x

Дорд үзэхийг эсэргүүцэн тэмцсэн 17 жил

1941 онд АНУ-ын Детройт хотын хоёр дүүргийн дундуур, цагаан болон хар арьстан айл өрхүүдийн газрыг хооронд нь тусгаарласан 2 м өндөр хана барьжээ. Ингэж хана барьсан гол зорилго нь иргэддээ газраар нь барьцаалж зээл олгох холбооны засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой. Тодруулбал, тус зээлийг цагаан арьст иргэд газраараа барьцаалан авах эрхтэй, харин хар арьстай иргэд авах эрхгүй байхаар ялгаварлан тогтоосон шийдвэрийг холбооны банкны удирдах зөвлөл гаргасан байж. Тэгэхээр, зээлийн барьцаалбар болж болох газар болон болж болохгүй газар хоёрыг хооронд нь тусгаарлан ялгахаас өөр аргагүй болжээ.

Цагаан арьстантай нэг л хотод амьдардаг, адилхан “газар” хэмээх үл хөдлөх хөрөнгөтэй атлаа зээл авах эрхгүй байгаадаа хар арьст америкчууд гайхаш алдан “Надад мөнгө л хэрэгтэй байна” хэмээн дуулдаг байв. 

Сүүлдээ тэвчээр нь барагдаж, 1967 оны зун бослого гаргав. Энэ бослого тав хоног үргэлжлэхэд 43 хүн амь үрэгдэн, 467 хүн шархдаж, 7200 хүн баривчлагдаж, 3000 гаруй барилга байгууламж шатжээ. Энэ бослогыг танк, пулемётоор зэвсэглэсэн армийн оролцоотойгоор арайхийн дарсан байна. 

Детройт хот дампуурсан нэг гол шалтгаан бол хар арьст иргэдээ арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхаж, амьдардаг газрыг нь заагласан, мөнөөх алдарт хоёр метрийн хана билээ. 

Өдгөө америк залуус, адилхан газартай хүмүүсийг хар арьстай болохоор нь зээл олгохгүй байсан тэр үеийн тэнэглэлийг яагаад ч ойлгохгүй. Газар бол, цагаан ч бай, хар ч бай, улаан ч бай, ямар ч арьстай хүн эзэн нь байхаас үл хамааран, үүрээд зугатаачихаж чадахгүй үл хөдлөх хөрөнгө болох учраас л зээлийн барьцаалбар болдог атал, арьс өнгөөр ялгаварласан нь тэдэнд ёстой гажиг санагдалгүй яахав. Тийм учраас суут Айн Рэнд, Америк улс капиталист орон болж чадаагүй байгаа хэмээн тухайн үед бичиж байжээ. 

Өнөөдөр Монголд гэр хорооллын хашааны газраар барьцаалж зээл олговол “хохь чинь шүү!” гэдэг хуультай. Энэ хуулиас нь болоод банкууд хашааны газар гэгдэх үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан зээл олгодоггүй. Дээр нь баригдсан обьектийг маш багаар үнэлэн зээл олгодог. 

Үүнээс болоод хашааны газар зах зээлийн бодит үнэ цэнийхээ 10 хүрэхгүй хувиар үнэлэгдэн “зээлжих зэрэглэл” нь унадаг. Энэ байдлыг далимдуулан эрх баригчид, дарга нар, гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хямд үнээр чөлөөлөн аваад дээр нь хотхон, хороолол барьж өөрсдөө бизнес хийхээр оролдож байгаа. 

Дарга нар ингэж улайрахдаа гэр хорооллынхныг, хар арьстануудыг дорд үзэн элэг барьж байсан цаг үеийн дээдэс адил, ичих ч үгүй “хашаа бүхий 100 айл нийлээд газраа чөлөөлөөд өгвөл айл бүрийг хоёр өрөө байранд оруулж чөлөөлөгдсөн газар дээр нь бид орон сууцны хороолол барина” хэмээн ил тодоор зарлаж байна. 

Гэр хорооллынхон газрын эзэн гэдгээ мэднэ. Намайг хотын дарга байхад явагдсан дахин төлөвлөлтийн үр дүнд хашааных нь газар хэчнээн үнэ цэнэтэй хөрөнгө болохыг ойлгосон. Одоо тэд хашааныхаа газрыг нийтийн орон сууцны “нэг муу” хоёр өрөөнөөс хол илүү үр ашигтай хөрөнгө болохыг мэднэ. 

Нийтийн орон сууцны хоёр, гурван өрөөний квадрат дээр тавилга тавихаас өөр ямар ч “бүтээн байгуулалт” хийх аргагүй хөрөнгө. Харин хашааний газар дээр хорин давхар байшин ч барьж болно, үйлдвэр ч байгуулж болно, супермаркет ч ажиллуулж болно. Хашааний газар өөр дээрээ юу ч шингээж чадах ийм лут хөрөнгө. Тэгэхээр дарга нар өөрсдийнх нь газрыг хямдахнаар чөлөөлж аваад дээр нь тохилог орон сууцны хотхон, хороолол босгон хэдэн арван тэрбум төгрөгийн ашиг олох бизнес хийх гэж байгааг, хашааны газрын эзэд өнөөдөр мэдэхтэйгээ болсон. 

Миний бие, үзэл санаа нэгт нөхдийнхөө хамт, эхний ээлжинд гэр хорооллын айл өрхүүдийн хашааны газрыг хамгаалах, улмаар зээлжих зэрэглэлийг нь нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэнд орох эрхтэй болгохоор зорин 2002 оноос хойш өдийг хүртэл тэмцэж байна. Энэ тэмцэл өдгөө 17 нас хүрсэн. Ирэх жилийн 9-р сард 18 нас хүрнэ. 

2002 оны 6-р сарын 27-нд УИХ “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хэмээх нэртэй хуулийг баталсан юм. Монгол Улсын иргэнд газар өмчлөх эрхийг нээж өгсөн ардчилсан Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш яг 10 жил 5 сар гаруйн дараа, манай иргэдийн газрын эзэн байх эрхийг амьдралд хэрэгжүүлэх, олон жил хүлээсэн хууль маань гарсан бөлгөө. 

Иргэнд газар өмчлүүлэх хууль 10 жил гацсан шалтгаан нь одоогийн залуучууд сонсвол хөх инээд нь хүрмээр. МАН-ыхан; ядуу иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд өмчилж авсан газраа “хятадуудад зараад дуусгана” гэх зэрэг элий балай шалтаг тоочин уг хуулийг гаргахаас цааргалсан. 

Үнэндээ чухамхүү дарга нар л авилга, хээл хахуулиар хятадуудад газар “ид зарж” байсан юм. Тэд өөрсдиийнхөө ашиг ихтэй авилгын бизнесээ алдахгүйн тулд л олон түмний толгойг эргүүлсэн. 

Харин ч тухайн үеийн Ерөнхий сайд Н. Энхбаярын зүтгэлээр, дарга нарын элдэв бойкот, саадыг даван гарч, ийнхүү 2002 онд “Иргэнд газар өмчлүүлэх” хууль сая нэг батлагдсан авай. 

Хууль гарсан ч эрх мэдэлтэнгүүд, иргэдийн газрыг завшиж хувьдаа бизнес хийх өмхий санаагаа тавиагүй. Хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөлд, нийслэлийн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг “барилгажих талбай” нэрээр хураан аваад, газраа хураалгасан айл өрхүүдийг Өлзийт хорооны чиглэлд 580 га газар гарган шинээр суурьшуулахаар төлөвлөв. Бас, тариалангийн талбайг, эзэмшсэн компаниудад нь 60-100 жилээр олгохоор болов. 

Тариаланчид, нийслэлийн гэр хорооллын иргэдэд хувийн өмч болон ноогдох учиртай алга дарам газрыг нь эрх мэдэлтэнгүүд болоод тэдэнд ойр хүрээллийхэн хуваах авч завших гэж байгаа явдалд дургүйцсэн Сэлэнгэ, Төв аймгийн тариаланчид, гэр хорооллын иргэд “Газрыг шударгаар хувьчлуулах хөдөлгөөн”-д нэгдэн тэмцсэн юм. Тэр тэмцлийг ард түмэн “Тракторчдын тэмцэл” хэмээн алдаршуулсан билээ. 

“Тракторчдын тэмцэл” үр дүнд хүрч, тариаланчид 60-аас 100 хүртэл га тариалангийн газар эзэмшлээр авсан бол, харин гэр хорооллын иргэд газарт орох аюулаас аврагдаад зогсохгүй хашаанийхаа газрыг үнэ төлбөргүй өмчлөлдөө шилжүүлж авсан. Тэмцсэн нь ялдаг болохыг тэр үед харуулсан юм!

Би “Тракторчдын тэмцэл”-ийг удирдан зохион байгуулж явсан өдрөөс хойш 17 жилийн турш гэр хорооллын хашааны газрыг, барууны улсуудын жишгээр эдийн засгийн эргэлтэнд ордог болгохын төлөө дарга нартай тэмцэж байна!

Хотын дарга болмогцоо, хашаанийхаа газрыг өмчилж авсан иргэд өөрсдөө газраа үнэлэн, хөрөнгө оруулагчтай тохирох замаар, газар дээрээ дахин төлөвлөлт хийн хөрөнгө орлоготой болох ажлыг 26 байршилд эхлүүлсэн. Энэ ажлын үр дүнд нийслэлийн гэр хорооллын иргэдийн хашааны газар үнэ цэнэ дунджаар 10 дахин өссөн юм. 

12-16 онд эдийн өсөлт саарч байхад ганцхан хашааний газрын үнэ л тогтвортой өсөж байлаа шүү дээ! Урамшсан гэр хорооллын иргэд өөрсдөө газраа хоорондоо хувь нийлүүлэн орон сууцны хотхон, хороолол барих санаачлага гаргацгааж “Нарлаг Буянт-Ухаа”, ”Газрын эзэн Баянзүрх” зэрэг нэртэй төслүүдийг эхэлүүлсэн юм. 

Харамсалтай нь 16 оны сонгуулиар ялж гарч ирсэн эрх баригчид эдгээр ажлуудыг зогсоож, хашааны газрын үнэ цэнийг захиргааны аргаар тогтоон үнэгүйдүүлэх бодлого явуулж эхэлсэн. Түүнээс болоод хашааны газрын үнэ унав.

Түүгээр зогсохгүй, газраа чөлөөсөн иргэдээс 600 орчим иргэд орох оронгүй болон хохирсон. Дахин төлөвлөлтөнд оролцсон иргэдийг залхааж, бусдад нь харуулах зорилгоор ингэсэн бололтой дог. 

Хашааны газрын зээлжих зэрэглэлийг улам бүр нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын дарга З. Энхболдын идэвхтэй дэмжлэгтэйгээр 15 оны 5 сард УИХ-аар хэлэцүүлэн батлууллаа. Гэтэл энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дүгнэж Цэц унагав. 

Үнэндээ Үндсэн хуулинд яг нийцсэн хууль байсан бөгөөд Цэц, хашааны газрын зээлжих зэрэглэлийг өсгөхгүйн тулд түүнийг санаатай унагасан билээ. 

Гэр хорооллын хашааны газрыг үнэ цэнэтэй хөрөнгө болгохын төлөө тэмцсэн 17 жилийн тэмцлийн хамгийн хэцүү нь юу байсан гээч?

Эрх мэдэлтэнгүүд, дарга нар гэр хорооллынхныг, мөнөөх детройтын хар арьст иргэд шиг, дорд үзэх үзлээ ерөөсөө тавьж өгөөгүй. Тэд, хэдийгээр гэр хорооллыг тойруулан бетонон хана босгочихоогүй ч гэлээ, харин ухамсар, оюун бодол дотроо “хана” босгосон байлаа. 

Манай гэр хороолол бол өөрөө Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүй баялаг болохыг нотолсон Эрнандо Де Сотогийн онол, номыг яаж ч үзүүлэн тайлбарлаад ухамсарын тэр ханыг нурааж чадаагүй. Хэнийг ч алагчлалгүй, хувийнх нь сонирхолыг өөгшүүлбэл хөгжил дэвшилд хүрдэг гэсэн Айн Рэндийн философийг яаж ч ухуулаад ухамсрын тэр ханыг нурааж дийлээгүй. “Гэр хороолол”-ын иргэдийнхээ хашааны газар руу дэд бүтэц татаад, газраар нь барьцаалан зээл олгох аргаар газрын эзэдтэйгээ хотын захиргаа нь түншлэн дахин төлөвлөж Токио хотыг хөгжүүлж буй туршлагыг яаж ч үзүүлээд ухамсарын тэр ханыг нурааж чадаагүй. Токио хотын туршлагыг шууд хуулан гэр хорооллын газрын зээлжих зэрэглэлийг өсгөж эдийн засгийн эргэлтэнд оруулбал Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос 30 жилдээ буухгүй гэдгийг яаж ч хэлээд тэр ханыг нурааж чадаагүй юм. 

Дарга нар, улстөрчид маань мэдлэгээр ядуу, боловсролоор дорой атлаа тэнэг их зантай тул жижигхэн тархин дахь гэр хорооллыг дорд үзэх “хана” нь зузаан байв. Тэр тусмаа нийтийн алба эрхэлж байгаагаа ямагт умартаж, хувийн ажлаа амжуулаад сурчихсан совесть нь “хана”-ыг маш бат бөх болгосон юм билээ. 

Тэгэхээр гэр хорооллынхон тэмцэхээс өөр аргагүй. Өөрсдийгөө биш юмаа гэхэд эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө тэмцэх хэрэгтэй. Тэмцвэл дахин ялна!

Гэр хорооллынхон бол газрын эзэд. Тэд бол төрийн буруу бодлогын гайгаар хөрөнгө нь үнэгүйдсэн дундаж ангийхан. Тэдний газар дээр Монгол орны хөгжил дэвшлийн ирээдүй бий. 

Дарга нар л жокер мэт үзээд байгаа болохоос, тэд жокерууд биш. Тэд хүндлэл хүлээх эрхтэй!

Э.Бат-Үүл /2019.12.10/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 11 цаг 20 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 11 цаг 42 мин 1924 оны Үндсэн хууль 13 цаг 23 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 13 цаг 34 мин Энгийнийг ухаалгаар 13 цаг 41 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 15 цаг 9 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 цаг 21 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 16 цаг 35 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 16 цаг 42 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 17 цаг 48 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 цаг 9 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top