Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд гуравдугаар сарын 13-ны 21:43 цагт иржээ.
Дуудлагын дагуу холбогдох орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, бохирын бөглөөг гаргах яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Үүний дагуу Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын ээлжийн бригад машин техниктэйгээр ажиллаж, өнөөдөр 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргажээ.
"Опен хаус" ХХК болон бусад орон сууцны контор орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байгаа талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс