x
Нийтлэл
Залуучуудын хувьсгал
Монгол Улсад 18-35 насныхан олуулаа, тэд хүн амын жинтэй хэсэг нь. Хэрэв 2020 онд тийм насны залуус л сонгуулийн хувьсгал хийж чадахгүй бол тэд маань биднээсээ, улс орноосоо бүр алсран одох аюулын өмнө улс гэр маань ирчихээд байна. Эх орноо огцом, эрс өөд татах бололцоог тэдэнд өгөх хэрэгтэй!
2019-10-19
Сонгуулийн жилийн төсөв улс орныг сөхрүүлдэг
МАН-ыг засгийн эрх барьж байгаа мөчлөг бүрийн сонгуулийн жилүүдэд тохиолддог нэг өвчин бол тухайн оны төсөвт сонгуулийн сурталчилгааны мөнгөө нууж авч үлддэг явдал. 2020 оны улсын төсвийн төсөл орлогоо өндөр харагдуулж, хэтийдсэн зардлаа нууж байгаа нь оролдлого нь энэхүү өвчин ужгирсныг бататгаж байна.
2019-10-15
Хүн хүндээ чоно болсон нийгмийн эх сурвалж
Нийтийн эрх ашгийг өмнөө тавин сурталдах нь хүний цаад мөн чанартай зөрчилдөнө. Аяндаа тэд нийтийн эрх ашгийг тунхаглах хэмжээгээрээ бусдын эрх чөлөө, эд мөнгөнд халдагсад болдог. “Надад ямар ч ашиг байхгүй, тэр байтугай хохиролтой, гагцхүү ард түмэн эх орноо л бодож...” гэх нялуун үг үнэмшилгүй, тэрбайтугай цаад санаа нь нэвт гялалзаж байдаг учраас ой гутмаар байдаг боловч заавал ингэж худлаа ярихыг манай нийгмийн гишүүд нэгнээсээ албатай юм шиг шаарддаг.
2019-10-14
Хорвоогийн тоосыг хоосон хөдөлгөхүй
Говьсүмбэр аймагт хүн амын талаас илүү хувь нь буюу 51.9 хувь нь ядуу. Гэтэл хөрш зэргэлдээ Өмнөговьд ядуурал хамгийн бага буюу 11.8 хувьтай. Говийн хоёр аймагт нэгд нь дан тэнэг, арчаагүйчүүд аж төрдөг, нөгөөд нь ухаантнууд соруудыг шилээд авааччихсан аятай. Газрын хэвлийгээс ухаад гаргаад ирсэн байгалийн баялгаа хувааж идээд баян ядуугаараа хуваагдсан нь нэн харамсалтай, бүр эмгэнэлтэй.
2019-10-12
С.Зоригийн хэргийн тархи угаалт ОУПХ-г луйвардах хэмжээнд хүрэв
ОУПХ-ны энэ дүгнэлт нь "УИХ, Түр хорооны гишүүд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг засах боломжгүй юм аа. Асуудлыг шүүхийнх нь журмаар явуул аа" л гэсэн хэрэг. Харин манай попууд үүнийг "ОУПХ-ноос зөвлөсөн учраас шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой" гэж уншаад, эсвэл тэгж уншуулахыг хүсээд байгаа бололтой. 
2019-10-11
Иргэн, мэдээллийн хэрэгслийг эрүүгийн хуулиар машиндах дугуй эргэлээ
Иргэний хууль, Зөрчлийн тухай хуульд заасан “Гүтгэх” заалтад эрүүгийн хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж ХЗДХ-ийн яамнаас хуулийн төсөл орууллаа. Ингэхдээ сэтгүүлчийг 10 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог байхаар, мөн ял төлөвлөж ч болох байдлаар шинэчлэн үүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.
2019-10-11
Төвийг сахихаас өөр гарцгүй болчих вий
Эдийн засгийн гачаал, ажилгүйдэл ядуурал, өвөлжилтийн хүндрэл зэрэг өөрсдөө шийдчихэж өлхөөн чадах хэдхэн сул талаараа эх орноо зольчих санаа сэдэл бүхий хүмүүс Монголд байдаг нь нууц биш. Бэрхшээлээс хөдөлмөрлөж бүтээж, бүтээн байгуулж байж л гарахаас бус Монгол төрийн Гадаад бодлогын үндсэн зарчмуудыг хөсөрдүүлж, гуйвуулж, орвонгоор нь эргүүлж байж гарамгүй.
2019-10-09
"Чааваас"-аа хүлээн авахад бэлэн Монгол орон!
Хөршөөсөө, нэн ялангуяа хойд хөршөөсөө дэмжлэг авбал урт хугацааны ноёрхлоо баттай тогтоож чадна хэмээн тооцоолсон бүлэг гараад ирсэн. Тэдний тооцоо үндэстэй юм. Чойбалсан, Цэдэнбал нарын ноёрхлын түүх үүнийг харуулна. Ерөнхийлөгч Х.Баттулга бол Оросын удирдагчдаас дэмжлэг авах гэж тэдэнд зулгуйдан гүйж буй популист бүлгийн толгойлогч юм.
2019-10-08
Баялгийн хараал тулгасан ОЮУТОЛГОЙН гэрээ хийсний 10 жилийн гунигт ой
Оюутолгойн ордыг ашиглах гэрээг нэг талаас Тюркоз Хилл компани, нөгөө талаас Монгол улсын Засгийн газар хамтран ашиглахаар гэрээ хийсний яг арван жилийн ой өнөөдөр тохиож байна.
2019-10-07
Ардчилал бидэнд юу өгсөн бэ?
Ардчилал бол олонхи нь цөөнхөө хүндэлж, цөөнх нь олонхио дагадаг тогтолцоо. Иргэд өөрсдөө төрөө сонгож байгуулдаг, төлөөллөөрөө дамжуулж эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Ардчилал бидэнд сонголт өгсөн, сонголтыг харин бид хийдэг.
2019-10-04
Попууд сонгуулийнхаа шоуг “Итгэлийн зээл” хэмээх өрийн санаачилгаар эхлүүллээ
"Итгэлийн зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэнэ” гэжээ.
2019-10-04
ЖДҮ БОЛ ХӨГЖЛИЙН ТОЛЬ
Хамгийн олон хүн ажиллаж, эдийн засагт тус бүрдээ бага боловч, хамтдаа хамгийн том хувь нэмэр оруулдаг ААН бол жижиг дунд үйлдвэрүүд (ЖДҮ) юм. ЖДҮ бол эдийн засгийн ноён нуруу ч гэдэг.
2019-10-03
Монголчуудыг дампууруулах МАН-ын санаачлага
Хэрвээ одоо нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдвал уул уурхайн салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуулийнхаа зарчимд нийцүүлнэ гээд баахан бэлэн мөнгө тараана, хувь, хувьцаа, ноогдол ашиг амална. Ийм л юм болно. Эргээд эдийн засгаа дампууруулна. 
2019-10-02
Том мөнгө шаахын тулд ерөнхийлөгчийн засаглал тогтоодог!
Ерөнхийлөгч маань газрын хэвлийн баялгийн бизнесийг төрийн мэдэлд эргүүлэн авах, ерөнхийлөгчийн засаглал тогтоох тухай дотроо тээж явсан жинхэнэ хөзрөө дэлгэн тавилаа. Бидний "хуучин танил" болох байгалийн баялаг, ерөнхийлөгчийн засаглал хоёрыг гар гараас нь хөтлөлцүүлэх зорилго ажгуу.
2019-10-02
ЦАГДАА ТУШААЛ БИЕЛҮҮЛЭГЧ ҮҮ, ХУУЛЬ САХИУЛАГЧ УУ?
Хуучин тогтоцоогоо авч хоцрох гэсэн, хуучин руугаа тэмүүлэх гэсэн улс төрийн хүчинд өнөөгийн энэ тогтоц тун зүгээр зүйл. Дургүй хүргэсэн хүн дээрээ спирт миспирт ч гэх шиг дуртай хэргээ үүсгээд л хөөрхий гэмгүй цагдааг тухиран олны өмнө махчин шулам болгож харуулна. Араар нь “Би тэр үед гадаадынхантай ууланд зугаалж явсан”, “Завханд явж байсан”, "Манайх зурагтгүй болохоор би огт мэдсэнгүй" гэх мэт.
2019-10-01
АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс гараа татна уу
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг энэ сэдэв анхнаасаа буцах газаргүй “мухар гудмаар” алхсан байхад АН-ын бүлэг тэнд явахын шалтгаан ч алга. Үүнийхээ оронд Засгийг нь огцруулдаг санж уу, УИХ-ыг тараадаг санж уу, аль нэг талд нь гараад Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох нь АН-ын хийж чадах нийгэмд тустай ганц зүйл болоод байна.
2019-10-01
Элийрэх ба илэрхийлэх эрх чөлөө
Элийрэл нь төгс гэгээрэл гэж хэлэх нь ч хаашаа юм. Гэгээрэл мөн үү биш үү гэдгийг сэтгэц эсхүл шашин талаас нь онож хэлэх юм даанч надад алга. Харин хууль зүйн хувьд элийрэх нь эрх чөлөө бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ойлголт билээ. Эл эрх чөлөөг иргэн бүр эдлэх боломжтой боловч хэмжээ хязгаарын хүрээнд хэрэглэхгүй бол “гай түйтгэр” тарьж мэдэх зүйл.
2019-09-27
Хэрэглээн дэх төрийн шууд оролцоо
Интервенционизмын эдийн засгийн асуудлуудыг судлан шинжлэхдээ хэрэглэгчийн сонголтонд нэн даруй нөлөөлөх зорилготой хэрэглээний бараанд тавьсан төрийн акцуудыг авч үзэх шаардлагагүй.
2019-09-27
Хайч, дарга, даавуу...
Эртүүд, музейн барилга хариуцсан нөхдүүд эскизээ Ерөнхий сайдаар нулимуулж ёсолсныг манайхан буруугаар ойлгосон, макетийг нь голсон мэтээр андуурсан явдал гарсан байх юм. Гэгээрлийн яамныхан нь дэвттэл нулимуулсан макетаа соёлын өвд бүртгэснээр хэрэг явдал дуусчээ.
2019-09-26
Эрүүдэн шүүснийг нотолсноор С.Зоригийн хэргийг үгүйсгэх үү?
Эрүүдэн шүүсэн хэргийг АТГ-аас шалгаж эхэлсний дараа хэргийн мөрдөгч болон прокурорт “С.Зоригийн хэргийг задал” гэдэг үүрэг даалгаврыг "дээрээс" нэг бус удаа өгсөн. Хэргийн харьяаллыг өөрчилж, цагдаад шилжүүлсний дараа мөрдөн байцаагч нь эрүүдэн шүүсэн хэргийг шалгахдаа шүүхээр шийдэгдсэн С.Зоригийн хэргийн материалыг бүхэлд нь татаж авсан байна.
2019-09-25
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 11 цаг 29 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 11 цаг 51 мин 1924 оны Үндсэн хууль 13 цаг 32 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 13 цаг 42 мин Энгийнийг ухаалгаар 13 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 15 цаг 18 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 цаг 30 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 16 цаг 44 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 16 цаг 51 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 17 цаг 57 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 цаг 18 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top