x

Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна

Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс санаачлан “Кибер тусгаар тогтнол” форумыг хоёр дахь жилдээ зохион байгуулав. Форумд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү дараах мэдээллийг хийлээ

Ц.Баатархүү:

-“Кибер аюулгүй байдал, дижитал хөгжил бол нэг зоосны хоёр тал. Кибер аюулгүй байдлыг хангахад техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх манайд дутагдалтай байна. Тиймээс Оксфорд, Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран мэргэжлийн хүмүүсийг бэлдэж эхэлсэн. Кибер аюулгүй байдлын түвшнээр Монгол Улс хууль эрхзүйн орчноо тодорхой болгосон. Эрсдэлийн үнэлгээ хийлгэх журмаа баталсан.

Энэ мэтээр төсөв, улс төр, хууль эрхзүйн шийдлийг гаргасан. Одоо эрсдэлийн үнэлгээ хийдэг эрх бүхий байгууллага, кибер аюулгүй байдлын аудит хийдэг байгууллагуудын үйл ажиллагааг хэвшүүлэх, онц дэд бүтэцтэй байгууллагуудын мэдээллийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих асуудал бий.

2022 онд гаргасан Засгийн газрын 207 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаад явж байна. Төсөвт мэдээллийн технологийн зардлыг 2026 оноос ерөнхий бус задалж оруулахаар болсон. Ингээд ирэхээр Кибер аюулгүй байдалд хандах соёл төлөвшинө. Эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээ бэлдэх, халдлагад өртсөн байгууллагыг оношилж, харилцан мэдээлэл солилцох соёл бий болно. Хиймэл оюунд суурилсан халдлага эрчимжихийн хэрээр хиймэл оюунд суурилсан хамгаалалтын програм хөгжиж байна” гэв.

2014 онд дэлхийн нийт хүн амын 37,4 хувь интернэт хэрэглэгч байсан бол 2024 онд 10 сард 66,2 хувьд (5.35 тэрбум хүн) хүрчээ. Үүнээс 63,8 хувь нь сошиал медиа хэрэглэгч байна. Гэвч технологийн хувьслыг дагаад хиймэл оюун дээр суурилсан кибер халдлага 2028 он гэхэд 64.4 тэрбум $ хохирлыг дэлхийн эдийн засагт учруулна гэсэн урьдчилсан тооцооллыг хийжээ. Үүнээс хамгаалахын тулд дэлхий дахинд 3,4 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардлагатай гэсэн судалгааг 2023 оны судалгаагаар хийжээ. Үүнээс 2,7 сая нь Ази, Номхон далайн бүс нутгуудад шаарлагатай аж.

 

ТЕГ-ын МАБГ-ын дарга, Хурандаа Ц.Хүрэлбаатар: 

-“Ази номхон далайн бүс нутагт рансомвэйр халдлага түгээмэл байна. Батлан хамгаалах, гадаад харилцаа, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага руу чиглэж байна. Мөн геополитикийн нөхцөлөөс шалтгаалж кибер халдлага эрчимжиж байна. Майкрософтын статистикаас харахад өдөр тутамд 600 сая халдлагыг хамгаалж байна. Кибер халдлага олон улсад тогтворгүй нөхцөл байдал үүсгэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээ рүү довтолж байна” гэв.

Геополитик зөрчилдөөнтэй холбоотой кибер халдлагаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хохирол 2021 онд 6 их наяд ам.долларыг давжээ. Ялангуяа, Оросын довтолгооны үеэр 2022 онд Украйн 4500 гаруй удаа кибер халдлагад өртөж, эдийн засгийн хохирол 1 тэрбум ам.долларт хүрсэнд тооцогдсон байна.

Кибер аюулгүй байдлын индексийн Техникийн чадамж үзүүлэлтээр Арабын Нэгдсэн Эмират Улс 20 оноотой, Монгол Улс 6,64 оноотой байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 21 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 43 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 24 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 34 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 41 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 10 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 22 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 36 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 43 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 49 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 10 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top