдийн хувьд тойргийг томсгох талаар ямар ч хүчин чармайлт гаргахгүй гэдэг нь ойлгомжтой болов.

Д.Лүндээжанцан даргын “уг нь зөв юм байгаа юм даа” гэж хэлээд унагасан бас нэг зүйл нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох” АН-ын санал. Сонгодог парламентын засаглалыг бий болгоё гэвэл Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгох нь уг нь зөв юм гэж Ажлын хэсгийн дарга нь хэлж байгаа боловч уг санал дээр ч гэсэн ямар нэг зөвшилцөл явсангүй. Шалтгаан нь “ард түмэн хүлээж авахгүй байна” гэх шалтаг. Энэ санал анхнаасаа УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд ч байгаагүй, сүүлд УИХ-ын хэлэлцүүлгийн явцад ч орж ирээгүй, төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр сүүлд шинээр орж ирсэн байхад “Ард түмэн дэмжихгүй байна” гэдэг үгийг хаанаас гаргаж ирээд ярьж байгаа нь бас л ойлгомжгүй.

Нэг иймэрхүү үл ойлголцолтойгоор Монголын парламент Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Хамгийн зовлонтой нь Үндсэн хуулийг нэг удаа өөрчилсөн бол дахиад хоёр парламентын бүрэн эрхийн хугацаанд гар хүрэх боломжгүй.  Нэг удаа баталсан өөрчлөлтийн заалтуудаас гадна нэг удаа хэлэлцээд унасан саналуудыг ч гэсэн дахин хэлэлцэх боломжгүй болж байгаа. Тийм учраас энэ асуудал дээр улс төрийн намууд болоод нийгмийн зүгээс маш том зөвшилцлийг шаарддаг. Харин энэ удаа тийм хэмжээний зөвшил хийж чадсангүй дээ.

Тийм зөвшилцөл явж чадаагүй учраас өчигдөр ТЕГ-ын дарга арга хэмжээ авч, "Монголын үндэсний фронт"-ын өнөөдрийн жагсаалыг болиулах шиг боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдэж үймээн самуун дэгдэх вий гэж болгоомжилсны үүднээс.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.211.58.249)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 11 цаг 20 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 11 цаг 42 мин 1924 оны Үндсэн хууль 13 цаг 23 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 13 цаг 34 мин Энгийнийг ухаалгаар 13 цаг 40 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 15 цаг 9 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 цаг 21 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 16 цаг 35 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 16 цаг 42 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 17 цаг 48 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 цаг 9 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top