x

Эмгэнэл

Төв аймаг Өндөрширээт суманд түргэний автомашин том оврын автобустай мөргөлдөж  жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн нас барсан харамсалтай осол өчигдөр гарсан. Тус осолд өртөж нас барсан Ж.Хүчитбаатар, Б.Энхболд нарт Баянхонгор аймгийн ЗДТГ-аас эмгэнэл илэрхийлжээ.

ЖИГЖИВИЙН ХҮЧИТБААТАР /1969-2025/

Бид бүхний анд нөхөр, бахархалт ахан дүүс, эрүүл мэндийн эрхэм элч төлөөлөгчид болсон Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Жигживийн Хүчитбаатар, эмнэлгийн Хангамж үйлчилгээний тасгийн жолооч Бямбаагийн Энхболд нар 2025 оны 03 сарын 11-ний өдөр зуурдаар таалал төгсөж Баянхонгорчууд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүний амь насыг аврахын төлөө хариуцлагатайгаар ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан та бүхнийхээ араас гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Та бүхний чин сэтгэл, мэдлэг ур чадвараар амь аврагдсан, эмчлүүлэн сувилуулж, авран хамгаалуулсан мянгантаа гэгээн түүх, эрхэм ариун үйл хэргээр мөнхөд бахархан дуурсах болно.
Бидний эрхэм хүмүүн Жигживийн ХҮЧИТБААТАР нь 1969 онд Баянхонгор аймагт айлын отгон хүү болон мэндэлжээ.

  • 1977-1984 онд Баянхонгор аймгийн арван жилийн II сургууль
  • 1987-1994 онд Анагаах ухааны дээд сургуулийг уламжлалт эмчилгээний их эмчээр дүүргэж
  • 2012 онд зүү, төөнө заслын резидент
  • 2014 онд зүү, төөнө заслын дээшлүүлэх сургалтад тус тус суралцаж төгссөн байна.
  • 1994-1996 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч эмч
  • 1997-1998 онд Баацагаан сумын эмнэлгийн эрхлэгч эмч
  • 1998-2000 онд Улаанбаатар хотын яаралтай түргэн тусламжийн төвд их эмч
  • 2002-2003 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежид багш
  • 2004-2008 онд Улаанбаатар хотын Халиун-Толгой эмнэлэгт зүүний их эмч
  • 2009 оноос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт уламжлалт, зүү, төөнө заслын их эмчээр ажиллаж байсан, хөрвөх чадвар бүхий жинхэнэ алтан гартай эмч байлаа.

Ж.Хүчитбаатар нь Эрүүл мэндийн салбарт ажиллах хугацаандаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн амь биеэ үл хайхран албан үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан байгууллага, хамт олон, ард иргэдийн итгэл найдвар, талархлыг хүлээсэн манай шилдэг тэргүүний мэргэшсэн эмч байв.
Тэрээр 2012 онд ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг” 2018 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан түүхтэй.

БЯМБААГИЙН ЭНХБОЛД /1982-2025/

Бидний хүнлэг хүмүүн Бямбаагийн ЭНХБОЛД нь 1982 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт айлын гурав дахь хүү болон төржээ.

  • 1990-1998 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургуульд суралцан бүрэн бус дунд боловсрол эзэмшин, 2000-2001 онд Өвөрхангай аймгийн 256-р цэргийн ангид цэргийн алба хаасан.
  • 2005-2006 онд Улаанбаатар хотын “Их хөдөлгөөн” авто сургуульд жолооч мэргэжил
  • 2009 онд жолоочийн “С” ангилал
  • 2012 онд жолоочийн “D” ангилал
  • 2018 онд жолоочийн “E” ангилалыг тус тус эзэмшжээ.
  • 2011 оноос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хангамж үйлчилгээний тасагт яаралтай түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн амь биеэ үл хайхран албан үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан байгууллага, хамт олон, ард иргэдийн итгэл найдвар, талархлыг хүлээсэн шилдэг тэргүүний мэргэшсэн, чадварлаг жолооч байлаа.

Тэрээр 2015 онд “Байгууллагын аварга”
2016 онд “ Аймгийн тэргүний ажилтан”
2018 онд ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”
2024 онд “Хамгийн олон километр явсан жолооч”
2025 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байжээ.
Та бүхний бүтээсэн гэгээн зам мөр, ариун үйл хэрэг, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл даруу дүр төрх, төлөв тусч, шулуун шударга, өгөөмөр, хөдөлмөрч зан чанар тань бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнх хүндлэгдэн, дуурсагдах болно.
Талийгаачдын аав, ээж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд болон эрүүл мэндийн салбарынханд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МИ ХУМ

Эмгэнэл илэрхийлсэн:
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Э.ЭНХБАТ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмгэнэл 8 цаг 6 мин УБТЗ 2030 он гэхэд ачаа тээврээ 50 сая тонн хүргэхээр төлөвлөж байна 8 цаг 33 мин Монгол, Чехийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ 8 цаг 35 мин Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын тоо, хөтөлбөр, санхүүжилтийн талаарх мэдээлэл 8 цаг 43 мин Монгол Улс БНСУ-тай худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 10,000 гаруй бүтээгдэхүүн экспортлох саналаа хүргүүлжээ 8 цаг 52 мин Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээхгүй, харин Хүнс, эмийн агентлаг байгуулахаар судалж байна 8 цаг 54 мин Зам, тээврийн хяналтын улсын байцаагчдын хомсдол зарим аймагт хяналт хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна 8 цаг 55 мин Украин 30 хоногийн гал зогсоох саналыг хүлээн авч, олон улсын удирдагчид сайшааж байна 9 цаг 0 мин ЖДҮХС-аас зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагаа дууслаа 9 цаг 4 мин Гадаадын иргэн, харьяатын газар хоёрдугаар сард 12,377 иргэнд үйлчилгээ үзүүлжээ 9 цаг 6 мин Аваргуудын лиг: "Барселона", "Интер Милан", "Бавариа", "ПСЖ" шөвгийн 8-д шалгарлаа 9 цаг 8 мин Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аваргад Монголын баг 20 тамирчинтай оролцоно 9 цаг 10 мин Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө 305.2 тэрбум төгрөгт хүрчээ 9 цаг 11 мин АНУ Канадын ган, хөнгөн цагаанд ногдуулсан нэмэлт татварыг цуцлав 9 цаг 13 мин Сарнаас гар утасны анхны дуудлага хийх оролдлого бүтэлгүйтжээ 9 цаг 15 мин Байгаль орчны эсрэг зөрчлийн талаарх дуудлага нэмэгджээ 9 цаг 15 мин Хүүхдийн гэмтэл, сэргээн засах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж байна 9 цаг 17 мин "Манчестер Юнайтед" 100 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барина 9 цаг 17 мин Уур амьсгалын өөрчлөлт хиймэл дагуулуудын тоонд нөлөөлж магадгүй 9 цаг 18 мин Саран дээр GPS систем амжилттай ажиллаж эхэллээ 9 цаг 20 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т...
Top