Канадын Засгийн газар АНУ-аас ган, хөнгөн цагаанд ногдуулсан нэмэлт татварын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) гомдол гаргаснаа зарлалаа. ДХБ-ын мэдэгдэлд дурдсанаар, Канад улс АНУ-тай энэ асуудлаар хэлэлцээ хийх хүсэлт гаргаж, маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг зорьж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 12-ноос эхлэн Канадаас импортлох ган, хөнгөн цагаанд 50 хувийн гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргасан бөгөөд хоёрдугаар сарын 10-нд гадаад орнуудаас нийлүүлж буй ган бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан байдаг. Канадын Засгийн газар АНУ-ын энэ шийдвэрийг 1994 оны Татвар ба худалдааны асуудлаарх ерөнхий хэлэлцээр (GATT)-ийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
ДХБ-ын журмын дагуу хоёр улс 60 хоногийн хугацаанд санал зөрөлдөөнийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой. Хэрэв шийдэлд хүрэхгүй бол Канад уг маргааныг ДХБ-ын маргаан шийдвэрлэх комиссоор хэлэлцүүлэх эрхтэй.
Эх сурвалж: DW