x

Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Монголд хэдэн зуугаар эрүүлжүүлэгдэж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8ны баяр саяхан болж өнгөрлөө. Уг баярын өдрөөр дэлхийн олон орны бүсгүйчүүд эрхийнхээ төлөө нийтээрээ жагсаж эсэргүүцлээ илэрхийлэв. Тухайлбал, Франц, Итали, Бельги зэрэг Европын орнуудад нийгмийг бүхэлд нь хамарсан эмэгтэйчүүдийн том жагсаал болсон. Ром хотод гэхэд олон мянган эмэгтэйчүүд жендерт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэж жагссан. Парист мөн л хүчирхийлэл, дээрээс нь хүйсийн цалингийн зөрүү улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж жагссан. Грекийн нийслэл Афинд ялгаварлан гадуурхалт тэгш бус байдлыг эсэргүүцсэн. Бельгийн бүсгүйчүүд үр хөндөлтийн эсрэг ялангуяа АНУд энэ эрхийг хааж байгаа бол Европт хэзээ нэгэн цагт хэлэлцэнэ. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн эсэргүүцсэн.

Лалын шашинтай Туркэд охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд “Эмэгтэй хүнийг зөвхөн уламжлалт эхнэр, ээж байх үүрэгтэй гэж сурталчилж байгаа”-г эсэргүүцэж жагссан. Эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилго бүхий Истанбулын конвенцоос Засгийн газар гарах шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж ийнхүү охид эмэгтэйчүүд нь эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн байна. Дэлхийн улс орнууд ийнхүү эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, тэгш бус байдлын төлөө нийтээрээ жагсаж уриа лоозон болон тэмцэж байхад Монголын бүсгүйчүүд хэдэн зуугаараа эрүүлжүүлэгдсэн гэх мэдээтэй эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ.

Монгол Улс охид бүсгүйчүүддээ ээлтэй, эмэгтэйчүүдийн эрх бүрэн хангагдсан тийм орон мөн үү. Үгүй шүү дээ. Харин ч эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг, насанд хүрээгүй охидын хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, аллага газар авсан аюултай улс. Иргэдээ хамгаалах ёстой төрийн цагдаа нь хүртэл бүлэглэж насанд хүрээгүй охиныг хүчирхийлдэг ийм харгис орон. Төрсөн эцэг нь нялх охиноо хүчирхийлсэн, эхнэрээ хардаж сэрдэж онц хэрцгийгээр зодож алсан, бага насны охидыг хүчирхийлж мөчилж алаад булсан зэрэг нийгмийг жигшилд автуулсан, цочроосон олон ноцтой хэргийг бид мэднэ.

Орон гэртээ агсам согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд Зөрчлийн хуулиар баривчлагдсан нөхөд “Намайг дуудлага өгч энд хориуллаа. Эндээс гараад авгайгаа ална” гэж бүгд заналхийлсэн, өширхсөн байдалтай байгааг манай сонин сурвалжилж гаргасан. Монголын эмэгтэйчүүд ямар дарамтад байгааг, тэдний эрх хэрхэн зөрчигдөж байгааг ганц нэгхэн жишээгээр өнгөцхөн дурдахад бодит амьдрал дээр ийм байгаа. Дээрээс нь эмэгтэйчүүдийн ялангуяа бага насны охидын сурч боловсрох байдал ямар байгаа билээ. Мөн аймаг сумдын дотуур байрны нөхцөл байдал ямар байгаа билээ.

Дотуур байр хэмээх “боловсон шорон”д хэчнээн олон хүүхэд хүчирхийлэлд автаж, бузарлагдаж эцэст нь амиа хорлосон харамсалтай, гашуудалтай жишээ олон бий. Энэ бүгдийн хажуугаар охидын цахим гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлт гээд бас аюултай жишээ, харамсмаар явдал байна. Мөн насанд хүрээгүй хүүхдийг малд явуулдгаас аваад хүнд хүчир хөдөлмөр эрхлэлт гээд охидын эрхийн тусдаа том сэдэв яригдана. Асуудал ийм хурцадмал хэмжээнд байтал бүх зүйл сайн сайхан юм шиг нийтээрээ баярлалдаж, нийгэм тэр чигтээ хөөрлийн байдалтай эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ. Мэдээж баярлалгүй яахав. Гэхдээ энэ өдөр ууж наргиж, цэнгэхээс илүү эрхийнхээ төлөө тэмцдэг, нийгэмд үгээ хэлдэг, дуу хоолойгоо хүргэдэг баймаар байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг, охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалсан олон байгууллага, энэ чигийн хуульчид, судлаачид, хүний эрхийн байгууллагууд эмэгтэйчүүдийн эрхийн тухай ярьдаг, нийгмийг сэрээдэг, айхтар айхтар жишээ баримтуудыг энэ өдөр дэлгэдэг, хохирогчид болоод тэдний ар гэрийнхний дуу хоолойг нийгэмд хүргэдэг, энэ чигийн үйл ажиллагааг явуулдаг байх хэрэгтэй байна. Түүнээс охид хүүхнүүддээ жигтэйхэн сайн хүмүүс болж ганц годгор сарнайгаар хуураад өнгөрнө гэвэл дэндүү хөөрхийлөлтэй. Охид хүүхнүүд, эмэгтэйчүүд ч өөрсдөө энэ өдөр эрхийнхээ төлөө тэмцдэг, дэлхийн улс орны хүүхнүүд ямар санаа бодолтой байгааг анзаардаг, мэдэрдэг байх цаг нь болжээ.

Охид хүүхнүүд маань хэрсүү байх хэрэгтэй болжээ. Өнөөдөр Монголд үнийн өсөлт, татварын дарамт ямар байгаа билээ. Үнэнийг хэлэхэд амьдрах нөхцөлгүй байгаа шүү дээ. Бусад орон манайх шиг байсан бол хүүхнүүд нь юун баярлах, бидэнд амьдрах нөхцөл алга гээд нийтээрээ эсэргүүцээд гараад ирнэ.

Бусад орны жишгээр үнийн өсөлтөд бид сөхөрлөө гээд хүүхнүүд маань баярын өдрөө жагссан бол, татварын дарамт, эдийн засгийн нөхцөл байдал аж ахуйн нэгжүүдийг дампууруулахад хүргэж байна гээд энэ олон компанийн төлөөлөл болсон хүүхнүүд төв талбайдаа гараад ирэхэд нийгэм, засаг төр, биднийг удирдаж байгаа хүмүүс эрхбиш сэртэсхийнэ биз дээ.

Гэвч хэн ч, юу ч хэлэхгүй, харин ч баярлаж хөөрцгөөж, нийгмийн хөөрөлд автаж байгаа нь өөрийн эрхгүй харамсал халаглал төрүүлж байна.Хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүдийн нүцгэн жагсаал болж байсан. Та бүхэн санаж байгаа бол “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас худалдаачдыг дэмжих хэрэгтэй, ээжүүд бидэнд баярлах шалтгаан алга гээд нүцгэн жагсаал хийж байсан. Тэгтэл сүүлийн хэдэн жил хэн ч энэ баяраар үгээ хэлсэнгүй.

Эрх баригчид аль болохоор ард иргэдийн дуу хоолойг боомилж, эсэргүүцэл үзүүлэхийг болиулж байна. Ардчиллын үндсэн зарчим ардчилсан Монгол Улсад алдагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар иргэдийг архидуулах, баярлуулах, зүгээр хөөсрөлд автуулах зүйлийг бодлогоор хийж байна. Үндсэндээ ядуу гуйлгачин байлгаад баярын үеэр тав арван төгрөг өгөх юм уу, эдийн засгийн жаахан хөшүүрэг бий болгоод нийгмийг мартагнуулах тийм зүйлийг эрх баригчид хийж байна. Эмэгтэйчүүдийн баяраар ганц годгор сарнайгаар хүүхнүүдийн амыг хааж, аль ч ресторанд оронгуут үнэгүй дарс, виногоор дайлж ууж идүүлэх, мансууруулах тийм зорилгыг эрхэмлэж байна.

Өмнө нь УИХын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн эрхийн тухай энэ өдөр ярьдаг байсан. Эмэгтэйчүүдийн эрхийн талаарх тайлан хэлэлцдэг байсан. Наад захын жишээ гэхэд л ажлын байрны бэлгийн дарамт гээд ярьдаг байсан. Гэтэл урьд өмнөхөөсөө олон эмэгтэй гишүүнтэй хэрнээ төр засгийн зүгээс эмэгтэйчүүдийн эрхийн тухай хэн ч, юу ч ярьсангүй өнгөрлөө. НҮБын эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод манай улс 1981 онд элссэн. Уг конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор хийсэн ажлын тайлангаа гишүүн орон нь дөрвөн жил тутамд нэг удаа НҮБын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хороогоор нь хэлэлцүүлэх үүрэгтэй. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаарх цогц судалгааг сүүлийн 10 гаруй жилд хийгээгүй гэх албан мэдээлэл бий. Энэ бүгдийг ярьж,нийгмээрээ тэмцэж дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байлаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмгэнэл 8 цаг 20 мин УБТЗ 2030 он гэхэд ачаа тээврээ 50 сая тонн хүргэхээр төлөвлөж байна 8 цаг 47 мин Монгол, Чехийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ 8 цаг 48 мин Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын тоо, хөтөлбөр, санхүүжилтийн талаарх мэдээлэл 8 цаг 57 мин Монгол Улс БНСУ-тай худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 10,000 гаруй бүтээгдэхүүн экспортлох саналаа хүргүүлжээ 9 цаг 5 мин Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээхгүй, харин Хүнс, эмийн агентлаг байгуулахаар судалж байна 9 цаг 8 мин Зам, тээврийн хяналтын улсын байцаагчдын хомсдол зарим аймагт хяналт хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна 9 цаг 9 мин Украин 30 хоногийн гал зогсоох саналыг хүлээн авч, олон улсын удирдагчид сайшааж байна 9 цаг 14 мин ЖДҮХС-аас зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагаа дууслаа 9 цаг 18 мин Гадаадын иргэн, харьяатын газар хоёрдугаар сард 12,377 иргэнд үйлчилгээ үзүүлжээ 9 цаг 20 мин Аваргуудын лиг: "Барселона", "Интер Милан", "Бавариа", "ПСЖ" шөвгийн 8-д шалгарлаа 9 цаг 22 мин Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аваргад Монголын баг 20 тамирчинтай оролцоно 9 цаг 24 мин Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө 305.2 тэрбум төгрөгт хүрчээ 9 цаг 25 мин АНУ Канадын ган, хөнгөн цагаанд ногдуулсан нэмэлт татварыг цуцлав 9 цаг 27 мин Сарнаас гар утасны анхны дуудлага хийх оролдлого бүтэлгүйтжээ 9 цаг 29 мин Байгаль орчны эсрэг зөрчлийн талаарх дуудлага нэмэгджээ 9 цаг 29 мин Хүүхдийн гэмтэл, сэргээн засах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж байна 9 цаг 31 мин "Манчестер Юнайтед" 100 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барина 9 цаг 31 мин Уур амьсгалын өөрчлөлт хиймэл дагуулуудын тоонд нөлөөлж магадгүй 9 цаг 32 мин Саран дээр GPS систем амжилттай ажиллаж эхэллээ 9 цаг 34 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т...
Top