Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 18 тохиолдол батлагдаад байна. Тухайлбал, өнгөрсөн шөнө Өмнөговь аймгаас 12 сорьц авчран шинжилснээс гурван тохиолдол батлагджээ. Нийслэлд 15, орон нутагт гурав бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь бага насны хүүхдүүд байна. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, товлолт вакциныг хийлгээгүй хүүхдүүд өвчилж байгаа тул эцэг, эхчүүдийг хүүхдээ вакцинд бүрэн хамруулахыг уриалж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд дархлаажуулалтын тандалт судалгаанд тулгуурлан нэг, хоёрдугаар тунгийн хамрагдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байна. Вакцины хамрагдалт хангалтгүй байгаа нь халдвар тархах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- Хүүхдийн байгууллагууд өдөр бүр багш, ажилчид, хүүхдүүдийн ирцийг хянаж, шинж тэмдгийн тандалт хийх.
- Халуурах, тууралт гарах, бөөлжих, суулгах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах.
- Амны хаалт зүүх, анги танхимын агаар сэлгэлт, цэвэрлэгээ, ариутгалын дэглэмийг сайжруулах.
- Улаанбурхны эсрэг вакцин хийлгэсэн эсэхийг шалгаж, хамрагдаагүй бол яаралтай вакцинд хамрагдах.
Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэх боломжтой, халдварлах чадвар өндөр өвчин тул иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам