x

Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй

Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй. Найр тавьсан улстөрчид нь хариуцлага хүлээх ёстой!

“Буу тулгаж” аваагүй Ухаа худагийн лицензийн асуудалд хувийн хэвшлийнхэн бус хуйвалдсан улстөрчид хариуцах ёстой! Энэ санааг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сонинд өгсөн ярилцлагаас олж харлаа. Тэрбээр завхралыг засаж залруулахдаа хувийн дургүйцэл агуулаагүй аж. Юу болсон бэ гэхээр хувийн хэвшлийнхэн ашгийн төлөө ажилладаг, төр тэр ашгийг өгөх, хуваалцах эсэхээ хуулиар зохицуулдаг. Гэтэл хуулиа гажиж эс үйлдэл хийж, эдлэх үүрэгтэй эрхээ эдлэхгүйгээр нэг сайдад гэрээ байгуулахыг даалгаж, УИХ-ын эрхээ эдлээгүй байсны төлөө өнөөдөр хувийн хэвшлийнхэнтэй хэн ч “дайсагнах” ёсгүй. Өөрөөр хэлбэл, Ухаа худагийг хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүс “Энержи ресурс”-ийнхэнд өгчихсөн юм. Тэр өгсөн этгээд нь хэн байв?

Яг одоо би түүнтэй сонины шаргал хуудаснаа 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хэвлэгдсэн ярилцлагаа харж сууна. Тэрбээр “Юуны өмнө аливаа гэрээ, хэлэлцээр эрх бүхий хоёр хуулийн этгээдийн хооронд хийгддэг. Нэг талд нь нэгэн хувийн компани, нөгөө талд нь бүхэл бүтэн улс орон байж болохгүй. Эсвэл нэг талд нь нэг хүн, нөгөө талд нь арав хорь, эсвэл бүр 76 хүн байж бүр ч болохгүй. Тийм учраас эрх мэдлээ авсан, тэр эрх мэдлийнхээ хүрээнд хэлэлцээ хийдэг тийм л зарчим үйлчлэх ёстой. Засгийн газрын ажиллах зарчим ч тэр шүү дээ” хэмээн тэр хэлжээ.

Гэтэл эрхэм экс сайд тэрхүү ярилцаж буй цаг мөчөөс ердөө 16 сарын өмнө Засгийн газрыг төлөөлж нэг компанийн хувь нийлүүлэгч 5 хүнтэй гэрээ хийчихсэн л байгаа биз дээ.

Цааш нь хамтдаа уншицгаая. Тэрбээр төрийн оролцооны хувь хэмжээний талаар асуултад минь хариулахдаа “Хувь хэмжээ гэдэг нь эцэстээ ашигтай ажиллаж чадвал ашгааc нь, алдагдалтай бол алдагдлаас нь хуваалцана л гэсэн зарчим шүү дээ. Энэ хоёр талыг сайн ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хувь оролцооны бас нэг зарчим нь тэр хэмжээгээрээ санхүүгийн зардлыг хуваалцах учиртай. Ямар ч зардал гаргаагүй байж хувь авна гэдэг бол өөрөө утгагүй асуудал” гэж хариулж байжээ. Тэр үед Оюутолгойн гэрээний асуудлаар ярилцсан юм л даа. Ийм л байна.

Ухаа худагт төр хувь эзэмшихгүй, “Энержи Ресурс”-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахгүй бөгөөд цуцлахгүй” байх баталгааг тус компанийн өмнө Засгийн газрыг төлөөлж гэрээгээр өгчихөөд сайдын албанаас буусныхаа дараа УИХ-ын гишүүний үүднээс ярилцсан нь энэ.

Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар хуралдааны XIII тэмдэглэлээр “Тавантолгой орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэж уг асуудлаар гэрээнд гарын үсэг зурахыг Үйлдвэр, худалдааны сайдад даалгаж шийдвэрлэжээ. Тэр нь Х.Наранхүү учраас зориуд нэхэн уншсанаа сонирхуулав.

Энд нэг зүйлийг дахин тодотгоход, хувийн хэвшлийнхнийг “хараар будах” хүсэлгүй байгаагаа зориуд давтан хэлье. Тэд буу тулгаж гэрээ хийгээгүй. Тухайн үеийн Засгийн газар найр тавьсан, боломж олгосон буюу хуйвалдсан байна гэж харагддаг. Энэ тухай одоо УИХ хэлэлцэх гэж байна.

“Гэрээнд гарын үсэг зурах тухай” асуудлыг хэлэлцүүлэхдээ холбогдох яамдаас санал аваагүй, материалын бүрдүүлбэр дутуу, нарийвчилсан тооцоо судалгаа юу ч байхгүй, тухайн талбайн солбицолд үндэслэсэн хөндлөнгийн шинжээч, Ажлын хэсгийн дүгнэлт, хэлэлцээрийн тэмдэглэл гэж “түүхэнд үлдээх” мөргүй, ёстой л “мэддэггүйд эрээн цоохор” хэдэн хуудас хавсаргасан байдаг. Энэ нь наанадаж Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн байгаа юм.

Харин одоо асуудлын дараалал яаж явж байна вэ? 18 жил “доголон гэрээгээр” ашиглуулчихсан Ухаа худагийн хувь заяа цаашид хэрхэх вэ?

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/1234 албан тоотоороо ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хандаж, “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тталаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж  холбогдох бусад материалыг хүргүүлсний дагуу Засгийн газар уг асуудлыг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байна. Тэгэхээр одоо УИХ тогтоолыг хэлэлцэнэ, баталбал дагаж мөрдөнө.

Үүгээр юу тодорхой болох вэ? Товчхондоо, дээр дурьдсанчлан Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 8.1 болон Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7 дахь заалт болон хамгийн “аймшигтай” нь УИХ-ын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4-т заасныг хэрэгжүүлээгүй тул 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тухайн үеийн Засгийн газар, “Энержи ресурс” ХХК-ийн хооронд байгуулсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ”-ний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авах нь. Тэрхүү гэрээнд нь “ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахгүй бөгөөд цуцлахгүй” байх баталгааг Х.Наранхүү сайд нь” өгсөн ч гэсэн өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард сууна гэсэн үг. Түүнээс биш “Энержи ресурс”-ээс Ухаа худагийг “дээрэмдэнэ” гэсэн үг биш шүү. Цагийн аясаар Баялгийн сантай, Баялгийн сангийн хуультай болчихлоо, хуульд нь наад ордоос чинь тодорхой хувийг нийт иргэдэд хүртээхээр заасан, 18 жил ашигласан Ухаа худагт хэрэв “юм үлдсэн” бол хуулиа мөрдөж хуваацгаая, хувиа тохиръё гэж байгаа юм даг уу даа.

Муу нь юу байна аа? Хуулиа л дагацгаая. Харин дээрх хуулийн зөрчлүүдийг гаргасан тухайн цаг мөчид эрх барьж байсан хүмүүстэй хариуцлага тооцохгүй байх аргагүй юм шүү. Ерөнхийлөгч нь Н.Энхбаяр. Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгсний дараа Тавантолгой, “Энержи ресурс”-ын тухай “Арван таван толгойтой атгаалжин мангас”-ын үлгэр яриад байдаг даа. Барим тавим баримттай, цаг хугацаатай, тодорхой хүмүүсийн тухай ярьдаг даа. Тэр ч байтугай “2004-2008 онуудад гурван хамтарсан Засгийн газар ажилласан. Бас л дээрх алдаанууд давтагдсан, сайд болгон яам, салбартаа өөрийн багийг бүрдүүлэх гэж төрийн албан хаагчдыг халж, өөрийн намын хүмүүсийг томилсон, хээл хахууль үргэлжилсэн хэвээр байна” гэж хурц шүүмжилсэн байдаг. УИХ-ын дарга нь Д.Лүндээжанцан. Ерөнхий сайд нь С.Баяр…болон бас бус хүмүүс…

                                                                                                                                                  /Үргэлжлэл бий…/

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.242)
    мэдээж
    2025 оны 03 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа 4 цаг 53 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна 4 цаг 54 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 56 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав 4 цаг 57 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ 4 цаг 59 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна 5 цаг 0 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл 5 цаг 3 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив 5 цаг 5 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав 7 цаг 6 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав 7 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв 7 цаг 9 мин Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно 7 цаг 9 мин Улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдээд байна 7 цаг 11 мин Монгол, Австрийн иргэд тэтгэврийн даатгалыг харилцан тооцуулах хэлэлцээрт ойртов 7 цаг 12 мин Харү башёгийн эхний таван өдрийн барилдааны дүн гарлаа 7 цаг 13 мин АНУ Европын согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулж магадгүй 7 цаг 14 мин Канад АНУ-ын нэмэлт татварын эсрэг ДХБ-д гомдол гаргав 7 цаг 15 мин Монгол, Австрийн хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах ажил урагшилж байна 9 цаг 55 мин ФИФА өөрийн криптовалют гаргах боломжтой гэдгийг Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэв 10 цаг 14 мин Fibo Cloud компани Узбекистаны “Uztelecom” компанитай үүлэн технологийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 10 цаг 15 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ...
Top