x

Fibo Cloud компани Узбекистаны “Uztelecom” компанитай үүлэн технологийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Монгол Улсын үүлэн технологийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Fibo Cloud компани Узбекистан Улсын харилцаа холбооны тэргүүлэх оператор болох “Uztelecom JSC” компанитай үүлэн технологийг нутагшуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээ нь Монголын технологийн компаниудын үүлэн тооцооллын чиглэлээр Төв Азид хийж буй хоёр дахь экспорт бөгөөд өмнө нь Fibo Cloud компани Казахстаны Транстелеком компанитай хамтран (cloud.ttc.kz) төслийг хэрэгжүүлж байсан юм.

Узбекистаны хувьд одоогоор Tier-3 түвшний хоёр дата төвтэй бөгөөд ирэх жилүүдэд тэдгээрийг тав болгож өргөтгөх, цаашлаад бүс нутгийн дижитал маркетплэйс бий болгох төлөвлөгөөтэй байгааг хоёр талын төлөөлөгчид хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотойгоор Монголын технологийн компаниуд PaaS (Platform-as-a-Service) хэлбэрээр өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Узбекистаны бизнес эрхлэгчдэд хүргэх боломжтой болж байгаа бөгөөд төлбөр тооцоог компани байгуулах шаардлагагүйгээр хийх давуу талтай талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам мэдээллээ.

Хамтын ажиллагаа нь 2023 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд хоёр жилийн турш мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нутагшуулах ажлууд хийгджээ. Тухайлбал, дотоодын хэрэглэгч таних систем, татварын системтэй холбох зэрэг шаардлагуудыг биелүүлснээр cloud.uztelecom.uz домэйнээр дамжуулан хэрэглэгчдэд хүрэх болсон байна.

Узбекистаны үүлэн тооцооллын зах зээл хурдацтай өсөж байгаа бөгөөд 2024 онд 202 сая ам.долларт, 2025-2029 онд жилд дунджаар 28.43 хувийн өсөлттэй байж, 2029 он гэхэд 550.10 сая ам.доллар хүрэх төлөвтэй байна.

Тус улсын “Uztelecom” компани нь 17 мянга гаруй ажилчинтай, 10 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд Узбекистан даяарх өндөр хурдны кабелийн 92 хувийг эзэмшдэг. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 510 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн тус компани Узбекистаны бүх бүсийн төвүүдэд 5G сүлжээ бүрэн нэвтрүүлээд байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа 5 цаг 20 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна 5 цаг 21 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 23 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав 5 цаг 25 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ 5 цаг 26 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна 5 цаг 27 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл 5 цаг 30 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив 5 цаг 32 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав 7 цаг 33 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав 7 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв 7 цаг 36 мин Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно 7 цаг 37 мин Улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдээд байна 7 цаг 38 мин Монгол, Австрийн иргэд тэтгэврийн даатгалыг харилцан тооцуулах хэлэлцээрт ойртов 7 цаг 40 мин Харү башёгийн эхний таван өдрийн барилдааны дүн гарлаа 7 цаг 40 мин АНУ Европын согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулж магадгүй 7 цаг 41 мин Канад АНУ-ын нэмэлт татварын эсрэг ДХБ-д гомдол гаргав 7 цаг 42 мин Монгол, Австрийн хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах ажил урагшилж байна 10 цаг 22 мин ФИФА өөрийн криптовалют гаргах боломжтой гэдгийг Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэв 10 цаг 42 мин Fibo Cloud компани Узбекистаны “Uztelecom” компанитай үүлэн технологийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 10 цаг 42 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ...
Top