x

Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү дроны хууль, туршилтын бүс байгуулах, дрон нисгэгч операторуудыг сургах сургалтын хөтөлбөр боловсруулах гурван ажлын хэсэг байгуулж, энэ сарын 13-ны өдөр анхны хурлаа зохион байгууллаа.

 

Ажлын хэсэгт:

  • Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ
  • Батлан хамгаалах яам
  • Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын цэргийн командлал
  • ШУТИС, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн
  • Монголын Дрон нисгэгчдийн холбоо
  • Хобби зон ХХК
  • Дроны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний шүүгч н.Цэнд-Очир зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ.


 

Монгол Улсад 2016 оноос дроны хэрэглээ бий болсон бөгөөд энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор дроны хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, туршилтын талбай байгуулах, дрон нисгэгч операторуудыг сургах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ажлын хэсгийн хурлаар:

  • Дроны бүртгэлийн асуудал
  • Олон улсын чиг хандлагатай уялдуулах зохицуулалт
  • Дрон нисгэгч оператор бэлтгэх сургалтын хөтөлбөр
  • Туршилтын бүсийн үр ашигтай ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Баянзүрх-Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт дроны туршилтын бүс байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын төлөөлөгчид, инженерүүд зохион бүтээсэн дроноо турших боломжтой болох аж. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх бөгөөд дрон нь Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.

Мөн дроны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс хойш хүүхэд, залуусын дрон зохион бүтээх хандлага нэмэгдэж байгаа тул уг туршилтын бүсийг тэмцээн, уралдааны төв болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Үүнээс гадна, дрон нисгэж буй иргэдийг албан ёсоор гэрчилгээжүүлэх, мэргэшсэн оператор бэлтгэх ажлыг хийх нь зүйтэйг талууд онцолжээ. Ингэснээр:

  • Дрон нисгэх албан ёсны эрхтэй операторууд бий болно.
  • Спортын тамирчдад зэрэг дэв олгох боломж бүрдэнэ.
  • Дронтой холбоотой аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх юм.

Одоогоор Монгол Улсад дрон худалдан авч буй иргэдэд анхан шатны мэдлэг олгох үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа бөгөөд цаашид энэ чиглэлээр боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа 4 цаг 42 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна 4 цаг 43 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 45 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав 4 цаг 46 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ 4 цаг 48 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна 4 цаг 49 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл 4 цаг 51 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив 4 цаг 54 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав 6 цаг 55 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав 6 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв 6 цаг 58 мин Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно 6 цаг 58 мин Улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдээд байна 7 цаг 0 мин Монгол, Австрийн иргэд тэтгэврийн даатгалыг харилцан тооцуулах хэлэлцээрт ойртов 7 цаг 1 мин Харү башёгийн эхний таван өдрийн барилдааны дүн гарлаа 7 цаг 2 мин АНУ Европын согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулж магадгүй 7 цаг 3 мин Канад АНУ-ын нэмэлт татварын эсрэг ДХБ-д гомдол гаргав 7 цаг 3 мин Монгол, Австрийн хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах ажил урагшилж байна 9 цаг 43 мин ФИФА өөрийн криптовалют гаргах боломжтой гэдгийг Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэв 10 цаг 3 мин Fibo Cloud компани Узбекистаны “Uztelecom” компанитай үүлэн технологийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 10 цаг 4 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ...
Top