Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна.
Энэхүү урамшууллыг 2022 оноос эхлэн олгож байгаа бөгөөд ил болон хүлэмжийн нөхцөлд тариалсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд хамаарах аж.
2024 оны 8-11 дүгээр сард нийт 82 мянган тонн хүнсний ногоог зах зээлд борлуулсан 782 тариалан эрхлэгч энэхүү урамшуулалд хамрагдаж, 8.2 тэрбум төгрөг олгожээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ